Сурталчилгаа (15)
Хаах

Зөвхөн Австралид л харж болох аймшигтай амьтад

2018-05-10, 14:17
12,805

Австрали улс колоничлогдохоосоо өмнө байгаль нь онгон зэрлэгээрээ, араатан амьтдаар дүүрсэн жинхэнэ амь дүйсэн, аймшигтай газар байсныг та мэдэх үү. Олон жилийн хөгжил дэвшлийн дараа ч айдас хүйдэс төрүүлдэг зэрлэг ан амьтад нь хэвээрээ аж. Үзэсгэлэнт байгаль, ан амьтдаараа алдартай Австралид л харж болох хамгийн аймшигтай амьтдын талаар мэдээлэл бэлтгэлээ.  

Зөвхөн Австралид л харж болох аймшигтай амьтад

1 Имж иддэг аварга могой

Зөвхөн Австрали, Шинэ Гвинейн уугуул амьтан болох имжний тоо толгойг хамгаалж үлдэхийн тулд аварга могойноос аль болох хол байлгах хэрэгтэй юм. Австрали дахь аварга могойнууд маш хүчтэй учраас нас бие гүйцсэн буюу 24 кг жинтэй, метр орчим өндөртэй имжийг ч бүхлээр нь залгих чадвартай байдаг аж. 

Имж иддэг аварга могой

2 Ямар ч амьтан могойн хоол болох боломжтой

Австрали дахь могойны тоо толгой харьцангуй их бөгөөд энэ нь томоохон хотууд нь хоорондоо маш зайтай оршдогтой холбоотой. Тиймээс зарим газарт онгон байгаль нь хөндөгдөөгүй хэвээрээ, зэрлэг амьтнаар ч элбэг аж. Тиймээс дээрхтэй адил тохиолдол нэлээд их гардаг. Игуана гүрвэл 1.8 метр хүртэл урттай байдаг ч могойнуудад өлхөн хоол болчихдог. 

Ямар ч амьтан могойн хоол болох боломжтой

3 Нисдэг үнэг буюу аварга сарьсан багваахай

Аварга могойнуудын бас нэг томоохон олз болдог амьтан бол аварга сарьсан багваахай юм. Тэд нисдэг амьтныг хүртэл сурмаг гэгч нь барьж аваад зогсохгүй бүтнээр нь залгиж орхидог. Хамгийн аймаар нь дээрх зургийг онгон дагшин байгальтай газар бус, хот хоорондын авто зам дээр авсан явдал юм. Энэ бол тэд хаа сайгүй байдгийн шинж.

Нисдэг үнэг буюу аварга сарьсан багваахай

4 Ариун цэврийн өрөөнд орохдоо сайтар шалга

Могойнууд ариун цэврийн байгууламжийн шугам хоолойгоор зугаалах дуртай бололтой. Хэрвээ та Австралид очвол жорлонгийн суултуурт суухаасаа өмнө ирмэг булан бүрийг нь сайтар шалгаж байгаарай.  

Ариун цэврийн өрөөнд орохдоо сайтар шалга

5 Гольфын нүх

Хэдэн найзуудтайгаа хамт нарлаг сайхан өдөр гольф тоглож байгаад унагасан бөмбөгөө авах гээд нүх рүү нь гараа хийтэл ийм байна гээд төсөөлөөд үзээрэй. Гольф шиг аюулгүй тайван спорт хүртэл санамсаргүй үхэлд хүргэж мэдэхээр байх гэж. 

Гольфын нүх

6 Могойнууд хаа сайгүй

Тэд үнэхээр хаа сайгүй байдаг бололтой шүү. Хэрвээ та офофобиа буюу могойноос айдаг өвчтэй бол Австрали таны амьдрах газар биш. Жорлонгийн суултуур, далайн эрэг, говь цөл, замын хажуу, сүлжээ дэлгүүр гээд тэд хаана л бол хаана  дураараа зугаалдаг.  

Могойнууд хаа сайгүй

7 Өөр ямар амьтан гольфид дуртайг та мэдэх үү?

Тийм ээ. Та зөв харсан. Энэ бол аварга загас. Хүн төрөлхтөн аварга загасыг үргэлж сонирхож, судалсаар ирсэн. Гэвч гольфын талбайн  орчимд сэлж байгааг харахыг хэн ч хүсэхгүй л болов уу. Ингэхэд энэ аварга загас ер нь яаж яваад энд ирчихсэн юм бол? 

Өөр ямар амьтан гольфид дуртайг та мэдэх үү?

8 Аварга сарьсан багваахай

Кинон дээрээс бид сарьсан багваахай гэх жижигхэн хэрнээ аюултай амьтдыг зөндөө харсан. Харин нисдэг үнэг буюу аварга сарьсан багваахай ямар ч аюулгүй. Тэд хэдийгээр том биетэй ч өвсөн тэжээлтэн бөгөөд маш өхөөрдөм, үсэрхэг. Мөн сарьсан багваахай гэхэд хараа сайтай. 

Аварга сарьсан багваахай

9 Аварга цагаан загас

Аварга цагаан загас зугаацаж байна. 

Аварга цагаан загас

10 Матар

Дэлхийн хамгийн хөгшин амьд динозавруудын нэг матар.

Матар

11 Аврага том матар

Австралийн амьдрахад таатай орчин нөхцөлөөс шалтгаалаад могойн адилаар матар ч бас маш том болох боломжтой. Тус улсад нутагладаг давстай усны матар 4-5 метр урт болтлоо өсөж, 900 кг хүртэл жинтэй болдог байна. 

Аврага том матар

12 Матар

Ширүүн бороотой үед машинтайгаа явж байгаад яг ийм зүйлийн хажуугаар өнгөрөхдөө та нохой харж байгаа юм шиг тайван байж чадах уу? Магадгүй австраличууд чадах байх. 

Матар

13 Аврага могой

Матар хүртэл могойн гэдэснээс олдож магадгүй гэдгийг хэлэхээ мартсан байна. 

Аврага могой

14 Шавьж

Могой, матар зэрэг том араатнуудаас гадна жижиг хорхой шавьжнууд  таны шар үсийг босгоно. Зуслангийн байшиндаа хаа нэг харагдсан жижиг аалзыг алах амархан бол энд та нэгээр зогсохгүй олон аалзыг цааш харуулах хэрэгтэй болох нь дээ. 

Шавьж

15 Өт

Шавьж их байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл дээрх өт нь олон хөлт шавьжны нэг төрөл зүйл бөгөөд ганц жаран хөлт хараад л бие нь арзганадаг хүмүүс гражиндаа бүр бүхэл бүтэн сүргийг харвал яах вэ? Ёстой сэжиг хүрмээр юм аа. 

Өт

17
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл