Сурталчилгаа (15)
Хаах

Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд

Баян эрчүүдийн эргэн тойронд ихэнхидээ модель, дур булаам, халуухан бүсгүйчүүд эргэлдэх нь бий. Тэгвэл бүх алдартанууд, мөнгөтэй хүмүүс энэ төрлийн бүсгүйчүүдийг сонирхдоггүй бололтой. Бид та бүхэндээ олны танил эрхэмүүдийн эгэл жирийн, энгийн нэгэн эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд алдартай нөхөртэй ч жирийн нэгэн бүсгүйчүүдтэй хамтдаа танилцацгаая.

Алдартнуудын эгэл жирийн эхнэрүүд

1 Сергей Брин (Sergey Brin )болон Анна Войжитски (Anna Voijytskii)

"Google"-ийн хамтран эзэмшигч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 16-д жагсдаг Брин эхнэртэйгээ анх оюутан байхдаа танилцаж байжээ. Тухайн үед Сергей "Стэнфордод" харин түүний эхнэр Анна "Йел"-ийн их сургуульд биологийн чиглэлээр сурч байсан байна. Ингээд оюутан цагаасаа хойш тэд хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2007 онд Багамад гэрлэлтээ батлуулжээ.

Сергей Брин (Sergey Brin )болон Анна Войжитски (Anna Voijytskii)

Түүний эхнэр ирээдүйтэй залуу эрдэмтэн гэгддэг бөгөөд хүн төрөлхтөний өвчлөлийн талаар судалгаа хийдэг судалгааны багт ажилладаг байна. Харин Сергей эхнэрийнхээ хийж буй ажлыг маш их дэмждэг бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг гэжээ.

2 Хью Лори (Hugh Laurie) болон Жо Грин (Joe Greene)

Кино ертөнцийн хамгийн халуухан эр болох Английн жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин гэх мэт маш олон гуншинтай алдартай нэгэн юм. Тэрээр театрын зохион байгуулагч болох Жо Гринтэй аз жаргалтайгаар өдийг хүртэл сайхан амьдарч байгаа юм. Тэд анх 1980-аад оны дунд үед танилцсан байна. Хью хэлэхдээ: “Бид эхлээд найзууд байсан боловч нэг л мэдэхэд болзож эхэлсэн. Надад логик сэтгэлгээ сайтай хүмүүс таалагддаг бөгөөд миний эхнэр энэ төрөлд багтаж байсан” хэмээжээ.

Хью Лори (Hugh Laurie) болон Жо Грин (Joe Greene)

1989 онд хосууд хуримаа хийсэн бөгөөд өдгөө тэд 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл юм. “Жил ирэх тусам бидний гэрлэлт улам бэхжиж байгаа” гэж 57 настай Хью хэлжээ. Ийнхүү тэд гэрлээд аль хэдийнээ 29 жилийг ардаа орхисоноо дурсан ярих дуртай гэжээ.

3 Пирс Броснан (Pierce Brosnan) болон Кили Шей Смит (Keely Shaye Smith)

Жеймс Бонд 007 мэдэхгүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Тэрээр Холли Берри болон Дэниз Ричардс нартай болзож байсан ч энгийн нэгэн сэтгүүлч бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлж байсан юм. Тэд гэрлэхийн өмнө 7 жилийн турш болзож байсан бөгөөд ийнхүү 2001 онд гэрлэлтээ батлуулсан байна. Тэд гэрлээд 2 сайхан хүүтэй болжээ.

Пирс Броснан (Pierce Brosnan) болон Кили Шей Смит (Keely Shaye Smith)

Харин хосууд одоо Номхон далайн эрэг дээр амьдарч байгаа бөгөөд тэд мөн л жил ирэх тусам бие биенийгээ улам хайралсаар байгаа гэжээ. Тэрээр эхнэрийнхээ тухай “Тэр минь саяд ганц л тохиолдох гайхалтай эмэгтэй. Түүнтэй учирсандаа би маш их азтай, жаргалтай эр” хэмээн Пирс хэлсэн байна.

4 Марк Цукерберг (Mark Zuckerberg ) болон Присцилла Чан (Priscilla Chan)

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан болох Марк Цукерберг нь 2004 онд танилцаж байсан ангийнхаа охинтой гэр бүл болсоныг бид бүгд мэднэ. Тэрээр "Facebook"-ийг анх нээх үед Маркийг маш их дэмждэг байсан гэжээ. Тэд гэрлэлтээ батлуулахын өмнө 9 жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Марк Цукерберг (Mark Zuckerberg ) болон Присцилла Чан (Priscilla Chan)

Марк Цукерберг эхнэрийнхээ нээлттэй байдал болон энгийн зан чанарт нь илүү татагдсан бөгөөд түүний анхаарлыг эрхгүй татсан хэмээн дурдсан байна. Мөн тэрээр тансаг чамин эдлэлд төдийлөн сонирхолгүй бөгөөд маш сайн гэрийн эзэгтэй хэмээсэн байна.

5 Хью Жекман (Hugh Jackman) болон Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)

Австралийн жүжигчин, дуучин, продюсер гэгдэх Хью Жекман сайхан залуусын тоонд орох жүжигчидын нэг юм. Түүнийг "X-Men" киноны цувралд тоглож байснаар нь сайн мэдэх байх. Тэрээр хүссэн эмэгтэйгийнхээ анхаарлыг эрхгүй татах нэгэн ч 20 жилийн турш өөрөөсөө 13 насаар эгч Деборре-Ли гэгч эмэгтэйг шүтэж амьдарч байгаа юм. Түүний эхнэр болох Деборра нь 1990-ээд оны эхэн үед алдартай жүжигчин байсан бөгөөд харин Хьюг хэн ч танихгүй байсан биз.

Хью Жекман  (Hugh Jackman) болон Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)

Түүний эхнэр “Нас хосуудын харилцаанд мэдээж хамаатай гэж би боддог. Гэхдээ Хью наснаасаа илүү их ухаантай учир бид нэг нэгнээ тэнцвэржүүлж чаддаг. Мэдээж би амьдралын туршлага ихтэй. Хэдийгээр бидний амьдрал олон нийтийн өмнө ил байдаг хэдий ч Хью-тай гэрлэсэндээ би огтхон ч харамсдаггүй” хэмээн хэлжээ.

6 Жош Холлоуэй (Josh Holloway) болон Йессика Кумала (Yessica Kumala)

Stay Alive” киноны од болох Жош 2004 оноос эхлэн Индонези бүсгүйтэй амьдарч байгаа юм. Тэрээр гэр бүлдээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд завгүй байсан ч гэсэн эхнэр хүүхэддээ зав гаргаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг байна.

Жош Холлоуэй (Josh Holloway) болон Йессика Кумала (Yessica Kumala)

Тэрээр “Тийм ээ, би эмэгтэйчүүдэд таалагддаг. Надад ч гэсэн сайхан бүсгүйчүүд таалагддаг. Гэхдээ миний эхнэр, гэр бүл маань надад хамгийн чухал тэр минь надад итгэдэг бөгөөд би хэзээ ч түүнийг хуурч мэхлэхгүй. Би эхнэртээ маш их хайртай тиймээс ч бид маш их зүйлийг хамтдаа хийсэн” хэмээн Жош хэлжээ.

86
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл