Сурталчилгаа (15)
Хаах

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

Орчин үеийн шинжлэх ухаан бидний эргэн тойронд болж буй бүхий л юмс үзэгдлийн нарийн учрыг олсон мэт санагдах үе бий. Гэвч бодит амьдрал дээр шинжлэх ухаан ч тайлбарлаж чадахааргүй маш ербусын байгалийн үзэгдэл цөөнгүй тохиолддог. Эрдэмтэд энэхүү хачирхалтай үзэгдлийн учрыг олох гэж толгойгоо гашилгаж байгаа ч хараахан амжилт олохгүй байгаа гэнэ. Энэ нь чухам ямар үзэгдэл болохыг хамтдаа сонирхъё. 

Одоо болтол учир нь тайлагдаагүй байгалийн ховор үзэгдлүүд

1 Аянга

Эртний хүмүүсийг айлгадаг байгалийн нэг хүчин зүйл нь аянга цохих үзэгдэл юм. Аянга цохисон газар өндөр хүчдэлийн долгион үүсдэг бөгөөд уг долгион нь хүнийг тахир дутуу болгох эсвэл бүр амь насыг нь ч авах магадлалтай гэнэ. Аянга буусан газрын өвс шатаж түлэгддэг байна.

Дээр үед аянга цохисон газрыг маш аюултайд тооцдог байсан ч орчин үеийн судалгаагаар энэхүү долгион хэсэг хугацааны дараа замхран арилдаг гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь анхаарал болгоомжоо сарниулах хэрэгтэй гэсэн үг биш юм.

Аянга

2 Чулуужсан амьд биет

Хэрвээ хаа нэгтээгээс амьд үлэг гүрвэл олдвол дэлхий дахин цочирдолд орох биз. Гэтэл эрдэмтэн Дэвид Нобл 145 сая жилийн өмнө устаж үгүй болсон модыг олсон бөгөөд тэр нь ногоон  хэвээрээ байсан гэнэ шүү. Энэхүү модыг тэрээр "Wollemis nobilis" хэмээн нэрлэх болжээ. 

2004 онд энэхүү олдворыг олж илрүүлсэн ч эрдэмтэд 2005 он хүртэл нууцалсан байна. Харин 2005 оноос энэ модыг дахин үрслүүлэхээр болж, энэ тухай мэдээллийг олонд ил болгожээ. Ингээд ургамалд дуртай хүмүүс өвөрмөц модыг тарьж ургуулж байх зуур эрдэмтэд энэ ургамлыг хэрхэн өдий хүртэл "амьд" байж чадсаныг нь гайхаж, хэлэх үггүй суугаа аж.

Чулуужсан амьд биет

3 Нэг шөнийн дотор алга болсон нуур

Хэдийгээр энэ нь боломжгүй мэт санагдаж байгаа ч 2016 онд Чилийн газар нутагт орших 14 кв.км талбайтай Риеско хэмээх нуур ганцхан шөнийн дотор ширгэж үгүй болсон байна. Усны хамтаар нуурын эргэн тойронд байсан өвс ургамал хүртэл алга болж, тэр газар цөл болж үлджээ.

Эрдэмтэд энэхүү ер бусын үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байгаа боловч хөрсний нүүдлээс болж үүссэн байх магадлалтай гэж үзжээ. Өмнө нь хөрсний нүүдлийн улмаас Хятад улсад нэг нуур, 25 тонн загасын хамт үгүй болж байжээ.

Нэг шөнийн дотор алга болсон нуур

4 Загас болон бусад амьд биетээр бороо орох

 Хүмүүсийн айдсыг төрүүлдэг байгалийн нэг гаж үзэгдэл бол амьд биетээр бороо орох явдал юм. Энэ нь загас, аалз, мэлхий ч байх магадлалтай. Олон жилийн турш эрдэмтэд ийм үзэгдэл байх ёсгүй хэмээн үздэг байсан учир төдийлөн анхаарал хандуулдаггүй байжээ. Зарим эрдэмтэн үүнийг загасны нүүдэлтэй таарсан хүмүүсийн худал цуу яриа гэж боддог байсан аж.

Амьтнаар бороо орох үзэгдэлд хамгийн анх эрдэмтэн Андре-Мари Ампер анхаарал хандуулсан байна. Тэрээр агаарын хүчтэй урсгал нь загасыг агаарт хөөргөсөн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин бусад эрдэмтэд "Энэ нь зүгээр нэг хүчтэй агаарын урсгал биш, харин "Усан хар салхи юм. Хар салхи нь амьд биетийг хөлдөөж, агаарт цацдаг" хэмээн тайлбарлажээ.

Загас болон бусад амьд биетээр бороо орох

5 Иридийн үзэгдэл

Эртний хамгийн алдартай байгалийн үзэгдлийн нэг бол эрдэмтэн Уолтер Альваресийн Италийн Губбио хотод 1977 онд олж илрүүлсэн иридийн үзэгдэл юм. Нэгэн хавцлын дундаас тэрээр иридийн түвшин 300 дахин их агуулагдсан шавар олсон байна. Энэ нь үлэг гүрвэлийн мөхлийн үетэй ижил настай байсан нь эрдэмтний анхаарлыг татжээ.

Иридийн үзэгдэл

Хэсэг хугацааны дараа энэ төрлийн шавар маш ихээр олджээ. Эрдэмтэд иридийн үзэгдэл болон үлэг гүрвэлийн мөхөл нь дэлхий болон астероид хоёр мөргөлдсөнөөс үүссэн байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Харин бусад эрдэмтэд галт уул идэвхтэй байгаагийн улмаас энэ мэт хэвийн бус үзэгдэл явагдаж байгаа гэж үзжээ.

6 Мексикийн “Чимээгүй хэсэг”

Мексик болон АНУ-ын хилийн ойролцоо нэгэн ербусын газар байдаг бөгөөд тэнд бүх төрлийн тоног төхөөрөмж ажиллагаагүй болдог гэнэ. 1970-аад оны үед тэнд судалгааны станц барьсан бөгөөд тун хачирхалтай зүйлийг илрүүлж байжээ. Жишээлбэл, соронзон долгионы нөлөөллөөс болж энэ газар төхөөрөмжүүд ажиллахгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна хэт ягаан туяа тэнд 30 хувиар илүү болохыг олж тогтоожээ.

Мексикийн “Чимээгүй хэсэг”

7 Байгалийн лак

Зарим газар байгалийн лакаар будагдсан хад маш их байдаг. Эртний хүмүүс хадан дээр зураг зурдаг байсан бөгөөд энэ нь одоог хүртэл хадгалагдан үлдсэн шалтгаан нь байгалийн лак тун тогтоц сайтай гэдгийг баталж буй юм. Лакны найрлаганд шавар, марганц, төмөр болон бусад бичил элемэнтүүд багтдаг аж.

Байгалийн лак

Энэхүү лак нь гадаад орчны бохирдлоос хамгаалах бичил элементүүдийг өөрөөсөө ялгаруулдаг гэж эрдэмтэд үзэж буй ч энэ нь бас л таамаг хэвээр байгаа юм.

8 Болдигийн эргүүлэг

АНУ-ын Маунт Болдигийн толгод дээр нэгэн хачирхалтай үзэгдэл болсон байна. Энэхүү толгод нь салхины нөлөөгөөр жил ирэх бүр хоёр метр доошилдог аж. Гэхдээ эрдэмтдийн гайхашралыг төрүүлж байгаа зүйл нь толгод дээр хачирхалтай эргүүлгүүд үүсэх болсон гэнэ.

Эцэг эхийн хамт аялж явсан зургаан настай хүү Натан Вессерын өмнө гурван метрийн өндөртэй элсэн эргүүлэг гэнэтхэн гарч ирж, хүүг залгин авснаар энэ талаар анх олж мэдсэн байна. Элсэн эргүүлэгнээс хүүг аврагчид гаргаж авчээ. Үүнээс хойш эрдэмтэд эргүүлгийг судлах ажиллагаандаа идэвхтэй орсон бөгөөд тэдний үзэж буйгаар Болдигийн эргүүлэг геологийн шинэ нээлт авчирч магадгүй гэнэ.

Болдигийн эргүүлэг

9 Мөсөн цунами

Дулаарал болон салхины хүч хоёр хавсарснаар энэхүү хачирхалтай байгалийн үзэгдэл явагддаг байна. Хүчтэй салхи болон гэнэтийн дулаарлын улмаас далай, нуурын ус хайлснаар мөстэй ус хуурай газар руу туугддаг аж. Мэдээж уснаас удаан хөдөлж байгаа ч ийнхүү газрыг мөсөөр хучдаг байна. Оршин суугчид энэ үзэгдлийг чимээг явж буй галт тэрэгний дуутай зүйрлэдэг бөгөөд мөсөн цунами нь орчин тойрныг маш ихээр сүйтгэдэг аж.

Мөсөн цунами

10 Хачирхалтай зурвас

Саяхан "Google Earth"-ынхан дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл татсан хачирхалтай зурвасыг олж илрүүлсэн байна. Харин та энэ зурвасын талаар юу гэж бодож байна?

Хачирхалтай зурвас

18
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл