Анхны болзоон дээрээ шууд хуримаа хийсэн Британи хос

Хүн бүр гэрлэлтэд нухацтай ханддаг. Хэн ч бай хамгийн багадаа нэг жил болзсоны дараа гэрлэх шийдвэр гаргах нь хэвийн үзэгдэл. Харин танихгүй шахуу хүмүүс анх уулзаад л гэр бүл болсон гэвэл итгэмээргүй байгаа биз. Танилцах сайтаар танилцаж, долоо хоног харьцсаны дараа гэр бүл болохоор шийджээ. Сохор болзоо жинхэнэ гэрлэлт болно гэж хэн санах билээ. 

Анхны болзоон дээрээ шууд хуримаа хийсэн Британи хос Хадгалах

Солонгос гаралтай Британи охин "К-поп"-ын залуу дуучид юу үзэж туулдгийг дэлгэжээ

21 настай Юодиас (Euodias) Их Британиас Өмнөд Солонгосыг зорьж, поп од болохоор зориг шулууджээ. Харамсалтай нь бүсгүйн мөрөөдөл ирээдүйн дуучин охидын бэлтгэл хийх хар бараан, завгүй амьдрал болж хувирсан байна. Од болох хүсэлдээ автсан өсвөр насны охид өдөрт 18 цаг бэлтгэл хийж, ухаан алдталаа хоолны дэглэм барих нь энүүхэнд. Хоёр жилийн дараа Юодиас Британи руу буцсан бөгөөд тэрээр к-поп оддыг хэрхэн бэлтгэдэг, тэд ямар хүнд хэцүү шалгуур даван туулдгийг олон нийтэд дэлгэжээ. 

Солонгос гаралтай Британи охин  "К-поп"-ын залуу дуучид юу үзэж туулдгийг дэлгэжээ Хадгалах

Калифорнийн орон гэргүйчүүдэд зориулан барьсан бяцхан байшингууд

Саяхан Калифорнид орон гэргүй хүмүүст зориулсан нийгэмлэг байгуулагдаж, гэр оронгүйчүүдэд зориулан 7.5 мкв хэмжээтэй 40 жижиг байшин, нэг нийтийн байр барьжээ. Мужийн захиргаа орон гэргүй хүмүүсийг үнэ төлбөргүй орон байраар хангах ажилд идэвх санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ажил хийх, архи согтууруулах ундаанаас хол байх зэрэг хэд хэдэн болзол тавьсан байна. 

Калифорнийн орон гэргүйчүүдэд зориулан барьсан бяцхан байшингууд Хадгалах

Ferdi&Ziko подкаст - Хаалга тогшоод буй Корона хүн бүрт хамааралтай!

Нэг л өглөө хүн бүрийг айдаст автуулж, зарим нэгнийг хөөрөлд автуулаад байгаа Короновирус Монголд илэрсэнтэй холбогдуулан ард иргэд үүнд хэрхэн хандаж байна, зах худалдааны төвүүд ачааллаа дийлэхгүй болж нийгэмд хоосон үний хөөрөгдөл үүсээд байна. Энэ цаг үед бид өөрсдөө хэрхэн сахилга баттай байж энэхүү халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Ferdi&Ziko подкаст - Хаалга тогшоод буй Корона хүн бүрт хамааралтай! Хадгалах

100 жилийн өмнө дэлхийг тойрох аялалд гарсан 16 настай охины түүх

1922 онд Канадын 16 настай Алоха Вандервелл хэмээх эмэгтэй Ford Model-T загварын машинаар дэлхийг тойрох аялалд гарчээ. Тэрээр зорьсондоо хүрэхийн тулд 10 жилийн дотор 611 мянган км газраар аялж, 80 улсыг дамжин дэлхийг тойрсон анхны эмэгтэй болсон юм. Ингээд зоригт бүсгүйн амьдралын түүхийг та бүхэнтэй хуваалцъя. 

100 жилийн өмнө дэлхийг тойрох аялалд гарсан 16 настай охины түүх Хадгалах

Том компаниудад "залгиулсан" ирээдүйтэй жижиг бизнесүүд

АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC)-оос тус улсын монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг шалгах явцдаа Alphabet, Amazon, Apple, Facebook, Microsoft зэрэг томоохон компаниудыг 2010-2019 онуудад өөрт нэгтгэсэн жижиг компаниудын тухай  мэдээллээ ил болгохыг шаардлаа. Ингэснээрээ шударга өрсөлдөөн явагдаж байгаа эсэхийг төрийн байгууллагууд хянах боломжтой болохоос гадна технологийн зах зээл илүү нээлттэй болж, хэрэглэгчдэд ашигтай өрсөлдөөн бий болох юм. Энэ хүрээнд томоохон компаниуд шинээр цэцэглэж буй бизнес, жижиг компаниудыг хэрхэн өөртөө нэгтгэж, залгисан талаарх хэд хэдэн жишээг та бүхэнд сонирхуулъя.

Том компаниудад "залгиулсан" ирээдүйтэй жижиг бизнесүүд Хадгалах

Энэ зуунд уламжлалт гэрлэлт, хайр дурлалын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?

Орчин үед уламжлалт гэрлэлтээс гадна маш олон төрлийн харилцаа, гэрлэлтийн хувилбарууд бий болжээ. Жишээлбэл: Уламжлалт гэрлэлтээс гадна нээлттэй гэрлэлт, гэрээт гэрлэлт гэх мэт. Хүн бүр харилцааны илүү хялбар хувилбарыг хайх болсон нь энэхүү мэдээллээс харагдаж байна. Ингээд орчин үед давамгайлж буй гэрлэлтийн чиг хандлагуудаас танд хүргэе.

Энэ зуунд уламжлалт гэрлэлт, хайр дурлалын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ? Хадгалах

Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж, шингээх чадвар эрдэмтдийн тархийг гашилгасаар...

Монголчууд 3000 гаруй жилийн өмнөөс мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд малын мах, сүү цагаан идээг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж өнөөг хүрсэн билээ. Хачирхалтай нь, тухайн цаг үед амьдарч байсан эртний хүмүүсийн ДНХ-г шинжилж үзэхэд тэд сүүнд агуулагддаг хамгийн чухал сахар болох лактозийг шингээх чадваргүй байсан нь тогтоогджээ. 

Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж, шингээх чадвар эрдэмтдийн тархийг гашилгасаар... Хадгалах

"Дурлалаасаа болж сохорсон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй аллагыг үйлдсэн бүсгүй

Цуврал алуурчин, зэрлэг балмад хүчирхийлэгчийн тухай сэтгэл сэрдхийлгэм түүх, болсон явдлууд тоо тоймгүй олон байдаг. Тэдний түүхийг сонсох бүрд толгойд нь ямар бодол эргэлдэж байсан юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Харин энэ удаад Сада Абэ хэмээх алуурчин бүсгүйн амьдралын түүхийг та бүхэнд сонирхуулъя. Тэрээр хайртай залуугийнхаа амийг хороож, бэлэг эрхтэнг нь тасалж, цүнхэндээ хийж явдаг байсан нь олон хүнийг цочролд оруулж байсан юм. 

"Дурлалаасаа болж сохорсон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй аллагыг үйлдсэн бүсгүй Хадгалах

Хивсний хээ угалз хаанаас гаралтай, ямар учиртай вэ?

Гар хийцийн ч бай, үйлдвэрийн аргаар урласан ч бай аливаа хивсэнд үндэсний онцлог бүхий хээ угалз, уламжлалт хэв маягийг шингээсэн байдаг. Зөвлөлтийн үед хивсний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед хивсний хээний загварыг үндэсний онцлог, бэлгэдэлд тулгуурлан гардгадаг байжээ. 

Хивсний хээ угалз хаанаас гаралтай, ямар учиртай вэ? Хадгалах

Төвд, Балбын олон нөхөртэй эхнэрүүдийн амьдрал ямар байдаг вэ?

Энэтхэгийн Дехрадум хэмээх жижиг хотод амьдардаг, ах дүү таван нөхөртэй Ражо Верма гэх эмэгтэй нэг хүүтэй ч хүүгийн төрсөн эцэг яг хэн нь болох нь одоо ч тодорхойгүй аж. Энэ бол нэг эмэгтэй олон нөхөртэй байх буюу "полиандр" гэр бүлийн сонгодог жишээ юм. Судалгаанаас үзэхэд ийм төрлийн гэр бүл Төвд, Непал, Хятад, Энэтхэг улсуудад элбэг байдаг ажээ.

Төвд, Балбын олон нөхөртэй эхнэрүүдийн амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн цоглог эмээгийн "дэггүй" зургууд

Ихэнх хүмүүсийн хувьд нас ахихын хэрээр амьдралын идэвхи нь буурсаар байдаг. Харин 91 настай Хелен Рут ван Уинкл (Helen Ruth van Winkle)-ийн хувьд тэтгэвэрт гарсны дараа амьдрал нь жинхэнэ буцалж эхэлсэн гэхэд болох юм. Түүний инстаграм хуудас аль хэдийн 4 сая гаруй дагагчтай болсон байна. Ингээд цахим ертөнцийн од болон гялалзаж буй цоглог эмээтэй танилцацгаая. 

Дэлхийн хамгийн цоглог эмээгийн "дэггүй" зургууд Хадгалах