Ханиадыг "сэтгэлээрээ" эдгээх арга (Плацебо нөлөө гэж юу вэ?)

Өнөөдрийг хүртэл бидний ханиад хүрсэн үедээ түгээмэл хэрэглэдэг С витамин болон бусад ханиадны эсрэг сироп зэрэг нь хүний биеийн ерөнхий байдлыг сайжруулдаг ч ханиад томууны вирустэй тэмцэж чаддаггүй аж. Тиймээс эмийн сан гүйж хэрэггүй эм бэлдмэл худалдан авч мөнгө үрэхийн оронд "плацебо" аргаар өөрийгөө эмчилж болох юм. Плацебо гэдэг нь өөрийн итгэлээр аливаа бүтээгдэхүүний үйлчилгээг үр дүнтэй болгох арга бөгөөд үүнийг сэтгэл зүйн хэд хэдэн аргуудтай хослуулан хэрэглэж ханиадыг эдгээх боломжтой гэнэ. 

Ханиадыг "сэтгэлээрээ" эдгээх арга (Плацебо нөлөө гэж юу вэ?) Хадгалах

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

Хүн төрөлхтөний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагийн үндсэн шалтгаан билээ. Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч дараах видео дээр гарах таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс Хадгалах

Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп

2020 оны Токиогийн олимпын салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ. Энэ удаагийн олимп манай улсын хувьд ихээхэн онцлогтой. Монгол Улс тэртээ 1964 онд Токиод болсон олимпын наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан тус наадамд Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойж байсан түүхтэй. Тэдний энэ амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.

Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп Хадгалах

Капитрон банк шинэ дата төвөө ашиглалтад орууллаа

Капитрон банк 2019 онд банкны мэдээллийн технологийн суурь дэд бүтцээ сайжруулахад анхааран  ажиллаж шинэ дата төвөө ашиглалтад орууллаа. Энэхүү шинэ дата төвийг ашиглалтанд оруулснаар харилцагчид  хэдийд ч, хаанаас ч банкны дижитал, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг  тасралтгүй, найдвартайгаар авч, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Капитрон банк шинэ дата төвөө ашиглалтад орууллаа Хадгалах

Ub Пропертиз: Black Friday

Эрхэм та Япон архитекторын орон зайн төгс шийдлээр цогцлоосон Х АПАРТМЕНТ-2 төслөөс 12/31-н хүртэл 2-3 өрөө байраа захиалаад 7 хоног бүр  20-30 сая төгрөгний бодит хөнгөлөлтөө эдлээрэй

Ub Пропертиз: Black Friday Хадгалах

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал

SuperMax ангиллын шоронгийн амьдрал хэцүү бэрх гэж хэлэхэд ч багадна. Үнэндээ тэнд амьдрал гэж байхгүй. Зүрх цохилж, эд эрхтэн ажиллаж байгаа ч, амьд хүний амьдралын хэв маяг тэнд нэгээхэн ч үгүй. “Супер, дээд зэрэглэлийн аюулгүй байдал” хэмээх үгний товчлол Супермакс шоронгууд дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг тусгаарласан нөхцөлд хорих зориулалттай бөгөөд, тэд ихэнх хугацаагаа хэнтэй ч харилцахгүй, тусгай өрөөнд өнгөрүүлдэг байна. Нарны гэрэл тусахгүй газар доорх гянданд олон жилийг өнгөрүүлэхэд хүний эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой. 

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал Хадгалах

Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх

Марвин Химейер (Marvin Himeyer) бол энгийн нэгэн ажилсаг эр байсан бөгөөд тэрээр хотын удирдлагуудын томоохон шахалттай тулгарсан юм. Удирдлагуудын эрх мэдлээ ашиглан, дур зоргоороо авирлахыг тэвчихийг хүсээгүй Марвин тэднээс хариугаа авахын тулд нэгэн аминд халтай төлөвлөгөө боловсруулжээ. Эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцсэн тэрээр "Америкийн сүүлийн баатар" хэмээн мөнхөрчээ. 

Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх Хадгалах

Эртний Египетчүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа ашиглаж буй 10 зүйл

Эртний Египет гэхээр л бидний толгойд пирамид, сфинкс, муммигийн талаарх бодлууд орж ирдэг. Гэхдээ тэдний түүх эдгээрээр хязгаарлагдахгүй юм. Учир нь Египетчүүд бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг хамгийн анх бүтээж байсан гэдэг. Ингээд тэдний гайхалтай бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Эртний Египетчүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа ашиглаж буй 10 зүйл Хадгалах

“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ?

Өнгөрсөн долоо хоногт "Amazon" компани АНУ-ын Сиэтл мужид офлайн-дэлгүүр нээсэн нь худалдааны салбарт хувьсал хийх бололтой.  Дэлгүүрт орохын тулд худалдан авагч утсан дээрээ суурилуулсан байгууллагын QR кодыг уншуулах юм. Ингээд хамгийн сонирхолтой зүйлс эхлэх нь ээ.

“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ? Хадгалах

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.04)

Өдрийн мэндийг хүргэе.Өнөөдрийн Podcast-аар хөтлөгч Ziko та бүхэндээ цоо шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.04) Хадгалах

10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр ямар их өөрчлөлт гарсныг та анзаарсан уу? Дижитал эрин зуунд амьдарч байгаа бидэнд маш олон шинэ шинэ боломжууд нээгдэж байна. Үүнтэй зэрэгцэн 10 жилийн өмнө бидний огт сонсож байгаагүй шинэ ажлын байрууд өдгөө бий болжээ. Ингээд дижитал эрин зуунтай хөл нийлэн гарч ирсэн цоо шинэ ажил мэргэжлүүдийг танилцуулж байна.

10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил Хадгалах

Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа

Хэдийгээр холбоотнууд Дэлхийн 2-р дайнд ялсан ч гэсэн тэд байж боломгүй алдаануудыг дайны үеэр гаргаж байжээ. Мэдээж өнгөрснийг буцааж, ялагчдыг буруутгаж болохгүй ч зүгээр л тэдний гаргасан алдааг яагаад сонирхож болохгүй гэж? Ирээдүйд хэрэг болох ч юм бил үү.

Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа Хадгалах