Сурталчилгаа (15)
Хаах

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал

Гэрэл зурагчин Сергей Мельниченко (Sergey Melnichenko) Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаана буй амьдралыг дэлхий дахинд түгээхээр шийджээ. Тэрээр “Behind the Scenes” хэмээх фото төслөөрөө та бидний мэдэхгүй Хятадын талаарх сонирхолтой зүйлсийг дурандаа буулган хүмүүст хүргэхийг зорьсон байна.

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал

1

Сергей Украины Николаевт төрж өссөн бөгөөд гэрэл зурагчин болох гараагаа анх өөрийнхөө төрсөн нутгаас эхлүүлж байжээ. Тэрээр  сүүлийн хоёр жилийн турш Хятадын баруун өмнөд зүгт байрлах Чэнду хэмээх хотод амьдарч байгаа аж. Шөнийн клубт бүжигчин хийдэг хэдий ч гэрэл зураг авах хоббигоо дарж чадаагүй учир ийнхүү эргэн тойронд болж буй бүх зүйлийг гэрэл зургийн хальснаа буулгах болжээ.

2

“Ижил хүйстнүүд, шар айраг ууж буй охид, согтуу жүжигчид, түүнээс ч олон согтуу үйлчлүүлэгчид гээд эдгээр бүх зүйл шөнийн клубт болж өнгөрдөг. Анх 2015 онд би Хятадад бүжигчин болохоор ирсэн. Би найзуудынхаа хамтаар Хятадын нэгэн клубт бүжиглэх болсон бөгөөд энэ нь тайзтай том баар мэт харагддаг. Учир нь энд ирсэн үйлчлүүлэгч нар огтхон ч бүжиглэдэггүй.

3

Нэгэн удаа миний ажлын байранд маш олон сонирхолтой зүйл болдгийг ажиглаж, өдөр бүр ажилдаа камертайгаа ирэх болсон юм. “Behind the Scenes” гэрэл зургийн төсөл бол миний амьдралын нэгээхэн хэсэг болж чадсан. Энэхүү фото төсөл маань хөшигний цаана ямар ч хуурамч амьдрал байхгүй гэдгийг харуулах зорилготой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь энэ бол тайз биш, харин тэдний өөрөөрөө байж чадах орчныг бусдад харуулахыг хүссэн юм.  Энэ бол бидний, миний ч амьдрал” шүү дээ.

4

“Охидын зургийг дарахад тэд янз бүрийн ааш авир гаргадаг. Заримдаа тэд камерын өмнө зургаа даруулах дуртай байдаг бол заримдаа муухан мэддэг англи хэлээрээ намайг хөөдөг. Зураг дарахын тулд төлбөр төлөх хэрэгтэй гэж тэд хэлдэг. Эхэндээ би үүнийг тоглоом гэж ойлгож байсан ч хамгаалагч надад тоглоом биш гэдгийг ойлгуулж хэлсэн юм. Гэхдээ би тэдэнд төлбөр төлөхгүй. Учир нь би бас л тэдний нэг, жүжигчин ажилчин учраас тэр. Энд байдаг бүсгүйчүүдийн дунд жүжигчдээс гадна ширээний хүүхнүүд ч бас бий”.

5

“Нэг удаа хэт их ууснаасаа болж өөрийгөө хянаж чадваргүй болсон ширээний хүүхнийг найз нь өрөөнд өргөж оруулж ирсэн юм. Харин би тэр үед зураг дарж эхэлсэн ч дараа нь зогсоосон. Хүний бие муу байхад хүн чанаргүй хэрэг болох байх гэж бодсон. Ингээд түүнд хиймэл амьсгал хийсний ачаар бүсгүй сэргээд эргээд унтаад өгсөн. Харин маргааш нь дусал хийлгэчихээд ажилдаа эргээд л хүрээд ирсэн” иймэрхүү зүйлс бараг өдөр бүр л тохиолдож байдаг гэхэд болно.

6

Энэ бол миний хийдэг ажил. Би жил бүр Украинд зохион байгуулагддаг “Photographer Of The Year 2012” уралдааны “шилдэг цуврал” төрлийн ялагч, "PinchukArtCentre 2015" уралдаанд нэр дэвшигч болж байсан.  Мөн Швед, Украин, Словак, Аргентин, Польш, АНУ, Их Британи, Чех болон Португалид үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Бас “Украины гэрэл зургийн холбоо”-ны гишүүн.

3
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл