Сурталчилгаа (15)
Хаах

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд"

Хэдийгээр хүүхдийн хүмүүжилд ээжүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч аавууд ч бас томоохон нөлөө үзүүлдэг. Яг үнэндээ зарим нэг зүйлийг аав шиг нь хүүхдэдээ зааж ойлгуулж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүүхэд эхлээд цэцэрлэгт, дараа нь сургуульд ороход багш нарынх нь 90 хувь нь эмэгтэй хүн байдгийг та бүхэн мэдэх байх. Таны хүү үргэлж эмэгтэй хүний хараанд байна гэсэн үг. Тийм учраас аав нар хүүдээ дараах зүйлийг зайлшгүй зааж өгөх ёстой гэнэ.

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд"

1. Хожиж, хожигдож сурах хэрэгтэй

Төрөл бүрийн уралдаант тоглоом тоглоход найз нөхдөөс нь өөр хэн түүний хамтрагч байж чадах вэ? Мэдээж аав нь шүү дээ. Энэ бол эрэгтэй зан чанарыг хөгжүүлэх гайхалтай арга юм. Энэ тоглоомоор хүүхэд хожих, хожигдохын амтыг мэдэрнэ. Хожихын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй гэдгийг тэр ойлгох болно.

Харин эцгийн хувьд аливаа зүйлд үргэлж ялалт байгуулна гэж байхгүй гэдгийг ойлгуулах нэг алхам болдог. Хэрвээ чи унасан бол босоод үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Хожигдсон бол санаа зовох зүйлгүй гэдгийг ойлгуулах нь чухал.

2. Эмэгтэй хүнтэй зөв харьцах хэрэгтэй гэдгийг ойлгуулах

Эмэгтэй хүнтэй хэрхэн зөв харьцах талаар ээж хүүхдэдээ ойлгуулж чадах ч аав нар бодит байдал дээр харуулах боломжтой. Хүү нь ааваасаа эмэгтэйчүүдийн талаар, тэдэнтэй хэрхэн харьцах талаар ойлгож мэдэж авах нь цаашдын амьдралд нь илүү үр дүнтэй. Энэ талаар найз нөхдөөсөө биш, цахим хуудаснаас биш, харин ааваасаа олж мэдэх нь нэн чухал. Хүүтэйгээ хамт ээжид нь цэцэг авч, худалдагч бүсгүйтэй эелдгээр харилцаж, танихгүй эмэгтэйтэй ярихдаа ичихгүй байх арга замыг зааж өгөх нь зүйтэй.

3. Хайрын талаар эр хүн шиг ярилцах

Энэхүү нандин зүйлийн талаар таны хүү ааваасаа мэдэх нь түүнд илүү таатай байх болно. Хүүгээ өсвөр насанд хүрмэгц түүнд өөрийн анхны хайр, анхны болзооныхоо талаар ярьж өгөх хэрэгтэй.  Мөн цорын ганц эмэгтэйгээ олох хүртлээ хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь зөв. Энэ төрлийн яриа нь эцэг хүү хоёрын хооронд итгэлцэл үүсэхэд нэн чухал.

4. Хариуг нь өгч чаддаг байхад сурга

Зөвхөн эцэг хүн л хүүхдэдээ хүчтэй, зоригтой байх арга замыг зааж өгч чадна. Ямар тохиолдолд хариуг нь барих, ямар тохиолдолд үл тоомсорлон өнгөрөх хэрэгтэй вэ гэдгийг бүгдийг ойлгуулах хэрэгтэй. Сайхан сэтгэл гаргах нь сул доройгийн шинж биш гэдгийг эцэг хүн бодит жишээн дээр харуулах ёстой.

5. Өөрийн гэсэн үзэл бодолтой болоход туслах

Үүний тулд ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй. Зүгээр л хүүгийнхээ хажууд байж, түүнтэй ярилцах хэрэгтэй. Тэгвэл хүү тань ээжээс нь гадна өөр нэг хүн түүнээс их зүйлийг хүлээж байгаа гэдгийг ойлгох болно. 

Ээж, аав хоёр хүмүүжлийн тал дээр нэг үзэл бодолтой байх хэрэгтэй ч тэдний ертөнцийг харах үзэл өөр байдгийг үргэлж санах нь чухал. Эцгийнхээ тусламжтайгаар хүү нэг зүйлийг олон талаас нь харж, ойлгох боломжтой гэдгийг ухаарна.

6. Хүүхдийн туршлагад шинэ зүйлийг нэмэх

Бүх зүйл хүүг бүр балчир байхаас эхэлдэг. Ээж энхрийлэл, халамжаар өөрийн хайрыг хүүдээ харуулдаг бол аав хүн хүүтэйгээ төрөл бүрийн тоглоом тоглож өөрийн хайрыг харуулдаг. Жишээлбэл бага байхад нь дээш шидэж барьж авах гэх мэт. Ээжүүд ихэвчлэн энэ төрлийн тоглоомыг хараад санаа нь зовдог бол хөвгүүдийн хувьд энэ нь ертөнцийг өөр өнцгөөс харах, шинэ туршлага хуримтлуулах нэг арга зам болно.

7. Эрчүүдийн нууцаас хуваалцах

Зөвхөн эрчүүдийн нууц арга гэж байдаг. Жишээ нь хэрхэн гал түлэх, боолт эргүүлэх, автомашин засах гэх мэт. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд ямар нэгэн шидэт дохиур мэт санагддаг. Таны хүүхэд хотод төрж өссөн байсан ч гал түлж сурах нь ирээдүйд хэрэг болж л таарна.  Хаана ч байсан дээрх нууцууд таны хүүд бусдаас 100 хувийн үнэлгээ авахад тусална.

8. Ахуйн асуудлаа шийдэж сурах

Энэ бол мэдээж зангиа зангидах, сахал хусах, цамцаа индүүдэх гэх мэт өдөр тутмын энгийн чадвар юм.  Хэдийгээр орчин үед бүх зүйлийн хариултыг цахим ертөнцөөс олох боломжтой ч ааваасаа энэ бүх зүйлийг суралцах нь хүүд тань илүү таатай байх болно. Эрэгтэй хүн хүртэл хоол хийж чаддаг гэдгийг ааваас нь өөр хэн ч хүүдээ харуулж чадахгүй. Шаардлагатай үед ямар ч байсан хоолоо хийгээд идэж чаддаг байх хэрэгтэй.

27
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл