Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ?

Дайныг улс орнууд нөлөөгөө тэлэх эсвэл хамгаалах зорилгоор хийдэг учраас асар их зардал дагуулах нь мэдээж. Ялангуяа сүүлийн 100 жилийн хугацаанд зэр зэвсгээ сайжруулах тал дээр гүрнүүд асар их хөрөнгө хаясны хүчинд хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй хэмжээнд технологийн нээлтүүдийг хийсэн билээ. Түүнийхээ төлөөсөнд урсгасан их хэмжээний цус, нулимс дайны гол хохирол болон түүхэнд үлджээ. Мэдээж хүний аминаас илүү үнэ хүрэх зүйл байхгүй ч зөрчил мөргөлдөөнөөс үүссэн санхүүгийн асуудал шууд болон шууд бусаар түүнээс дутахааргүй хохирол учруулдаг юм. Тэгвэл сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр өндөр зардлаар хоорондоо байлдсан юм бол?

Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн хэр их зардлаар дайн тулаан хийсэн бэ? Хадгалах

Амьдралын сайхныг жижигхэн зүйлсээс ч олж болохыг харуулсан өхөөрдөм бөгөөд гэгээлэг зургууд

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Амьдралын сайхныг жижигхэн зүйлсээс ч олж болохыг харуулсан өхөөрдөм бөгөөд гэгээлэг зургууд Хадгалах

Төрийн Банкны “Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

Төрийн Банкны “Мөрөөдлөө Хадгалъя”  хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо Хадгалах

Бүх ажиллагааг нь хиймэл оюун удирддаг метро Саудын Арабт удахгүй нээгдэнэ

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот шинэхэн метрогоо хүлээж авахад бэлэн болжээ. Засгийн газрын зүгээс 27 тэрбум ам.доллар зарцуулсан тус метроны сүлжээг байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. Гэхдээ хамгийн гол нь бүх ажиллагааг хиймэл оюун зохицуулдаг гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа аж. Эр-Риядын шин метроны сүлжээг тавих ажил 5 жил үргэлжилсэн бөгөөд өдгөө дуусах шатандаа явж байна.

Бүх ажиллагааг нь хиймэл оюун удирддаг метро Саудын Арабт удахгүй нээгдэнэ Хадгалах

"Нууц хүүхэд" нь гэнэт гарч ирснээс болж асуудалд орж байсан алдартан эрчүүд

Хэзээ нэг өдөр хэн нэгэн таны цахим хуудас руу таныг хүүхдийнхээ аав нь мөн хэмээн батлан бичвэл та яах байсан бэ? Тэгвэл яг ийм зүйл дуучин Сискод тохиолдож, алдарт жүжигчин Хью Грант 1 жилд 2 өөр бүсгүйгээс хоёр хүүхдийн эцэг болж байсан бол хамгийн сүүлд дуучин Крис Браун өөрийгөө 9 сартай охины аав болж байгаагаа зарласнаар удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй нь түүнээс харилцаагаа таслах шийдвэр гаргаж байсан билээ.

"Нууц хүүхэд" нь гэнэт гарч ирснээс болж асуудалд орж байсан алдартан эрчүүд Хадгалах
2021-11-24, 16:05

Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд

Хятадын Гоминдан нам 1911 онд Манж Чин улсыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг (БНХУ) байгуулсан юм. Ингэхдээ тэд Манжийн эзэмшилд байсан бүхий л газар нутгийг өөрсдийн хэмээн тунхагласан байдаг. Улмаар тэд 1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдаж, өнөөгийн Тайвань арал руу дүрвэн тэндээ "түр засгийн газар" байгуулсан юм. Өдгөө ардчилсан БНХУ болон коммунист БНХАУ нь нэг нэгнийхээ оршин тогтнолыг үгүйсгэсэн хэвээр байгаа билээ. Үүний дээр Тайванийн зүгээс хуучин газар нутгаа одоо хүртэл өөрсдийнх хэвээр гэж үздэг байна. 

Тайванийн одоо хүртэл өөрсдийн эзэмшил гэж үздэг газрууд Хадгалах

Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт

Улс орнуудын ерөнхий хөгжлийн түвшинг дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-гаас харж болдог. Уг тайланд дэлхийн улс орнуудыг бизнесийн орчин, инновацид ээлтэй байдлаар нь дүгнэн жагсаадаг "Бизнесийн динамик байдал"-ийн эрэмбэ шинэчлэгдэн оржээ. 

Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт Хадгалах
2021-11-24, 12:38

Асар их хөрөнгө зарсан мега төслүүд эцэстээ хэнд ч хэрэггүй болж хувирсан 5 тохиолдол

Инженерчлэлийн өндөр шийдэлтэй барилга байгууламж, хотууд аливаа улс орны эдийн засгийн хүч, хөгжлийн гэрч болж байдаг гэхэд хилсдэхгүй. Эзгүй хоосон элсэн цөлийг жуулчдын хөл тасрахгүй үзэсгэлэнт хот болгож, эдийн засгийн асар их хүчийг өөртөө татах боломж болгон хувиргасан төслүүд байдаг ч маш их хөрөнгө оруулалтыг үргүй зардал болгон хөсөр хаягдуулсан мега төслүүд ч мөн олон бий.

Асар их хөрөнгө зарсан мега төслүүд эцэстээ хэнд ч хэрэггүй болж хувирсан 5 тохиолдол Хадгалах
2021-11-23, 18:33

"Халзан" амьтдын хөгжилтэй төрх - Та эдгээрийг ямар амьтад болохыг тааж чадах уу?

Хөгшрөлт эсвэл өвчнөөс болж үс унах явдал зөвхөн хүнд биш амьтдад тохиолддог гэнэ. Байгаль дээр амьтны үс хэсэгчилж болон бүтнээрээ унах эмгэгийг "алопекиа" гэж нэрлэдэг бөгөөд шалтгаан нь ихэвчлэн аминдэмийн дутагдал, генийн мутаци, бактерийн халдвар зэргээс үүддэг байна. Түүнчлэн зарим үүлдрийн муур, нохдыг хүмүүс зохиомол үржүүлгийн аргаар үсгүй болгосон байдаг.  Тэгвэл доорх амьтад таны бодлоор бидний харж дассан жирийн хөвсгөр найзуудтай адил хөөрхөн байж чадаж байна уу?

"Халзан" амьтдын хөгжилтэй төрх - Та эдгээрийг ямар амьтад болохыг тааж чадах уу? Хадгалах

Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин

Уран зургийн чиглэлээр сурдаг, 23 настай Ван Юэ хэмээх охин өхөөрдөм, сонирхолтой бүтээлүүдээрээ Хятадын Хэбэй мужийн Шижяжуан оршин суугчдын нүдийг нь баясгадаг гэнэ. Тэрээр өөрийн найз Ли Юэ-гийн хамтаар хотынхоо төвд байдаг модод дээр байгалийн болон амьтны зураг зурдаг. Ийнхүү түүний уран бүтээлүүдийн ачаар Шижяжуан хотын гудамжууд өнгө нэмж, уран зургийн галерей мэт хувирч чадсан байна. 

Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин Хадгалах

Хайртай хүнийхээ хийдэг тэсвэрлэхэд хэцүү үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцжээ

Өдөр тутмын амьдралд таны гэр бүлийнхнээс эхлээд найзууд, хамт ажиллагсад хүртэл тэвчээр барам үйлдэл гаргаж, боль гээд хэлчихмээр санагддаг биз дээ? Ялангуяа хүн өөрийн гэсэн хэвшсэн амьдралтай, юмыг яаж хийх вэ гэдгээ тодорхойлсон үед бусад хүмүүсийн үйлдэл таалагдах нь ховор. Тиймээс та доорх зургуудыг хуваалцсан хүмүүстэй санаа нийлж магадгүй. Эсвэл та өөрөө эдгээр үйлдлүүдийг гаргадаг хүн юм биш биз?

Хайртай хүнийхээ хийдэг тэсвэрлэхэд хэцүү үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцжээ Хадгалах
2021-11-23, 16:02

Ер бусын үзэсгэлэнтэй ч үхлийн аюултай Танзанийн Натрон нуурын тухай баримтууд

Аймшгийн кинон дээрээс л харах боломжтой байгалийн бодит биелэл болсон Натрон нуурнаас нутгийн иргэд ч хол байхыг эрхэмлэдэг ажээ. Танзани улсын зүүн хойд нутагт орших хэт шүлтлэг устай энэ нуурын усанд багахан хугацаагаар сэлэхэд л хүний арьс түлэгдэж, цэврүүтэх аюултай байдаг байна.

Ер бусын үзэсгэлэнтэй ч үхлийн аюултай Танзанийн Натрон нуурын тухай баримтууд Хадгалах