Сурталчилгаа (15)
Хаах

Амьдрахын төлөөх тэмцэл

2018-05-28, 16:29
3,410

Идэх гэж байсан зүйлийг тань гэнэт өөр хүн булаагаад авчихвал та яах вэ? Мэдээж хэрэг буцааж авахыг л оролдох байх. АНУ-ын зүүн эргийн дагуух Сан Хуан арлын байнгын "оршин суугч"  болох үнэгт яг ийм зүйл тохиолдсон байна. Хөөрхий шаргал үнэгт чухам юу тохиолдсон болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Амьдрахын төлөөх тэмцэл

Америкийн цагаан толгойт бүргэдийг хүмүүс хүч чадал, эр зоригийн бэлгэдэл гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ бүргэд бусад амьтдын олзыг булаадаг "хулгайч" шувуу гэдгийг харин хүмүүс тэр бүр мэддэггүй. Цагаан толгойт бүргэд ан хийхийн оронд бусдын олзыг булаахыг илүүд үздэг "залхуу" амьтан гэж хэлж болно.

Сан Хуаны арал дээр байгалийн гэрэл зураг авч байсан гэрэл зурагчин Кевин Эби (Kevin Ebi) олзоо булаалгахгүйн тулд тэмцэж буй үнэг болон эзэрхэг бүргэд хоёрын тэмцлийг дурандаа буулгаж авч чаджээ. 

Тэрээр "Туулай зуугаад явж буй үнэгийг олж хармагцаа шууд зургийг нь дарж эхэлтэл гэнэт бүргэд нисэж ирээд олзыг нь булаахыг оролджээ.

Хөөрхий үнэг бууж өгөлгүй минут хэртээ үзэлцсэн ч эцэст нь бүргэдэд ялагдсан байна. 

Гэрэл зурагчин эдгээр зургаа "Хөөрхий үнэг" хэмээн нэрлэж нийгмийн сүлжээнд бусадтай хуваалцжээ. 

Бичлэг

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл