Сурталчилгаа (15)
Хаах

Тансаг зочид буудлуудаар хоноглож мөнгө олдог бүсгүй

Бидний олонх нь амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөхөө ажлын таван өдөрт төлөвлөдөг. Гэвч дэлхий дээр амрангаа байнга мөнгө олдог хүмүүс бий. Австралийн иргэн Рианон Тэйлор (Rhiannon Taylor) тансаг зэрэглэлийн зочид буудлуудад хоноглон, дэлхий даяар аялангаа мөнгө олдог аж. 

Тансаг зочид буудлуудаар хоноглож мөнгө олдог бүсгүй

Рианон гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд тэрээр зочид буудлуудын талаар шүүмж бичдэг юм байна. Түүний шүүмжлэлүүд ихэд нэрд гарсан учраас байгууллагууд Рианонттой хамтран ажиллахдаа таатай байдаг. Учир нь тэрээр буусан зочид буудлуудынхаа ер бусын төрхийг олж харж, сэтгэл татам жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй түүнийгээ бусадтай хуваалцдаг байна.

Зөөлөн ор, амтат капучино, тансаг үүдний өрөө гэхчилэн түүний дуранд тааламжтай гэсэн бүхэн багтдаг байна. 

Рианон сэтгүүлч болохоосоо өмнө долоон жилийн турш гэрэл зурагчнаар ажилласан учраас хангалттай туршлага хуримтлуулж, камераа байнга биедээ авч явдаг болжээ. Энэ нь түүний одоогийн карьераа эхлүүлэх гол тулгуур болсон байна. 

Түүний блогийг хэдэн мянган хүн уншдаг учраас магтсан зочид буудлуудыг нь зорих хүний тоо мэдэгдэхүйц нэмэгддэг гэнэ. 

Түүнтэй томоохон зочид буудлууд хамтарч ажиллахыг хүсдэг болсон төдийгүй төрөл бүрийн брэндүүд ч мөн өөрсдийг нь сурталчлах санал тавих нь ихэссэн гэнэ.  

Рианон Тэйлорын инстаграм болон хувийн блогт байршуулсан зургуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл