Сурталчилгаа (15)
Хаах

Хайрынхаа төлөө итгэмээргүй зүйл хийсэн бүсгүй

2018-06-11, 18:40
5,537

Хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж хүн болгон л ярьдаг. Харин хүн бүр энэ амлалтандаа хүрдэг үү гэвэл үгүй байх. Тэгвэл Эрин Андерсон гэгч бүсгүйн хайрынхаа төлөө хийсэн зүйл олныг алмайруулаад байна.

Хайрынхаа төлөө итгэмээргүй зүйл хийсэн бүсгүй

Дөрвөн жилийн өмнө Аарон Андерсон (Aaron Anderson) гэгч залуу Жаред Норрис гэдэг залуутай фэйсбүүкээр танилцаж, чааталсаар улмаар түүнд хайртай болжээ. Эхэндээ тэд энгийн сэдвээр ярилцдаг байсан ч 18 настай Аарон өөрт нь сайн болсон тухайгаа Жаредэд хэлжээ. Тэр үед Жаред харилцаагаа шууд тасалсан байна. Аарон сэтгэлээр унахын оронд өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн юм. 

Тэгээд Аарон гормоны эмчилгээ хийлгэн аажмаар Эрин (түүний өөртөө өгсөн шинэ нэр) гэх бүсгүй болж хувирчээ. 

Хоёр жилийн өмнө хүйсээ бүрэн солиулах хагалгаа хийлгэн Аарон үзэсгэлэнтэй бүсгүй болсон байна. 

Тэрээр Жаредтай дахин холбоо тогтоож, уулзахыг хүссэнд тэр ч зөвшөөрч удалгүй тэд болзож эхэлжээ.

Жаред ч найз бүсгүй нь трансжендер гэдгийг гэрийнхнээсээ нуугаагүй төдийгүй энэ байдал нь түүний санааг огтхон ч зовоодоггүй гэнэ.

15
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл