Сурталчилгаа (15)
Хаах

Иран улс хулгайч нартайгаа ингэж тэмцдэг

Лалын шашинтай орон болох Иранд хулгайн хэрэг огт гардаггүй гэнэ. Учир нь юундаа юм бол гэж гайхаж байна уу? Тус улсын хуулиар хулгай хийсэн тохиолдолд тухайн иргэний хурууг тасалдаг аж. Анх удаа хулгай хийсэн тохиолдолд баруун гарын дөрвөн хурууг тайрч, эрхийн хурууг нь л үлдээдэг. Дахин хулгай хийвэл зүүн хөлийнх нь тавхайн талыг цавчина. Харин гурав дахь удаагаа бусдын эд зүйлийг дэлсвэл цаазаар авах ял оноодог байна.

Иран улс хулгайч нартайгаа ингэж тэмцдэг

1

Энэхүү хууль нь бүх төрлийн хулгайн хэрэгт хамааралтай. Тиймээс хэрвээ та Иран улсад аялахаар шийдсэн бол ямар нэг зүйлээ алдана гэж санаа зовох хэрэггүй байх нь. Хэн ч гаргүй болохыг хүсэхгүй шүү дээ. Тухайн хүнд оноосон шийтгэлийг олны нүдний өмнө, хотын төв талбайд гүйцэлдүүлдэг бөгөөд 2013 онд үйлдвэрлэсэн, нэгэн тусгай төхөөрөмж ашигладаг байна.

2

Гэмт хэрэгтний хурууны үзүүрт өвчин намдаах тос түрхэж, нүдийг нь бооно. Хоёр цагдаа хэрэгтний гараас хөдөлгөөнгүй барьж, өнөөх төхөөрөмжинд ойртуулдаг байна. Энэхүү төхөөрөмж хүний хуруу, гар, хөлийн тавхайг нүд ирмэхийн зуур цавчих чадалтай аж.

3

Шийтгэлийг хэдхэн секундын дотор гүйцэтгэж, бүх зүйл эмчийн хяналтын дор явагддаг байна. Хэрэгтний хурууг тасалмагц эмч цусыг нь тогтоох эмчилгээ хийдэг аж.

4

Танд аймшигтай санагдаж байна уу? Гэхдээ үүний ачаар Иранд хулгайн хэрэг гарахаа больсон гэнэ. Харин саяхан Ираны дэд  ерөнхийлөгч асан Мохаммад Рез Рахимиг баривчилсан байна. Түүнийг бусад улс төрчидтэй хамтран бизнесмэнүүдээс их хэмжээний мөнгө хүүлсэн хэрэгт буруутгасан бөгөөд энэ хэргээр нийт 11 хүн шоронд оржээ. Тэднийг ч бас магадгүй энэ төхөөрөмж хүлээж байгаа ч юм бил үү. 

5

Бүх шийтгэлийг олон нийтийн өмнө нээлттэй хийдэг. Энэ нь иргэдийг хэрэг үйлдэхийнхээ өмнө дахин бодох хэрэгтэйг сануулж байгаа нэг арга юм.

59
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл