Сурталчилгаа (15)
Хаах

Хойд Солонгосын үйлдвэрлэдэг таны санаанд оромгүй зүйлс

Өрнөдийн дайснууддаа өөрсдийн давуу талаа нотлон харуулахыг үргэлж хичээдэг Хойд Солонгосчууд онцгой өөрсдийн технологийн ололтоо үргэлж гайхуулдаг. Ялангуяа тэд эх орондоо олон тооны технологийг хөгжүүлж чаджээ. Тэдний үндсэн үзэл суртал жүчэ нь Солонгос үндэстний биеэ даасан байдлыг шаарддаг. Энэ үзлийн дагуу эдгээр бүтээлүүд нь суртал ухуулгын хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь иргэддээ эх орон нь дэлхийн бусад улс оронтой адил технологийн түвшинд байгаа гэж харагдуулахад хүргэдэг. 

Хойд Солонгосын үйлдвэрлэдэг таны санаанд оромгүй зүйлс

1 "Ариранг" ухаалаг утас

Солонгос ардын дуугаар нэрлэгдсэн "Ариранг" ухаалаг утсыг анх 2013 оноос хөгжүүлж эхэлжээ. Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун энэ утсыг сурталчлахын тулд хамгийн анхны хэрэглэгч нь болж байжээ. Тус ухаалаг утас нь өөрчилсөн Android үйлдлийн системтэй боловч Хойд Солонгосын интернэт бюу "интранет" сүлжээ зөвхөн улс дотроо хязгаарлагдсан байдаг учраас бүрэн ажилладаг эсэхийг нь тодруулах боломжгүй юм. Мөн Хойд Солонгосын цорын ганц үүрэн телефоны оператор "Корёлинк" зөвхөн дотоодын дуудлага хийхийг зөвшөөрөхөөс гадна "интранет"-ээр дээд удирдлагаас зөвшөөрсөн цөөн хэдэн вэбсайт руу орох эрхийг олгодог аж. Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх утас нь Хятадын "Uniscope U1201" ухаалаг утасны загвартай төстэй байдал ажиглагдсан байна. Үүнээс болоод "Ариранг"-ийг БНХАУ-д үйлдвэрлэж, Хойд Солонгосын "үйлдвэрүүд"-д хүргэж өгсөн гэж хардах хүмүүс гарч иржээ. 

"Ариранг" ухаалаг утас

2 "Red Star" үйлдлийн систем

Америкийн үйлдлийн системүүдийг орлохын тулд "Red Star"-ыг 2002 онд хөгжүүлж эхлэсэн байна. Уг үйлдлийн систем нь MacOS X-тэй төстэй харагдаж байж болох ч Linux дээр тулгуурлан бүтээжээ. Мөн "Red star" дээр Firefox-ыг дуурайлган бүтээсэн Naenara нэртэй програмаар "интранет"-ээр аялах боломжтой ажээ. Энэ үйлдлийн системийг улсаас нь бүрэн хянах зорилгоор бүтээсэн юм. Жишээ нь систем дээрээс хуулсан файлыг өөр үйлдлийн систем рүү хуулах боломжгүй, мөн үндсэн системд нь өөрчлөлт хийх оролдого хийх бүрт өөрийгөө унтраадаг юм байна. 

"Red Star" үйлдлийн систем

3 Тансаг зэрэглэлийн "Junma" машин

 

"Junma" нь Өмнөд Солонгосын Христийн сүм болон Хойд Солонгосын Засгийн газрын эзэмшлийн "Pyeonghwa Motors" компанийн бүтээсэн тансаг зэрэглэлийн машин юм. Тус компани Хойд Солонгост автомашин үйлдвэрлэх, борлуулах эрхийг эзэмшдэг бөгөөд тухайн улс оронд зар сурталчилгааны самбар байрлуулдаг юм байна. "Junma"-гийн загварыг 1990-ээд оны дунд үед "Mercedes-Benz E" ангиллын хуулбар болох Өмнөд Солонгосын автомашин дээр суурилан бүтээжээ. Хэдийгээр "Junma"-гийн хөдөлгүүр нь 197 морины хүчтэй  ч энэ нь орчин үеийн спорт машинуудтай харьцуулахад тун тааруу үзүүлэлт юм. Хойд Солонгосын энгийн иргэд жолоо барих эрхгүй учраас "Junma" өндөр зөвхөн тушаалын албан хаагчдад зориулагджээ. "Pyeonghwa Motors" жилд дунджаар 1000 ийм машин үйлдвэрлэдэг юм байна. Сонирхолтой нь тус компани Вьетнам руу машинаа экспортолж байгаа бөгөөд хэрэв та эдгээр "тансаг" суудлын тэргийг сонирхож байвал тус улсаас худалдаж авах боломжтой.

Тансаг зэрэглэлийн "Junma" машин

4 "Samjiyon" таблет

"Samjiyon" нь анх 2012 онд худалдаанд гарсан Хойд Солонгосын таблет юм. Уг таблет нь Android үйлдлийн системтэй бөгөөд 200 ам.долларын үнэтэй. "Ариранг" ухаалаг гар утасны нэгэн адил Засгийн газрын хяналтан дор үүгээр интранетэд нэвтрэх боломжтой. "Samjiyon"-д Wi-Fi хүлээн авагч байдаггүй боловч Хойд, Өмнөд Солонгосын телевизийн сувгуудын давтамжид тохирсон телевиз хүлээн авагчтай байдаг. "Samjiyon" нь гайхмаар олон тооны аппликейшнүүдтэй. Тэдэн дунд Хятадын савны тоглоом, "Angry Birds Rio" тоглоомны орчуулгын хуулбар зэрэг багтана. Түүнчлэн Ким Ил Суны тухай ном, хүүхдийн ёс зүй, хэл сурахад зориулсан аппликэйшн хүртэл энд багтжээ. Хэдийгээр энэ төхөөрөмж нь Android үйлдлийн системтэй боловч Google Play Store апп (бусад бүх Google-ийн аппликэйшнүүдийн хамт) байхгүй учраас өөр апп татаж авах боломжгүй. Пхеньяны бэлэг дурсгалын дэлгүүрээс нэг жуулчин дээрх таблетийг авч туршиж үзээд "гайхалтай" гэж дүгнэжээ. Төхөөрөмжийн үзүүлэлтүүд нь 2012 оны ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй түвшин ойролцоо байснаас гадна ямар ч гацалт илрээгүй байна. "Samjiyon"-ыг  мөн адил үйлдвэрлэх явцад нь Хятадын компаниуд туслалцаа үзүүлсэн гэж хардах хүмүүс байгаа юм. 

"Samjiyon" таблет

5 73 дугаар загварын хөнгөн пулемёт

Энэ бол Хойд Солонгосын армид хэрэглэгддэг цорын ганц эх орондоо үйлдвэрлэсэн зэвсэг нь юм. Тэд ихэвчлэн хуучин ЗХУ-ын зэр зэвсгийг ашигладаг юм байна. 73 дугаар загвар нь хуучин ЗХУ-ын пулемёт, Чехословакийн Vz.52 загварын пулемётны нийлбэр гэмээр хийцтэй юм. Хос сумны системтэй учраас дээд талын дайз болон хажуу дайзнаас зэрэг сум авч бууддаг ажээ. Харин иодон бариул нь хоцрогдсон загвар болгон харагдуулж байна. Гайхалтай нь энэ зэвсэг Африк болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнд мэр сэр үзэгддэг юм. Мөн Иран-Иракийн дайны үеэр Иран улс олон тоогоор худалдан авч байжээ. Сүүлд Сирийн иргэний дайны үеэр Йемений босогчдын дэмжлэгтэй Ассадын хүчнийхэн 73 дугаар загварыг ашиглаж  ашигласан юм. Эдгээр зэвсгийн ихэнхийг Иранд үйлдвэрлэсэн ч байж болно. Учир нь Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авсныхаа дараа иранчууд хуулбарлан үйлдвэрлэсэн гэдэг. Энэ нь хуулбарын хуулбар гэхэд гайхалтай. 

73 дугаар загварын хөнгөн пулемёт

6 "Kwangmyongsong-1" хиймэл дагуул

"Kwangmyongsong-1" буюу "Тэнгэрийн од 1" бол 1998 онд анх хөөргөсөн Хойд Солонгосын анхны хиймэл дагуул юм. Тухайн үед хиймэл дагуул хөөргөх үйл явц амжилттай болж, тойрог замд орсныхоо дараа морзын дохиогоор Хойд Солонгосын төрийн дууллыг цацсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл нь тус хиймэл дагуулыг ямар ч Америкийн ажиглалтын станц дээр илрүүлээгүй явдал юм. Эцэст нь шинжээчид "Тэнгэрийн одыг" далайд унахаасаа өмнө бага тойрог замд орсон гэж дүгнэжээ. Энэхүү жагсаалтад орсон бусад олон технологиудын адил "Kwangmyongsong-1" нь Хятадын бүтээл байсан байж магадгүй гэж үздэг хүмүүс бий. Уг хиймэл дагуулын загвар нь Хятадын анхны хиймэл дагуул, "Dong Fang Hong I"-тэй төстэй бөгөөд хятадууд анх АНУ-ын хиймэл дагуулыг хуулбарлаж байсан юм.

"Kwangmyongsong-1" хиймэл дагуул

7 Винилон утас

Винилоны гарал үүсэл нь Японы дарлалаас эхтэй. 1939 онд Солонгосын химич, Японы коллежийн багш нартай хамтран энэ хиймэл утсыг гаргаж авчээ. Поливинил спирт ашиглан гаргасан энэ утсыг Солонгосын дайны дараа Хойд Солонгос өөрийн болгон өмчилж авсан юм. Эдийн засгийн хүнд цохилтонд орсон Хойд Солонгост түүхий эд материал дутагдаж эхэлснээр Засгийн газар нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой Винилоны зах зээлийг дэмжиж эхэлжээ. Винилон утас нь удалгүй Хойд Солонгосын Засгийн газрын суртал ухуулгын хүчтэй хэрэгсэл болж, "Жуче утас" нэртэй болжээ. Тус улсын  эрх баригчид томоохон газар нутгийг хамарсан "Винилон хот" үйлдвэрийг байгуулж, энэ бүтээгдэхүүнийг Хойд Солонгосын бие даасан байдлын бэлгэ тэмдэг гэж зарласан. Гэхдээ нейлон зэрэг бусад хиймэл утсыг өргөнөөр хэрэглэх болсны дараа винилоны эрэлт буурсан байна. Өнөө үед Хойд Солонгос асар их нийлэг эдлэлийг импортоор оруулж ирдэг болжээ. 

Винилон утас

8 Kwangmyong интранет

Өмнө нь дурдсанчлан, Хойд Солонгосын иргэд интернэтэд чөлөөтэй нэвтрэх боломж байдаггүй. Харин Засгийн газраас зөвшөөрсөн цөөн хэдэн домайнд орох боломж байдаг. Үндэсний интранет үйлчилгээ нь "Kwangmyong" хэмээх нэртэй бөгөөд зөвхөн дотоодын хэрэглээнд зориулагджээ. "Kwangmyong" яг улстайгаа адил бүхэлдээ маш нууцлаг боловч системүүдийн талаарх бага хэмжээний мэдээлэл нь хамрах хүрээ хязгаарлагдмал байгааг харуулж байна. Интранетийг ихэвчлэн номын сан, их сургуулиуд болон Засгийн газрын бусад байгууллага ашигладаг. Хойд Солонгост нэвтрэх боломжтой ойролцоогоор 1000-5000 вэбсайт байдаг. Эдгээрийн ихэнх нь суртал ухуулгынх боловч хайлтын систем, олон нийтийн сүлжээ, мессенжерийн үйлчилгээ хүртэл бий. Kwangmyong нь интернэт тогтмол хэрэглэгчдийн гайхлыг төрүүлэх хэд хэдэн онцлог шинж чанартай юм. Хойд Солонгосын номын сан дахь вэбсайтуудын хаягийг бичсэн зурагт хуудасны зургийг гаднын жуулчид дурандаа буулгаж чадсан ба тэндээс харвал вэбсайтуудын хаягийг бүхэлд нь тооноос бүрдүүлдэг болохыг мэдэж болно.

Kwangmyong интранет

9 Manbang стриймийнг үйлчилгээ

Хойд Солонгосын боломжийн орлоготой цөөн тооны иргэд Manbang гэгддэг үйлчилгээний тусламжтайгаар хүссэн хөтөлбөрөө үзэх боломжтой юм. 2016 онд энэхүү үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд интранетийн адил Manbang-ийн сан төрийн хяналтанд байдаг мэдээ, киноноос бүрддэг ч англи, орос хэл заах хэлний сургалтын програмууд мөн багтжээ. Netflix-ийн адил уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд хүссэн зүйлээ үзэхэд нь зориулж төрөл зүйл, түлхүүр үг зэргээр хайлт хийх боломжийг олгодог аж.

Manbang стриймийнг үйлчилгээ

10 "Hwasong-10" пуужин

Мусудан гэж нэрлэгддэг "Hwasong-10" нь Хойд Солонгосын баллистик пуужингийн шинэ загвар юм. Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазад хүрэх чадвартай болохын тулд Хойд Солонгос олон тооны туршилт хийж байсныг та санаж байгаа байх. Анх энэхүү технологийг бүрэн бие даасан байдлаар хөгжүүлэх боломжгүй байсан бөгөөд бусад коммунист орнуудаас тусламж гуйж байжээ. 1990-ээд оны эхээр Хойд Солонгос ЗХУ-ын хуучин загвар дээр тулгуурлан оросын инженерүүдтэй хамтарч энэ төслийг эхлүүлсэн. Шинэ пуужингийн эхний хоёр туршилт амжилтгүй болж, гурав дахь нь богино зайд л хөөрсөн гэдэг. Дөрөв дэх туршилт нь хөөргөх талбайд дэлбэрч тэнд байсан бүх хүнийг хөнөөсөн байна. Харин дараагийн туршилтууд нь амжилттай болсноор АНУ-ын цэргийнхэн Гуамд байгаа цэргийн бааздаа санаа зовж эхэлсэн юм. 

"Hwasong-10" пуужин

33
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл