Элгийг гайхалтай цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Элэг нь хүний биеийн нэн чухал эрхтний нэг бөгөөд үүнээс бие организмын бактери эсэргүүцэх чадвар болон арьс үсний эрүүл байдал хамаардаг байна. Элгэнд мэдрэлийн эсүүд бага байдаг учир хүн төдийлөн өөрийнхөө элгийг асуудалтай байгаа эсэхийг мэддэггүй. Бие организмыг бохирдлоос цэвэрлэх үүргээ гүйцэтгэхийн тулд элэг нэн түрүүнд өөрөө цэвэр байх хэрэгтэй. Ингээд та бүхэнд элэг цэвэрлэх шидтэй 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

Элгийг гайхалтай цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

CAAK PODCAST #16 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар!

Манай "Caak Podcast"-ын 15 дэх дугаарын зочноор "Luxury Standard Mongolia", "United Nude" брэндийн захирал Э.Халиун оролцлоо. Бид түүнтэй Өөрөөрөө байх болон алдартай брэндүүдийн зорилго, түүний extreme амьдарлын талаар сонирхолтой яриа хийлээ.

CAAK PODCAST #16  Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар! Хадгалах

Дурсамж бүхнийг бэлэглэе

Хайртай хүмүүстээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн тэр л бэлгээ өгөх нь, тэднийхээ инээмсэглэхийг харах тэр мөч гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч хүн бүхний хэрэгцээ шаардлага өөр болсон энэ үед хайртай дотнын хүмүүстээ юу бэлэглэх, тэднийхээ юу хүсэж байгааг тааж мэдэх хүндтэй үүргийг хайртай хүмүүсийнхээ өмнө хүн болгон хүлээдэг. Зарим үед Та хаанаас эхэлж хайхаа ч мэдэхээ болих үетэй тулгардаг.

Дурсамж бүхнийг бэлэглэе Хадгалах

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

"Блүүмберг" телевизийн сайт Английн автомашины сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэгч “Mister Auto” компанийн гаргасан судалгааг ашиглан, дэлхийн хотуудыг замын хөдөлгөөний соёлтой байдлаар нь жагсаасан байна. 

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ Хадгалах

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс

Хорвоо дээр гаж сонин, айдас төрүүлэм зүйлсэд цаг зав, мөнгөө хайрладаггүй хүмүүс олон бий. Харин доорх видео дээр өгүүлэх аймшигт аллага, хий үзэгдэл, хар шидийн зүйлстэй холбоотой эд хэрэглэл хэчнээн үнээр үнэлэгддэгийг мэдвэл та гайхах нь гарцаагүй. Зарим хүмүүсийн бүх мөнгөө зарлагадаад ч хамаагүй салахыг хүсдэг зүйлсэд өөр хэн нэгэн яагаад шунан дурладаг юм бол? 

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс Хадгалах

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

Кубын хувьсгалаар олонд танигдаж, улмаар зүүний үзэл санааны зуун дамнасан бэлгэ тэмдэг болсон Аргентин гаралтай, физикч мэргэжилтэй Че Геварагийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр зөвхөн Кубад биш Африк, Өмнөд Америкийн орнуудад коммунист хувьсгал хийхээр оролдож, амжилт бүтэлгүйтлийн аль алиныг нь амсаж байв. Эцэст нь, 1967 онд түүнийг Боливийн хүчний байгууллага баривчлан, буудан хороожээ. Өдгөө түүнийг олон хүмүүс тогтолцооны эсрэг тэмцэл, идеализмын эцэг гэж хүндэлдэг бол эсрэгээрээ гэмгүй олон хүний аминд хүрсэн алуурчин, хямралыг өдөөгч хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй бий. 

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв? Хадгалах

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

Сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн "Podcast News"-ийн танин мэдэхүйн булангаар "Amazon"-оос үнэгүй авч болох бүтээгдэхүүн, Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу?. Энэ болон бусад сонирхолтой мэдээллийг доорх подкастаас сонсоорой. 

Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19) Хадгалах

Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд

Та өмнө нь амжилтаараа тэргүүлж буй тэрбумтнуудын талаарх мэдээллийг олон л уншиж байсан байх. Гэхдээ хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтыг харж байсан уу? Тэгвэл энэ удаагийн видео контентоор бид та бүхэнд ажлын гараагаа ч эхлээгүй хэрнээ өнөө цагийн хамгийн хөрөнгөтэй хүмүүсийн тоонд багтсан 10 хүүхдийг танилцуулж байна.

Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд Хадгалах

Хятад дахь газар доорх хотын амьдрал

Хятадын төв хэсэгт одоог хүртэл газар доор байшин барих уламжлал хадгалагдан үлджээ. Жишээлбэл, Хэнань мужийн Санменхи хотын барилга байгууламжууд газар доор оршдог аж. Хотын иргэд эртний уламжлалаа хадгалж үлдэхээс гадна энэ байдлаар жуулчдын анхаарлыг татах зорилготой байдаг гэнэ.

Хятад дахь газар доорх хотын амьдрал Хадгалах

Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ?

Японыг өөрийн гэсэн уламжлал, хатуу дэг журамтай орон гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. 21-р зуунд ч өөрийн гэсэн соёл, ёс заншлаа хадгалахын сацуу хурдтай хөгжиж яваа нь тус улсын боловсролын системтэй салшгүй холбоотой. Ингээд та бүхэнд Японы боловсролын онцлогийг танилцуулъя. 

Япончууд ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? Хадгалах

Африкийг эзлэх Оросуудын нууц төлөвлөгөө

Газар зүйн их нээлтийн эрин үед Испани, Португали улсууд далайн чанадад нөлөөгөө тэлж, өөрийн дэг журмаа тогтоож эхэлсэн билээ. Удалгүй Англи, Франц, Нидерланд улсууд ч энэхүү ажиллагаанд нэгдэх болсон. Харин Оросын хувьд хөрш зэргэлдээх орнууддаа л нөлөөлөхөөс хэтрэхгүй байсан ч, 1-р Петр хаан ширээнд сууснаар энэ байдлыг өөрчлөх оролдлого хийж байжээ. 

Африкийг эзлэх Оросуудын нууц төлөвлөгөө Хадгалах

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын топ таван банкны нэг болох тус банкны хамт олон ойгоо угтан олон ажлуудыг хийж байгаа бөгөөд “Хариуцлагатай банк” сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа аж. Энэхүү аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжийн 4000 орчим ажилтнууд нь өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлж хандиваар нь ЭХЭМҮТ /эх нялхас/-ын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа “Хүүхдийн амьсгал дэмжих багаж тоног төхөөрөмж”-ийг бэлэглэлээ.

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ Хадгалах