Сурталчилгаа (15)
Хаах

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд

Алдарт "National Geographic" сэтгүүлээс зарладаг, өндөр шагналтай гэрэл зургийн уралдааны шалгаруулалт өдгөө ид явагдаж байна. Дэлхийн өнцөг бүрээс гэрэл зурагчид "Хүмүүс", "Хот" "Байгаль" гэсэн гурван ангиллаар тус сэтгүүлийн хаягаар зургаа илгээж буй бөгөөд ялагчийг ангилал тус бүрээр тодруулж, 10 мянган доллар, “Оны шилдэг гэрэл зурагчин” хүндэт шагнал олгох юм байна. 

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд

Шалгаруулалт дөнгөж эхлээд байгаа ч шилдгийн шилдэг зургийг сонгоход шүүгч нарт нэлээд хэцүү байх болов уу. Учир нь гэрэл зурагчдын маш сайн бүтээлүүд ирсэн төдийгүй дахиад таван долоо хоногийн хугацаанд чансаатай зургийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ удаа танд тус шалгаруулалтын “Хүмүүс” ангилалд ирүүлсэн шилдэг зургуудаас сонирхуулъя.

 

1 "Цаг хугацааг нэвтлэн үсэрч буй охин"

Гэрэл зурагчин Дэниэл Чёнг (Daniel Cheung)-ийн бүтээл.

"Цаг хугацааг нэвтлэн үсэрч буй охин"

2 "Зэв ба хөлс"

Чар Калигандж бол Бангладеш дэх ядуусын хороолол юм. Азийн хамгийн том усан онгоцны үйлдвэр байрладаг энэ хороололд үүрийн гэгэээнээс үдшийн бүрий болтол 15 мянган хүн хуучны онгоцнуудыг задалж, салгах ажил хийдэг. Хорооллын байшингууд бүгд онгоцны их биеийн хэсгүүдээс бүрдсэн байдаг аж. Ажилчдын насны хязгаар 8-80-ын хооронд хэлбэлзэнэ. Эндхийн ажил маш хүнд, бохир, бас аюултай. Гэвч ажлын байр байгаагийн ачаар олон мянган хүн өөрсдийн гэр бүлийг тэжээх боломжтой болдог. Гэрэл зурагчин Мауро де Беттио (Mauro De Bettio).

"Зэв ба хөлс"

3 "Нэг нь нөгөөгийнхөө эсрэг"

Гавана хотын нэгэн дүүрэгт өсвөр насны хүүхдүүд хичээлийнхээ дараа сагсан бөмбөг тоглож байгааг Джереми Ласки (Jeremy Lasky) дурандаа буулгажээ.

"Нэг нь нөгөөгийнхөө эсрэг"

4 "Төвд лам нар"

Төвдийн Ташилунпо хийдийн лам нар өдөр тутмын залбирлаа үйлдэж байна. Цанг мужийн энэ хийдийг анхны Далай лам 1447 онд үүсгэн байгуулжээ. Одоо 2000 орчим ламтай. Маттия Пассарини (Mattia Passarini)-гийн гэрэл зураг. 

"Төвд лам нар"

5 "Эрх чөлөө"

Австралийн гэрэл зурагчин Адриан Уильямс (Aidan Williams) энэ гайхамшигт агшныг амжиж буулгажээ. "Western Riders" группийн Андрей Карр гэгч эр Португалийн эрэг орчимд хадан хясааг холбосон төмөр утсан дээгүүр явж байна.

"Эрх чөлөө"

6 "Арьс шир хатаалт"

Бангладашийн нийслэл Даккагийн захын дүүрэгт нэгэн эмэгтэй гадаа гудамжинд шир хатааж байна. Хожим энэ ширнүүд бүс, гутал зэрэг хувцас хэрэгсэл болон дэлхий даяар худалдаалагдах болно. Гэрэл зургийг Эрберто Зани (Erberto Zani) авчээ.

"Арьс шир хатаалт"

7 "Шалбааган дээгүүр"

Энэ бол Бангладеш улсын Кокс-Базар загасчны сууринд эрэг дээр тоглож байгаа нэгэн хүүгийн зураг юм. Дэлхийн хамгийн ядуу, хүн амын нягртаршил ихтэй энэ орны иргэдийн хувьд амиа хэрхэн зогоох вэ гэдэг том асуудал бөгөөд энэ сууринд жишээ нь 5000 гаруй гэр бүл хоолтой байхын тулд загас хатааж амьдардаг. Эндхийн хүүхдүүдийн амьдралын хэв маяг дундаж түвшний европ хүүхдүүдийнхээс тэс ондоо. Ийм учраас далайн эргээр харайж тоглох нь суурингийн хүүхдүүдийн хувьд хамгийн зугаатай  ажил нь юм. Юсуф Тушар (Yousuf Tushar)-ын гэрэл зураг.

"Шалбааган дээгүүр"

8 "Тод өнгөтэй хүмүүс"

Энэтхэгийн нэгэн баярын үеэр Сампа Гуха Маджумдар (Sampa Guha Majumdar)-ын авсан гэрэл зураг. Лат мар Холи буюу дэлхий дахинд Холи хэмээх нэрээрээ алдаршсан энэ баярыг болохоос нэлээд өмнө Утгар-Прадеш мужийн Матхур хот орчмын Барсан, Нандгаон суурингуудад нь тэмдэглэдэг байна. Энэхүү баярт жил бүр 1000 гаруй хиндү хүмүүс, жуулчид оролцдог. 

"Тод өнгөтэй хүмүүс"

9 "Өндрийн бүжиг"

Энэхүү зургийг Мексикийн уугуул иргэдийн амьдардаг нэгэн сууринд  хүн, байгаль эх хоёрын хоорондын харьцааг харуулах “Нислэг” нэртэй уламжлалт ёслолын үеэр Вероника Домит (Veronica Domit) авчээ. Бороо хур их оруулж, арвин ургац авахын тулд уг ёслолыг жилд нэг л удаа үйлддэг.

"Өндрийн бүжиг"

10 Мэрилинийг дурсъя

Гэрэл зурагчин Тихомир Тричков (Tihomir Trichkov) Энэтхэгээр аялж байхдаа энэ зургийг авчээ. Энэ залуусыг анх хараад дайн дажин, бослого болж байна уу гэж санагдсан ч, гэнэт салхи сэвэлзэж түүний төсөөлж байсан бүх зүйл ор мөргүй арилжээ. Харин хормойгоо дэрвэлзүүлж буй алдарт шар үстийг санагдуулсан учир энэ агшныг тэрээр алдалгүй дурандаа буулгажээ. 

Мэрилинийг дурсъя

"National Geographic"-ийн өнгөрсөн жилийн шилдэг бүтээлүүдтэй танилцаарай

"National Geographic" сэтгүүлийн  шалгаруулалтад өнгөрсөн жил нийт хоёр сая гэрэл зураг ирснээс  57 бүтээлийг шилдэг хэмээн тодорхойлж, эхний 10-ыг нь оны шилдэг гэрэл зураг хэмээн өргөмжилсөн байна. Дараах бичлэгээс 2017 оны шилдэг гэрэл зургуудтай танилцаарай.

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл