Сурталчилгаа (15)
Хаах

Хятадад байр түрээсэлж амьдардаг европ бүсгүйн тэмдэглэл

ОХУ-ын Ульяновскийн уугуул Маша Пипенко  (Masha Pipenko) хэмээх бүсгүй анх найзуудындаа зочлохоор 2010 онд Хятад улсыг зорьжээ. Түүний анх очсон Шанхай хот маш их таалагдсан тул хэсэг амьдарч үзэхээр шийдсэн гэнэ. Өдгөө Маша зодооны урлагийн өлгий нутаг болох Уданшанд амьдарч буй бөгөөд онлайнаар англи хэлний хичээл зааж, аялагч, жуулчдад Уданыг танилцуулдаг байна.

Хятадад байр түрээсэлж амьдардаг европ бүсгүйн тэмдэглэл

1 Хятадын тухай бодол

“Долоон жилийн өмнө найзуудындаа зочлохоор анх Шанхайд ирж байлаа. Одоо Хятадын  жижиг хот болох Уданд байр түрээсэлж амьдардаг. Хэдий тийм боловч одоо хүртэл Хятадын зарим нэг заншил, ахуйн хэрэглээнд дасаагүй байгаа. Учир нь тэр бүхэн бидний хэрэглэж заншсанаас тэс өөр зүйл” гэж тэрээр ярьжээ. Хятад асар том орон юм. Хажуу тосгоны иргэдийнхээ яриаг ч ойлгохгүй байх тохиолдол бий. Нэг хотод таалагдсан хоолыг та нөгөө хотод олж чадахгүй байх магадлалтай. Энэ бол миний Хятадад амьдарч буй  туршлага гэдгийг танд хэлье.

Хятадын тухай бодол

2 Хятадууд гэртээ зочид ховорхон урьдаг

Хятадын зоогонд олон төрлийн хоол багтдаг тул энэ нь тухайн айлдаа хүндрэлтэй байдгаас магадгүй гэртээ зочин урьдаггүй байх. Хэрвээ найз нөхөд, хамаатан садантайгаа оройн зоог барихыг хүсвэл тэд ихэнхдээ ресторанд орж хооллодог. Хэдийгээр урьж байгаа хүн бүх зардлыг гаргадаг ч төдийлөн өндөр үнэтэй байдаггүй. Миний амьдрач буй Уданд тавуулаа өдрийн зоог барихад 76.000-133.000 төгрөг (юаниас монгол төгрөгт шилжүүлсэн)-ийн төлбөр гардаг.

Хятадууд гэртээ зочид ховорхон урьдаг

3 Ихэнх байр нь шүршүүр, ариун цэврийн өрөөгүй

Олон өрөөтэй байрнуудаас гадна манай хотод нэг давхар бетон хайрцаг мэт байшин байдаг. Хэдийгээр дотор тал нь тийм ч тансаг биш боловч хамгийн том өрөөний гадна талд амжилт хүссэн ханз болон Мао Зедуны хөрөг зураг өлгөдөг. Энэ төрлийн байр нь гаднаа ариун цэврийн өрөөтэй бөгөөд шүршүүр огтхон ч байдагггүй. Надтай хамт ажилладаг кунг-фугийн багш эмэгтэй ажлынхаа оффист усанд ордог.

Үнэтэй зочид буудал болон том хотын баячуудын гэрт л ванн байдаг.  Харин жижиг хотын байрууд ихэвчлэн шүршүүртэй. Хятадууд орой унтахын өмнө заавал шүршүүрт ордог. Манай байрны шүршүүрийн ус шууд шалан дээрээ урсдаг. Өөрөө ч усанд орчихно, ариун цэврийн өрөөнийхөө шалыг ч угаачихна.

Ихэнх байр нь шүршүүр, ариун цэврийн өрөөгүй

4 Суултуургүй ариун цэврийн өрөө байх магадлалтай

Хэдийгээр зарим байранд ариун цэврийн өрөө байх хэдий ч суултуургүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, зураг дээрх шиг жорлонтой гэсэн үг. Гэхдээ үүнийг хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө гэж үздэг байна.

 

Суултуургүй ариун цэврийн өрөө байх магадлалтай

5 Гал тогооны өрөө нь маш жижиг

Гал тогооны өрөө нь маш жижиг тул плитка, угаалтуур болон шүүгээ л багтдаг. Ихэвчлэн гаазан зуухтай. Учир нь хятадууд хоолыг том өндөр саванд хийдэг. Гэхдээ төвийн нэгдсэн гаазын хангамж байдаггүй, бүгд гэртээ бага даралттай гаазын баллонтай.

Гал тогооны өрөө нь маш жижиг

6 Хятадад байрны түрээс өндөр

Манай жижиг хотод байрны түрээс сард 273.000-570.000 төгрөг (юаниас монгол төгрөгт шилжүүлсэн) болдог. Харин том хотуудад илүү үнэтэй байдаг бөгөөд жишээлбэл Шанхайд жижиг өрөө 1.170.000 төгрөгөөс эхэлдэг байна. 

 

Хятадад байрны түрээс өндөр

7 Төвийн халуун ус, халаалт байхгүй учир ус халаагч ашигладаг

Хятадын бас нэгэн томоохон асуудал нь төвийн халаалт юм.  Хятадын өмнө зүгийн хотуудад ямар ч халаалт байдаггүй гэнэ. Өвлийн улиралд байрны иргэд гэртээ зузаан хувцастай байдаг бол бетон хайрцагны хүмүүс гэртээ бараг л гал түлдэг.

Төвийн халуун ус, халаалт байхгүй учир ус халаагч ашигладаг

8 Шинэ байрууд цонхгүй

Бусад оронд байр түрээслэхэд бүгд л цонхтой байдаг. Тэгвэл Хятадад заавал цонх байх шаардлагагүй бөгөөд түрээсэлж буй иргэд өөрсдөө цонхоо суурилуулдаг.

Хэдэн давхарт байгаагаас үл хамааран бүх цонх тортой байдаг. Энэхүү торыг хулгайчаас хамгаалж бус, харин хүүхдүүдээ унахаас сэргийлж тавьдаг гэнэ. Мөн байр бүрийн гадаа харуул байдаг төдийгүй  том хашаа бий.

Шинэ байрууд цонхгүй

9
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл