Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд

Далайн дундах жижиг арал дээр ганцаараа тайван амгалан амьдрахыг олон хүн мөрөөддөг байх. Тэгвэл яг ийм газар хэд хэд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газар дээрх диваажин болсон арлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд Хадгалах

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд

19-р зууны дунд болон сүүл үед Хаант Орос улсын бүрэлдэхүүн дэх үндэстэн, ястнуудын тоо болон соёлын ялгаа нь дэлхийн аль ч орноос илүү байв. Судлаач, антропологчид тэрхүү боломжийг ашиглаж, үндэсний цөөнхүүдийн царай төрх, өв уламжлал, хувцаслалт зэрэг ямар байсныг гэрэл зургийн хальсанд буулган үлдээжээ. Тэдгээр зургуудыг 1727 онд Петр хааны байгуулсан, хойд хөршийн анхны музей болох Санкт-Петербургийн "Кунсткамера"-гаас өдгөө харж болно. 

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд Хадгалах
2021-09-06, 17:32

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд

Зөвхөн манай оронд гэлтгүй дэлхий дахинд техник технологи, урлаг уран сайхан, хүмүүсийн сэтгэхүй, залуусын соёлын хүрээнд үсрэнгүй өөрчлөлт гарсан үе бол 90-ээд он байсан юм. Ази тивд гэхэд Хонконг, Тайваньчууд кино урлагийн салбарт ноёлж, Япон, Солонгосчууд технологи, машин, дуу хөгжим, загварт түүчээлж эхэлсэн билээ. Ингээд та бүхэнд тэрхүү цог золбоотой, "өнгөлөг" үеийн төлөөлөл болсон япон залуусын зургуудаас хүргэж байна.

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд Хадгалах

"Эрэгтэй Кардашьян" - Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм өгзөгтэй Австрали залуу

Сошиал сүлжээ дэлхийг эзэлснээс хойш хүмүүс авъяас чадвараараа биш гадаад төрхөөрөө нэрд гарах нь хялбар болсон. Тэдгээрийн нэг жишээ болох Ким Кардашьянтай өрсөлдөхүйц бие галбиртай нэгэн Австралийн Мельбурн хотоос гарч ирж, шуугиан тарьж байв. Алим шиг төгс өгзгөөрөө охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн тэрээр хамгийн сонирхолтой нь эрэгтэй байв.

"Эрэгтэй Кардашьян" - Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм өгзөгтэй Австрали залуу Хадгалах
2021-09-06, 16:50

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм

Ихэнх хүүхдүүд амьдралын шаардлагаар сайн сургуульд сурахын тулд гэрээсээ хол амьдрах хэрэгтэй болдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хатуужил суулгаж, бие даасан чанартай болгохын тулд хилийн чанадад хүртэл сургуульд явуулах нь бий. Тэгвэл эрт цагт амьдарч байсан алдарт Спартчууд төгс дайчидтай болохын тулд эрэгтэй хүүхэд болгоныг долоон нас хүрмэгц нь эцэг эхээс нь хүчээр ч хамаагүй авч яваад маш хүнд орчинд бэлтгэл хийлгэдэг байсан аж. Энэхүү арга барилыг агоге гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг шууд утгаар нь "удирдах" гэж орчуулж болно. Агогед хааны гэр бүлийн хүүхдүүд хүртэл хамрагдах ёстой юм.

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм Хадгалах

Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Одоогоос 10 жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011" шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж" дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Өнчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулалгүй дуулж чадсан энэ бяцхан хүү Монголчуудыг ч мөн байлдан дагуулж чадсан юм. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 21 нас хүрч, сайхан эр болжээ. 

Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах
2021-09-06, 15:16

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №60

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №60 Хадгалах

Өнөө цагийн хамгийн царайлаг бөгөөд ганц бие хунтайж нар

Орчин цагт ханхүү гэхээр Британийн Уильям, Харри нар хамгийн түрүүнд хүн бүрийн санаанд бууна. Гэхдээ хаант засаглалтай орон дэлхий дээр цөөнгүй байдаг тул хүмүүст төдийлөн танигдаагүй ханхүү нар төдий чинээ олон байх нь мэдээж. Ингээд та бүхэнд охид, бүсгүйчүүдийн "цагаан морьтой ханхүү" нарын мөрөөдлийг бодит болгох сэтгэл татам, ганц бие хунтайж нарыг танилцуулж байна.

Өнөө цагийн хамгийн царайлаг бөгөөд ганц бие хунтайж нар Хадгалах
2021-09-05, 15:59

Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд

Нууцыг бий болгохоос илүүтэй хадгалах нь маш хэцүү зүйл байдаг. Ялангуяа нийгэмд томоохон нөлөө үзүүлж болох зүйлсийг нууц байлгах нь өөрөө маш том зүтгэл шаарддаг. Сонирхолтой нь ийм төрлийн нууцыг ганцаараа хадгалж чадсан хэд хэдэн хүмүүс байдаг аж. 

Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд Хадгалах

Санамсаргүйгээр "трипофоби" айдастайгаа нүүр тулсан хүмүүсийн хуваалцсан зургууд

Шүршүүрийн нүх, зөгийн үүр, гүзээлзгэнэ гээд жирийсэн олон нүхтэй эд зүйлс зарим хүмүүст эвгүйцмээр, дотор арзайлгам мэдрэмж төрүүлж, бүр цаашлаад бөөлжих, толгой эргэх, ухаан алдах гэх мэт хүнд хэлбэрийн хариу үйлдлүүд бий болгодог байна. "Трипофоби" гэж нэрлэдэг энэхүү үзэгдэл нь саяхнаас олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд олон хүн өөрийгөө ийм айдастай, мөн ганцаараа ийм биш гэдгээ мэдэж авчээ. Ингээд цахим орчинд санамсаргүйгээр "трипофоби"-той тулгарсан хүмүүсийн хуваалцсан зургуудаас хүргэж байна.

Санамсаргүйгээр "трипофоби" айдастайгаа нүүр тулсан хүмүүсийн хуваалцсан зургууд Хадгалах
2021-09-05, 15:25

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг

Интровертүүд экстроверт хүмүүсээс юугаараа ялгаатай болохыг тодруулсан олон судалгаа бий. Үүний дагуу эрдэмтэд интроверт хүмүүсийн тухай шинэ сонирхолтой зүйлсийг нээсээр байна. Жишээлбэл саяхан интровертүүд бусад хүмүүсийг илүү сайн ойлгож чаддаг болох нь тогтоогдсон аж. 

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг Хадгалах