Алдарт тулаанч Хабиб Нурмагомедовын нууцлаг эхнэр хэн бэ?

Холимог тулааны энэ цаг үеийн алдарт аварга Хабиб Нурмагомедов эхнэртэй болоод 8 жил болсон байна. Гэвч түүний гэр бүлийн хүний тухай олигтой мэдээлэл одоо хүртэл гарч ирээгүй нь тун хачирхалтай. Исламын шашны хатуу ёсын дагуу эхнэр нь нөхрөөсөө өөр хүнд нүүрээ харуулах ёсгүй байдаг учраас Хабиб түүнийг нуух нь аргагүй ч бусад зүйлсийг ингэж хав дардаг нь цаанаа өөр учиртай болов уу?

Алдарт тулаанч Хабиб Нурмагомедовын нууцлаг эхнэр хэн бэ? Хадгалах
2021-09-01, 15:35

Таны өдөрт гэрэл гэгээ нэмэх эерэг, өхөөрдөм зургууд

Өнөөгийн дэлхийд олны анхаарлыг татаж буй зүйлсийн ихэнхийг сөрөг мэдээлэл эзэлж байна. Гэхдээ үүний зэрэгцээ сайн сайхны төлөө тэмүүлдэг, гэгээлэг бүхнийг гэрэлтүүлж байгаа хүмүүс үргэлж хаа нэгтээ байж л байгаа. Таны хувьд тааруухан өдөр байсан ч  дараа нь чамд тааламжтай зүйл тохиолдож,  аз дайрах нь гарцаагүй. Заримдаа эргэн тойрноо бага ч гэсэн ажиглаж,  жижиг зүйлсийг ч болов анзаарч эхлэх нь зүйтэй байдаг бөгөөд бүх зүйл тийм ч муу биш гэдгийг харах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Таны өдөрт гэрэл гэгээ нэмэх эерэг, өхөөрдөм зургууд Хадгалах

Таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аян дахин зарлагдлаа

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Өнгөрөгч онд Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулж, 122 азтанг тодруулан харилцагчдаа урамшуулж байсан. Тэгвэл энэ оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ийг дуустал иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ.

Таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аян дахин зарлагдлаа Хадгалах

"Цэвэр цэмцгэр, тав тух..." - Японд барилгын ажил хэрхэн явагддаг вэ?

Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, бусад хүмүүсийн тав тухыг алдуулахгүй гүйцэтгэх нь Япончуудыг бусад үндэстнүүдээс онцгой болгодог гол чанаруудын нэг билээ. Тус улсад хэсэг хугацаанд амьдарсан гадны нэгэн сэтгүүлчийн анхаарлыг гэрийнх нь өмнө баригдаж буй шинэхэн барилга татсан байна. Тэрхүү барилгын талбайд анх хэмжилт хийхээс эхлээд ашиглалтанд оруулах хүртэл бүхий л ажил дэндүү цэвэрхэн, оршин суугчдад ямар ч төвөг учруулахгүй, хурдан шуурхай бөгөөд чанартай явагдаж дууссан нь сэтгүүлчийн гайхшрал, атаархлыг төрүүлсэн аж.

"Цэвэр цэмцгэр, тав тух..." - Японд барилгын ажил хэрхэн явагддаг вэ? Хадгалах
2021-08-31, 19:56

Байгальтай "хамтарч" зурдаг уран бүтээлчдийн гайхалтай зургууд

Судалбар уран зургийн нэг төрөл болох "Плен-эр" (plein-air) гэдэг нь уран бүтээлч өөрөө байгальд гарч, нүдэнд үзэгдэж буй орон зайг сонгон буулгахыг хэлдэг.  Ингэж зурсан зураг нь байгалийн энерги, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн төгс хослол болдог байна. Ингээд та бүхэнд орон орны Плен-эр зураачдын байгальтай "уусган" бүтээсэн нүд баясгам зургуудаас хүргэж байна.

Байгальтай "хамтарч" зурдаг уран бүтээлчдийн гайхалтай зургууд Хадгалах

Өмсөх хувцсаа болгоомжтой сонгохгүй бол юу болдгийг харуулах хөгжилтэй мөчүүд

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Хүн бүхэн хувцаслалтандаа ихээхэн анхаарал хандуулах болсон энэ үед өмсөх хувцсаа болгоомжтой сонгохгүй бол хэт их загвар хөөснөөс үүдэн дараах хөгжилтэй үр дүнгүүд гарах аж. Санаатай болон санамсаргүй байдлаар хувцаслалт чинь таныг "од" болгоход тун амархан цаг үе иржээ.

Өмсөх хувцсаа болгоомжтой сонгохгүй бол юу болдгийг харуулах хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-08-31, 18:46

"Эмээгийн халуун ногоо" - Зовлон үзсэн ядуу эмэгтэй Хятадын тэргүүн баячуудын нэг болсон түүх

1996 онд Тао Хуаби (Tao Huabi) хэмээх эмэгтэй "Лао ган ма" хэмээх халуун ногоотой амтлагчийн брэндийг үүсгэн байгуулсан юм. Тэр цагаас хойш тус соус нь тус улсын хамгийн алдартай брэндүүдийн нэг болсон төдийгүй үүсгэн байгуулагч нь өөрөө Хятад мөрөөдлийн бэлгэ тэмдэг болж хувирсан гэхэд болно. Чухамдаа Тао Хуаби хэрхэн ийм хэмжээний амжилт олсон юм бол?

"Эмээгийн халуун ногоо" - Зовлон үзсэн ядуу эмэгтэй Хятадын тэргүүн баячуудын нэг болсон түүх Хадгалах
2021-08-31, 17:00

Талибанчууд АНУ-аас "бэлгэнд авсан" зэвсэг техникүүдээ гайхуулжээ

Өнөөдөр буюу 8-р сарын 31-нд АНУ бүх зэвсэгт хүчнээ Афганистанаас гаргаж дууссанаар 20 жил үргэлжилсэн Афганистаны дайн өндөрлөсөн билээ. Харамсалтай нь энэхүү нүүлгэн шилжүүлэх ажлыг гэнэт эхлүүлсэн учраас зөвхөн цэргүүд болон шаардлагатай хүмүүсийг нүүлгэн шилжлүүлсэн бөгөөд тэд бүх зэвсэг хэрэглэлээ үлдээсэн байна. Үүний улмаас тус улсын эрхийг гартаа аваад байгаа Талибанчууд нийтдээ 85 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг хэрэгслүүдийг "бэлэг" болгон авч байгаа юм. 

Талибанчууд АНУ-аас "бэлгэнд авсан" зэвсэг техникүүдээ гайхуулжээ Хадгалах

Дотроо хэтэрхий олон цахилгааны залгууртай нууцлаг байшин цахим хэрэглэгчдийг гайхшруулжээ

Нэгэн гэр бүл Лондон хотын Пиннер хэмээх дүүрэгт 1.5 сая паундын үнэ бүхий байшинг зуучлагчаар дамжуулан сонирхохоор болжээ. Эхэндээ тус байшин боломжийн мэт санагдсан боловч удалгүй тэд маш этгээд зүйл олж мэдсэн байна. Учир нь хуучин эзэд нь тус байшинд маш олон тооны розетка суурилуулсан байжээ. 

Дотроо хэтэрхий олон цахилгааны залгууртай нууцлаг байшин цахим хэрэглэгчдийг гайхшруулжээ Хадгалах

Газар шорооны ажлын үеэр олдсон "шавар бөмбөг" үнэндээ амьд амьтан байж таарчээ

Барилгын талбай дээр байсан ажилчид нүхэн дотор хэлбэр дүрсгүй, шаварт бүрхэгдсэн бөөрөнхий зүйл хөдөлж байхыг анзаарчээ. Сониучирхсан ажилчид шаварны цаана юу байгааг нь мэдэхээр шийдэж, угааж цэвэрлэтэл амьд амьтан гарч ирсэн байна.

Газар шорооны ажлын үеэр олдсон "шавар бөмбөг" үнэндээ амьд амьтан байж таарчээ Хадгалах