Сурталчилгаа (15)
Хаах

Халуун хүйтэн ус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-04-25, 09:06
10,190

Насанд хүрсэн хүний биеийн 50-60% нь уснаас тогтдог. Шингэн нь бидний биеийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Гэхдээ харин халуун ус эсвэл хүйэн усны аль нь илүү сайн бэ гэдгийг та мэдэх үү? Хүйтэн ус уухад илүү амар амттай, аагим зуны халуунд сэтгэл сэргээх ид шидтэй тул ихэвчлэн бид хүйтэн ус их уух тохиолдол бий. Гэвч үнэндээ халуун бүлээн ус нь эрүүл мэндэд хамаагүй үр өгөөжтэй ажээ. 

Халуун хүйтэн ус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

1 ХҮЙТЭН УС

Хүйтэн ус нь зуны халуун өдрүүдэд уухад маш сайхан санагдах болно. Нэг стакан хүйтэн усан дээр мөс нэмж ууснаар бие сэргэж, идэвхитэй болох боловч гаж нөлөө, муу үр дүн бас гардаг байна. 

ХҮЙТЭН УС

1. Хоол боловсруулалтанд муугаар нөлөөлнө

Хүйтэн ус ууснаар таны судас нарийсаж, хоол боловсруулах чадварыг бууруулдаг. Ингэснээр гэдэс хатгуулж өвдөх, түгжрэл болох зэрэг асуудал үүснэ. 

1. Хоол боловсруулалтанд муугаар нөлөөлнө

2. Эрч хүч сорно

Таны уусан хүйтэн усыг дундаж температуртай болгохын тулд бие илүү их энерги зарцуулах болно. Хүйтэн ус уухгүй байхын бас нэгэн шалтгаан бол энэ юм. 

2. Эрч хүч сорно

3. Зүрхний цохилтыг багасгадаг

Хүйтэн ус ууснаар зүрхний цохилт буурч, хүний биеийн мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлдэг байна. Усны бага температур нь зүрхний цохилтны тоог багасгахад хүргэдэг аж. 

3. Зүрхний цохилтыг багасгадаг

4. Биенд залхаг үүсгэдэг

Хүйтэн шингэн ууснаар биен дэхь залхаг сунаж тэлдэг байна. Дархлааны тогтолцоо муудаж, нус гойжих, цэр гарах зэрэг эвгүй нөхцөл байдал үүсэх болно. 

4. Биенд залхаг үүсгэдэг

2 ХАЛУУН УС

25 градус болон түүнээс дээш градус бүхий ус нь халуун бүлээнд тооцогдох бөгөөд бид дан усыг иймэрхүү халуунаар нь уудаггүй. Ихэвчлэн халуун цай, кофе уудаг. Гэвч халуун ус ууснаар олон давуу талтай байдаг. 

ХАЛУУН УС

1. Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Халуун ус өглөө уух нь биед цугласан өвчин үүсгэх магадлалтай хорт бодисуудыг гадагшлуулах сайн талтай. Илүү хурдан нөлөөллийг нь мэдрэхийг хүсвэл усандаа нэг зүсэм лимон нэмээрэй. Витамин Ц нь эд эсүүдийг сэргээх үйлчилгээтэй.

1. Биеэс хорт бодисыг гадагшлуулна

2. Өвчин намдаана

Толгой өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах бөгөөд цусны эргэлтийг сайжруулдаг юм. Булчин, шөрмөс татсан үед халуун ус ууснаар тавирхад тусладаг байна. 

2. Өвчин намдаана

3. Стресс бууруулна

Ганцхан халуун усанд орсноор стресс тайлагддаг юм биш шүү. Уур бухимдал ихээр төрсөн үедээ нэг аяга халуун ус уугаад үзээрэй. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад туслах юм. Кортисол нь стрессийн гормоны нэг бөгөөд хүний биед шингэн дутагдах үед ялгардаг аж. 

3. Стресс бууруулна

4. Жин хасахад нөлөөлнө

Ус уух нь жин хасахад тусладаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ халуун бүлээн ус ууснаар таны хоол боловсруулах тогтолцоо бүрэн идэвхжидэг байна. Халуун ус нь биеийн температурыг өсгөх бөгөөд бие тань энэхүү ялгаатай температурыг нөхөх гэж калори шатааж эхэлдэг байна. 

4. Жин хасахад нөлөөлнө

5. Цусны эргэлтийг сайжруулна

Халуун бүлээн шингэн зүйл ууснаар цусны эргэлт сайжирдаг. Цусны эргэлт хэвийн байх нь эрүүл биетэй байхын үндэс бөгөөд зүрх судасны өвчин үүсэхээс сэргийлдэг байна. 

5. Цусны эргэлтийг сайжруулна

6. Өтгөн хатахаас сэргийлнэ

Өтгөн хатах нь шингэний дутагдалтай шууд холбоотой. Ус нь ходоод гэдэсний үйл ажиллагааг явуулахад чухал үр нөлөөтэй билээ. Тиймээс ялангуяа халуун ус ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг байна. 

6. Өтгөн хатахаас сэргийлнэ

7. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ

Эрт хөгшрөх нь эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүд гэдэгтэй та санал нийлэх байх. Биенд цугларсан хорт бодисын улмаас цагаасаа эрт хөгшрөлт явагдах бөгөөд халуун шингэн нь энэхүү хорт бодисыг биеэс гадагшлуулж, хөгшрөх үйл явцыг удаашруулдаг байна. 

7. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ

47
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл