Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий нийтийг хууран мэхэлсэн үйл явдлууд

Хүн төрөлхтөн сонирхолтой түүх, адал явдалд маш их дуртай байдаг. Чухам энэ л сонирхол дээр нь тоглолт хийж, хэсэг бүлэг хүн хуурамч мэдээлэл түгээсэн нь санаанд оромгүй үр дүн үзүүлжээ. Эдгээр хуурамч түүхийн цөөнгүй хувь нь  огцом шуугиан тариад намжсан бол зарим нь урт удаан хугацааны турш ам дамжин яригдаж ирсэн. Дэлхийн түүхэн дэх томоохон хууран мэхлэлтүүдийн талаар сонирхоцгооё.

Дэлхий нийтийг хууран мэхэлсэн үйл явдлууд

1 Тасадай омгийнхон

Хүмүүс тасадай омгийнхныг “алга болсон” эсвэл маш “нууцлаг” хэмээн ярьж байсан юм. “Survival International” байгууллагынхан энэ омгийнхныг чулуун зэвсгийн үед агуй, ширэнгэн ойд амьдарч байсан гэж үздэг ажээ. Гэтэл өнөө цагт тасадай омгийнхон байдаг төдийгүй Филиппиний улстөрч Мануэл Элизальдегийн удирдлага дор байдаг гэсэн яриа гарчээ. Антропологичид болон эрдэмтэд энэ тухай мэдэхийг хүсэхэд зөвхөн Мануэл Элизальдегийн зөвшөөрлөөр тэдэнтэй холбогдох боломжтой гэсэн хариу өгчээ.

1986 онд Шведийн антропологич Освальд Итен “тасадай” омгийнхныг зорьж очоод нэгэн хачирхалтай зүйл харсан гэнэ. Тэрээр футболка болон жийнс өмссөн хүмүүстэй таарсан төдийгүй тэд орчин үеийн хэрэгсэл болох хутга болон толь ашиглаж байжээ. Ингээд орчуулагчийн тусламжтайгаар энэхүү омгийнхонтой ярилцсан гэнэ. Харин тэд "Бид чулуун зэвсгийн үеийн омгийнхон биш. Элизальдегээс мөнгө авч энэ дүрийг бүтээсэн" гэж хэлжээ.

Энэхүү хуурамч омгийнхныг бий болгосон шалтгаан нь Филиппиний Ерөнхийлөгчийн суудлаас буусан Фердинанд Маркост зориулсан сурталчилгаа байсан гэнэ. Харин 1988 онд Ерөнхийлөгч Корасон Акино "Тасадай гэдэг нь жинхэнэ омог" гэж хэлсэн ч эрдэмтэд үүнийг үл хүлээн зөвшөөрч, чулуун зэвсгийн үед хамааралтай омгийнхон гэж үзсэн байна.

Тасадай омгийнхон

2 Сахиусан тэнгэрийн цогцос

2007 оны дөрөвдүгээр сарын 1-нд Лондоны иргэн Дэн Бэйнс инээдмийн баярын өдрийг тохиолдуулан цахим дуудлага худалдаанд үлгэрт гардаг, бяцхан сахиусан тэнгэрийн цогцсыг оруулахаар болжээ. Хожим нь тэрээр энэхүү цогцсоо 280 фунт стерлингээр зарсан байна. Нэг хоногийн дотор энэхүү сайтаар 20.000 хүн орсон бөгөөд тэд сахиусан тэнгэрийн цогцсыг л харахыг хүссэн гэнэ.

Дэн "Энэхүү цогцос хүүхдийн цогцостой адилхан ч шувуу шиг хөндий ястай байсан" гэж ярьжээ. Цогцос шүд, арьс, үс болон далавчтай байжээ. Гэсэн ч сахиусан тэнгэрийн  цогцос гээч зүйл хуурамч болохыг антропологичид баталсан гэнэ. Хожим нь Дэн хүмүүсийг хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ зарим хүн  өнөөг хүртэл дээрх цогцсыг бодит гэдэгт итгэдэг бөгөөд Дэнийг зүгээр л үнэнийг нууцлахыг хүссэн гэж бодож буй гэнэ.

Сахиусан тэнгэрийн цогцос

3 Ухаалаг "Ганс"

Ухаалаг Ганс бол тоо бодох чадвартай морь юм. Гансын эзэн Вильгельм фон Остен тооны багш байсан бөгөөд 1900 оны үед Герман даяар аялж мориныхоо авьяас чадварыг дэлхий дахинд таниулж байжээ.

Ганс үзэгчдийн асуултанд хариулж, тооны хариуг туурайныхаа цохилтын тусламжтайгаар өгч байсан юм. Мэдээж хүмүүс түүний чадварт итгэхгүй байсан учир эзнийх нь хажууд төрөл бүрийн асуулт тавьж байсан ч Ганс ухаалгаар бүгдэд нь хариулж байжээ. Заримдаа Остены бодож чадахгүй байгаа тоог хүртэл Ганс боддог байсан юм.  Харин Ганс тоонд сайндаа биш, харин зөв хариуг олох хүртлээ туурайгаараа цохидог байсан гэнэ. Харин зөв хариуг нь олсон гэдгээ тэрээр үзэгчдийн алга ташилт болон эзнийхээ сайшаал магтаалаар мэдэрдэг байжээ.

Ухаалаг "Ганс"

4 Кардиффын аварга хүн

1869 оны аравдугаар сарын 16-нд Нью-Йоркийн Кардиффын иргэн Уильям Ньюэлл худаг ухаж байхдаа 305 см-ийн урттай цогцос олсон гэнэ. Тэрээр эртний аварга хүний шарилыг оллоо гэж бодсон учир түүнийг шууд л майхнаар хучсан байна. Олдвороо бусдад сонирхуулж мөнгө олохыг хүссэн Уильям 25 центээр хүмүүст харуулдаг байсан гэнэ. Харин аварга хүнийг харахыг хүсэгчдийн тоо маш их болоход тэрээр үнээ хоёр дахин өсгөсөн байна. Мэдээж иргэд үүнийг жинхэнэ хэмээн бодож байсан ч археологичид хуурамч болохыг нь баталжээ.  

Уг "Аварга хүн"-ийг нягтлан бодогч Жорж Халлагийн захиалгаар Айова хотын ажилчдаар хийлгэсэн аж. Ингээд гурван метрийн урттай энэхүү баримлыг Чикагод авчирч чулуу зүсэгч Эдвард Бургард гавал ясыг нь бүтээсэн гэнэ. Эдвард энэ талаар юу ч хэлэхгүй гэдгээ амлажээ. Дараа нь хуурамч гавлыг хүчлээр угааж, салхинд цохиулсан мэт төрхтэй болгосон гэнэ. Ингээд Халла хиймэл аварга хүнээ төмөр замаар Уильямын ферм рүү явуулжээ. Уильям Халлагийн үеэл байсан бөгөөд худаг ухах нэрийдлээр хоёр хүнийг хөлсөлж аварга хүнийг олох ёстой байсан гэнэ.

Кардиффын аварга хүн

5 Шпагетти мод

Олон нийтийн томоохон телевиз үзэгчдээ хуурч чадсан гэж бодохоор итгэмээргүй мэт санагдаж байгаа ч Британийн үзэгчдэд ийм зүйл тохиолдсон юм. 1957 оны инээдмийн баярын үеэр “Панорама” хэмээх нэвтрүүлгээр "Би-Би-Си" сувгаар шпагетти гоймон хурааж буй талаар мэдээлэл гарчээ.

Тухайн үед шпагетти гоймон төдийлөн алдартай байгаагүй учир Швейцарийн гэр бүл модноос гоймон түүж байгаа нь Британийн иргэдийн анхаарлыг татсан юм.  Бичлэгийг илүү бодит болгохын тулд алдарт хөтлөгч Ричард Димблби тайлбар хийсэн байна. Иргэдэд бичлэг бодит мэт санагдсан учир гэрийн нөхцөлд хэрхэн шпагетти мод ургуулах талаар асууж телевиз рүү утасдаж байжээ. Харин телевизийн ажилтнууд төмөр саванд шпагетти” хийгээд ургахыг нь хүлээх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.

Шпагетти мод

6 Нат Тейтийн хуурамч түүх

Британийн зохиолч Уильям Бойд 1998 онд утга зохиолын салбарын хамгийн нэртэй зохиолч болсон юм. Оксфорд дахь Хильда коллежийн багш тэрээр 1928-1960 оны үед амьдарч байсан Америкийн зураач Нат Тейтийн түүхийг номондоо өгүүлсэн байна. Тэрээр Тейтийг 1950-иад оны үед Нью-Йоркт амьдарч байсан шилдэг зураач байсан төдийгүй ихээхэн ээдрээтэй амьдралтай тухай өгүүлж, нэгэн амралтын өдөр өөрийн бүтээлүүдээ бүгдийг нь шахам устгаж дараа нь Стейтен-Айландаас үсэрч амиа хорлосон хэмээн номондоо бичжээ. Түүний цогцсыг олоогүй гэнэ. Гэхдээ Тейт зохиолчийн уран сэтгэмжээс төрсөн хүн байсан бололтой.

Ийнхүү зураачийн тухай түүх олон нийтийн хэрэгслээр цацагдсаны дараа Натын талаар маш олон хуурамч мэдээлэл тархах болжээ. Натын талаар түүхийг зөвхөн Уильям Бойд төдийгүй, Британийн галерей болон Үндэсний галерейн хүмүүс хамтран бичсэн аж. Энэхүү хууран мэхлэлтийг олж илрүүлэхийн тулд уран зураг сонирхогчид, мэргэжилтнүүд тэдэнд Тейтийн бүтээл байгаа гэсэн мэдэгдэл хийсэн байна. Энэ бүх зүйлийг хуурамч гэдгийг илчилж “The Independent” сэтгүүлд мэдэгдэл гарснаар ард иргэд энэ түүхийг худал болохыг ойлгожээ.

Нат Тейтийн хуурамч түүх

7 Мэри Тофт болон туулай

1726 онд 24 настай Мэри Тофт төрөхийн өвдөлт мэдрэгдэж эхлэх үед өөрийн хөрш болох Гиллийг дуудсан байна. Гэтэл Мэри нэгэн хачирхалтай амьтан төрүүлсэн учир хөрш нь түүний бэрийг дуудахаар гарч гүйсэн аж. Бэр нь эмэгтэйчүүдийн эмч байсан гэнэ. Гилл Мэриг нэгэн хачирхалтай амьтны биеийн хэсгүүдийг төрүүлсэн гэж хэлжээ. Бүсгүйчүүд энэ амьтны хэсгүүдийг нутгийн хамгийн алдартай мэс заслын эмч болох Жон Говард руу илгээсэн аж. Тэрээр үүнийг судалж үзсэний дараа "Мэри алаг эрээн муурын гурван савар болон нэг туулайн савар төрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жон Говард өөрийн харсан зүйлд итгэхгүй байсан учир Мэри дээр өөрийн биеэр очсон байна. Гэтэл Мэри түүний нүдэн дээр туулай төрүүлжээ. Энэ цагаас эхлэн Мэри дэлхий даяар алдартай болж түүний түүх олны анхаарлыг татаж, тэрээр сарын дотор дахин найман туулай төрүүлсэн гэнэ. Энэ түүх хэт үнэмшилтэй байсан учир Британийн иргэд туулайн махаар хоол хийхээ больсон гэдэг.

Үүний дараа Мэриг Лондонд авчирсан бөгөөд эзэн хаан Георгийн хараа хяналтад дор түүнд шинжилгээ хийсэн байна. Хачирхалтай нь Мэри туулай төрүүлэхээ больсон юм. Дөнгөж төрсөн нялх бүжинг Мэригийн өрөөнд оруулах гэж байсан зарцыг барьжээ. Харин Мэри хотын худалдаачдаас туулай худалдаж авдаг байсан нь батлагдсан бөгөөд нотлох баримт хангалттай байсан учир Мэри энэ бүхнийг хууран мэхлэлт байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, таван сар хоригдох ял сонсчээ.

Мэри Тофт болон туулай

8 Агаарын бөмбөлөг дээрх хүү

Чөлөөт жүжигчид болох Ричард болон Майюми Хейни нар нэгэн удаа “Эхнэрээ сольё” нэртэй телевизийн реалити шоунд оролцохоор болсон байна. Нэвтрүүлгийн үеэр Ричард өөрийн гараар нисдэг таваг хийсэн тухайгаа мэдэгдэж, үүнийгээ хуй салхитай үед нисгэхийг хүсэж байгаагаа хэлжээ. 2009 оны аравдугаар сарын 15-нд Ричард амласан зүйлээ биелүүлэхээр болсон ч бүтэлгүйтэж, тэрээр тун сандрангуй 911 рүү залгаж тусламж гуйсан байна. Түүний зургаан настай хүү Фалькон гелиэр дүүргэсэн агаарын бөмбөлөгөөр нисчихлээ гэсэн дуудлага өгчээ. Хожим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүг 2100 метрийн өндөрт ниссэн байсан гэж мэдээлсэн бөгөөд үүнээс хойш Фальконыг “Агаарын бөмбөлөг дээрх хүү" хэмээн нэрлэсэн байна.

Гэхдээ энэ нь хууран мэхлэлт байсан аж. Энэ бүх хугацаанд хүү агаарын бөмбөлгөөр огт нисээгүй, гэрийнхээ дээврийн өрөөнд нуугдаж, харин Ричардын бүтээсэн агаарын бөмбөлөг гэрийнх нь хойно байсан гэнэ.  Ричардад гурван сарын хорих ял оноосон бөгөөд хоёр сард нь тэрээр албадан хөдөлмөр хийсэн байна. Хорих ял оноохоос гадна түүнд 36.000 долларын торгууль оноож, харин Майюми Хейнд 20 хоног нийтийн ажил хийх шийтгэл оноожээ.  Мөн энэ түүхээр ном бичиж ашиг олохыг нь хориглосон байна.

Агаарын бөмбөлөг дээрх хүү

9 Гитлерийн өдрийн тэмдэглэл

Гитлерийн өдрийн тэмдэглэлийн талаарх мэдээлэл анх Баруун Германы сэтгүүл “Stern”-д 1983 онд нийтлэгджээ. 1945 оны үеийн онгоцны сэг дундаас олдсон гэх Гитлерийн өдрийн тэмдэглэлийн 60 ботийг "Stern" сэтгүүлийнхэн дөрвөн сая доллараар худалдаж авсан гэнэ. Энэ мэдээллийг ямар чухал болохыг мэдэж байсан учир тус сэтгүүлийнхэн Герман, Франц болон АНУ-ын судлаачдыг авчирч өдрийн тэмдэглэлд судалгаа хийлгэхэд хуурамч гэдэг нь илчлэгджээ.

Германы холбооны архиваас уг өдрийн тэмдэглэлийг орчин үеийн бичгийн хэрэгсэл ашиглаж бичсэн хэмээн тогтоосон байна. Ийнхүү тэмдэглэлийг дахин судлахад үл ойлгогдох зүйл ихээр гарч байсан учир "Stern", "The Sunday Times", "Newsweek" зэрэг сэтгүүлийн редакторууд ажлаасаа халагджээ. Хожим нь уг өдрийн тэмдэглэлийг луйварчин Конрад Куяу үйлдсэн болохыг баталсан байна.

Гитлерийн өдрийн тэмдэглэл

10 Амитивиллагийн аймшиг

1974 онд Рональд Дефео гэгч эр Оушен гудамжны 112 дугаар байранд оршин суудаг нэгэн гэр бүлийн зургаан гишүүнийг буудаж амь насыг нь хороожээ. Энэ нь Нью-Йоркийн Амитвиллад орших голланд загварын том байшин юм. 1975 онд Дефеог аллага үйлдсэн хэргээр хорьсон байна. Ингээд мөн онд Жорж болон Кэти Лутц нар гурван хүүхдийнхээ хамтаар уг байшинд нүүж оржээ. Тэд байшинд 28 хоногийн турш амьдарсан бөгөөд энэ сууцанд ямар нэгэн ер бусын зүйл байна гэж хэлсэн гэнэ.

Хүмүүс энэ гэр бүлийн яриаг төдийлөн ойшоогоогүй байна. Хэдэн жилийн дараа Дефеогийн өмгөөлөгч болон Лутцын гэр бүлийнхэн ашиг олохын тулд энэхүү хуурамч мэдээллийг цацсан хэмээн мэдээлжээ. Энэ түүхийг зохиоход зохиолч Жей Энсон тэдэнд тусалсан бөгөөд “Амитвиллагийн аймшиг” хэмээх кино хүртэл хийсэн байна.

Амитивиллагийн аймшиг

13
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл