Сурталчилгаа (15)
Хаах

Хүний биед амьдардаг 10 төрлийн шимэгч хорхой

2018-05-12, 12:27
9,445

Шумуул болон янз бүрийн шимэгч хорхойнуудаар дамжин хумхаа мэтийн аймшигт өвчин тусах эрсдэлтэй талаар та өмнө нь сонссон л байх. Гэхдээ шимэгч хорхойнууд бидний биед хэдийнэ орчихсон, яг одоо байж байгаа гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Шимэгчүүд, тэр дундаа амьд биетүүд болох цох, өтнүүд хүний бие дотор чөлөөтэй мөлхөж явдаг. Гэхдээ хамгийн аймаар нь тэд хүний дотор өөрт нь огтхон ч мэдэгдэхгүйгээр олон арван жилээр амьдарч чадна.

Хүний биед амьдардаг 10 төрлийн шимэгч хорхой

1 Неглери Фоулер. Өвчинд нэрвэгдсэн тархи

Хүний тархиар хооллодог тархигүй амьд биетүүдийг зомби гэдэг. Тэгвэл Неглери Фоулер хэмээх шимэгч хорхой зомбитой адил мэдрэлийн системийг гэмтээж, тархийг идэж эхэлдэг. Энэхүү шимэгч таны тархинд байгааг толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр мэдэж болох бөгөөд эдгээр нь даамжирвал үхэлд хүргэнэ. Энэ бол маш ховор шимэгч хорхой төдийгүй дэлхийд ердөө л мянга орчим тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Халдвар авах эх үүсвэр нь дулаан устай усан сангууд гэнэ. Тиймээс усан санд сэлэхдээ та болгоомжтой байгаарай.

Неглери Фоулер. Өвчинд нэрвэгдсэн тархи

2 Онхоцеркоз. Сохролт

Филяри онхоцеркоз бол хүнийг сохолдог гельминт өт юм. Хөгжил буурай бүс нутгуудад үүгээр халдварлах илүү магадлалтай. Энэ шимэгч хүний зөвхөн нүдний эвэрлэг бүрхэвчинд нэвтрэн орж, эцэст нь сохолдог. Хүний дархлаа энэ шимэгчийг олж илрүүлж чаддаггүй учраас хүн сохрох нь зайлшгүй болдог.

Онхоцеркоз. Сохролт

3 Банкрофтын филяри. Зааны шимэгч

Үүнийг зааны шимэгч гэдэг. Ингэж нэрлэсэн нь том хэмжээтэй гэсэн үг биш, харин хүний биеийг маш муухай болгон өөрчилж хувиргадаг учраас тэр юм. Филяри хүний бие организмд орсныхоо дараа бусад шимэгчийн нэгэн адил ая тухтай амьдарч эхэлдэг бөгөөд жилийн дараа нас бие гүйцээд организмын шингэний урсгалыг хянагч лимфотик системд нэвтэрдэг. Насанд хүрсэн энэ өт “найз нөхдийнхөө” хамт ус зайлуулах сувгуудыг хааж, шингэнийг гаргалгүй хуримтлуулдаг тул хүний мөч зааны хөлтэй адилхан болдог.

Банкрофтын филяри. Зааны шимэгч

4 Лоа лоа

Энэ нэр алс холын халуун цаг агаартай арлын коктейлийн нэрийг санагдуулж байгаа биз. Хорхойд хазуулсны дараа энэхүү шимэгчээр халдварладаг. Хазуулсны дараа авгалдай нь хүний бие организмд орж, хэсэг хугацаанд хазсан хэсэг орчмыг үрэвсүүлж, өвтгөн амьдардаг. Тэгээд удалгүй өсөж том болоод нүд рүү нэвтэрдэг бөгөөд энэ үед хүн өөрийнх нь нүдэнд өт хөдөлж байгааг мэдэрдэг. Өт 17 жил хүртэл амьдарч чадна.

Лоа лоа

5 Шимэгч соно

Соно хүний биед өндөг гаргах чадвартай. Тэрээр сонгон авсан хохирогчийнхоо бие дотор хожим олон мянган авгалдай болох өндөгнүүдийг шахдаг. Авгалдай өсөж том болохын тулд өөрийн эргэн тойрныхоо биеийг иддэг тул арьсанд нүх үүсэхээс гадна хүн арьсан доогуур нь өт хөдөлж байгааг мэдэрдэг. Шимэгчийг эсвэл өндгийг гаргаж авахад мэс засалчийн тусламж хэрэгтэй болно.

Шимэгч соно

6 Ришта

Нарийн шүүлтүүрээр усыг нь сайтар шүүгээгүй усан санд сэлж байхдаа хүн усны бөөс залгих магадлалтай. Энэ төрлийн шимэгч бохирдсон нуур, цөөрөмд дуртай бөгөөд хүний ходоодонд орсны дараа ходоодны шүүсэнд уусаж, бөөсний (дракункулез) дотор байсан ришта гарч ирнэ. Жилийн дараа гэхэд 60-90 см урттай болж, улмаар хүний бие түүнд багадаж эхлэн, гадаргуу руу гарахыг хичээдэг. Энэ үед хүний биед шатаж байгаа юм шиг мэдрэмж төрж, өөрийн эрхгүй хүйтэн усанд ордог. Чухам үүнийг л өт хүлээж байдаг бөгөөд хүнийг усанд оронгуут нь олон мянган авгалдайнуудаа цацчихаад өөрөө  биед нь үлддэг.

Ришта

7 Ердийн ванделли – вампир загас

Гол, нуур, усан санд шээж болохгүй гэж хүүхдүүддээ бид  анхааруулдаг шүү дээ. Тэгвэл Өмнөд Америкийн хүүхэд залуус энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Учир нь хүн шээх үед Амазонкт амьдардаг ванделли гэгч жижиг загас давсаг руу нь ордог байна. Тэгээд организмд орсон даруй цус, махаар хооллож, хүнд хүчтэй өвдөлт мэдрүүлдэг.

Ердийн ванделли – вампир загас

8 Аскарид

Хүний организмд орсон хуягт өт аскарид 30 см урт болдог. Хөдөө орон нутаг, эзгүй зэлүүд газар амьдардаг хүмүүс энэ өтөөр  илүү халдварладаг. Хүний дотор амьдарч байх хугацаанд нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Харин өтний тоо хэмжээ хамгийн дээд цэгтээ хүрсний дараа толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, суулгах зэргээр өөрийн байгаагаа мэдэгддэг байна. Ерөнхийдөө аскарид хүүхдийн биед их ордог. Учир нь хүүхдүүд гараа угаах нь бага байдаг.

Аскарид

9 Хамууны хачиг

Хамууны хачиг арьсан дээр улаан толбо гаргаж, загатнуулдаг. Энэ жижиг шимэгч хүний арьсан доогуур ухаж байрлаад, цусаар хооллон, өсөж үрждэг. Хачиг аль ч хэсгийн арьсыг гэмтээж чадна. Ихэнх тохиолдолд гарны ар тал, салаа, суга болон цавь орчмын арьсанд байрладаг.

Хамууны хачиг

10 Лентец

Лентец бол хамгийн аймаар шимэгч бөгөөд хүний тархинд ороод 20 жилийн турш амьдардаг. Энэ хугацаанд хүний биед хамгийн түгээмэл, бусад өвчинтэй андуурмаар шинж тэмдгүүд илрэх тул тэр болгон шимэгчээс боллоо гэдгийг мэдэж илрүүлж чаддаггүй. Тэгээд өсөж том болоод өөрийн эзнээ (дотор нь байрлаж буй хүнээ) алахыг хичээдэг. Энэ шимэгч халдвартай ус, мах хэрэглэх үед хүний биед ордог.

Лентец

7
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл