Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Манай гарагийн нийт гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг боловч түүний гүнд чухам юу буй талаар хүн төрөлхтний судалгаа хангалтгүй хэвээр өнөөг хүрчээ. Үүгээр ч зогсохгүй хүн төрөлхтөн эх дэлхийнхээ далайн ёроолоос илүүтэйгээр алс холын Ангараг гарагийн гадаргууг илүүтэйгээр анхааран судалсан гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү далайн гүнд хүний урьд хожид харж байгаагүй олон төрөл зүйлийн амьтан байх магадлалтай ч бид усан доорх ертөнцөөс илүү тэнгэр өөд ширтсээр буй билээ. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаач, эрдэмтэн Вики Феррини нэгэнтээ “Хүмүүс гадаад сансарт илүү анхаарал хандуулдаг боловч миний хувьд далай түүнээс дутахгүй сонирхолтой сэдэв. Амьдарч байгаа гарагаа сонирхон судлахгүй байгаа нь хачирхалтай хэрэг” хэмээсэн нь ч бий.