Сурталчилгаа (15)
Хаах

Цахим ертөнцийг шуугиулж буй бичлэг...

Тамхи хортой гэдгийг хүн бүхэн мэддэг ч төдийлэн ойшоодоггүй. Тэр ч байтугай ханиалгах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч, бие организм нь дохио өгөөд байхад л хүмүүс үргэлжлүүлэн тамхиа татсаар байдаг. Харин Хойд Каролинагийн сувилагч Аманда Эллер (Amanda Eller) тамхи татдаг болон татдаггүй хүний уушгины ялгааг харуулсан бичлэгийг тавьсан нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Магадгүй энэ бичлэг таныг тамхинаас гарахад нөлөөлөх ч юм билүү.

Цахим ертөнцийг шуугиулж буй бичлэг...

Тамхи татдаг хүний уушги уян  хатан чанараа алдсан байдаг бөгөөд уушги нь хэдийгээр амархан сунадаг ч, агшихдаа ч мөн хурдан юм. Ийнхүү уян хатан чанаргүй болсноос хүн хангалттай хэмжээний агаараар амьсгалахын тулд уушги илүү их ажиллах хэрэгтэй болдог.

 

1

Хойд Каролинагийн сувилагч бүсгүй Аманда Эллер (Amanda Eller) өөрийн оруулсан бичлэг, зургийнхаа доор “Зүүн талынх нь 20 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татаж байсан хүний уушги, харин баруун талынх нь эрүүл хүний уушги. Та үүнийг харсан ч гэсэн тамхи татахыг хүссэн хэвээрээ байна уу” гэж бичжээ.

2

Мөн тамхи татдаг хүний уушги хэрхэн ажилладаг болохыг тэр бичлэгээр харуулжээ.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас харахад АНУ-д тамхи татдаг хүн татдаггүй хүнээсээ хоёр дахин их байдаг гэнэ. Жил бүр АНУ-д 480 мянган хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг бөгөөд таван хүн тутмын нэг нь энэхүү утаат хорноос болж хорвоог орхидог байна.

Гэхдээ тамхи татахаа болиход хэзээ ч оройтохгүй. Хэрвээ та 40 хүрэхээсээ өмнө тамхинаас гарвал тамхинаас үүдэлтэй өвчнөөс 90 хувиар өөрийгөө урьдчилан сэргийлж чадна хэмээн тэрээр ярьжээ.

Видео

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл