Транс тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Байгалийн гаралтай транс тосыг бүх цаг үед эрүүл хүнсэнд тооцсоор ирсэн. Энэ төрлийн транс тосыг хивэгч амьтдаас гаргаж авдаг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүний 2-5 хувьд, үхэр, хонины өөхний 3-9 хувьд агуулагддаг байна. Харин хиймэл транс тосыг бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор тусгай үйлдвэрийн аргаар гаргаж авдаг.  Энэ төрлийн транс тос нь хүний бие маш муугаар нөлөөлдөг.

Хиймэл транс тос биед хэрхэн нөлөөлдөг тухай энэхүү нийтлэлээс уншина уу.

Транс тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Бүсгүйчүүдийн анхаарлыг ямар эрчүүд илүү их татдаг вэ?

Заримдаа бүсгүйчүүдийн анхаарлыг татахын тулд зөвхөн ухаалаг, сайхан сэтгэлтэй, царайлаг залуу байх хангалтгүй. Эмэгтэйчүүд хэдхэн секундын дотор  өөрийн заяаны ханийг санаанд  оромгүй байдлаар тодорхойлж чаддаг гэнэ. Түүний сонирхдог дуу, эсвэл ямар нэгэн сонирхол нь бүсгүйчүүдийн анхаарлыг татна гэж хэн санах билээ. Ингээд бүсгүйчүүдийн анхаарлыг ямар эрчүүд илүү их татдаг талаар хүргэж байна. 

Бүсгүйчүүдийн анхаарлыг ямар эрчүүд илүү их татдаг вэ? Хадгалах

Жирэмсний тестээр шалгахад учир бий...

Жирэмсний тест ашиглах энгийн дүрмийг зөрчихөд л хамгийн чанартай тест ч танд худал хариултыг өгөх болно. Тестийг супермаркет, эмийн сангаас ч худалдаж авах боломжтой бөгөөд эмч нарын үзэж буйгаар 99%-ийн найдвартай хариуг өгдөг гэнэ. Бүх жирэмсний тестүүд шээсэн дэх гонадотропин  хэмээх жирэмсний дааврыг мэдрэх замаар хариу өгдөг. Учир нь гонадотропин  даавар нь үр тогтож эхэлсэн цагаас эхлэн ялгардаг аж.

Жирэмсний тестээр шалгахад учир бий... Хадгалах

Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас...

Өөрийгөө хамгийн хэрцгий, харгис хүн хэмээн тодорхойлсон цуврал алуурчин Тед Банди нь 1974-1978 оны хооронд 30 эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөжээ. Тэрбээр ийнхүү харгис аллагууд үйлдсэнээр хууль сахиулах байгууллагынхантай олон жил муур, хулгана болж “тоглосон” юм. Гэвч эцэст нь баригдаж, цаазлуулсан. Гэсэн хэдий ч тэр одоо хүртэл мартагдаагүй ба уулзаж байсан хүмүүсийнхээ сэтгэлд хэзээ ч мартагдашгүй айдас үлдээн оджээ. Тэгвэл түүнтэй бодит амьдрал дээр тулгарч байсан 10 хүний жихүүдэс төрүүлэм аймшигт дурсамжийг хүргэе.

Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас... Хадгалах

Эдгээр 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно!

Амжилттай хүмүүс өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхийн тулд байнга хийдэг өглөөний дадал зуршлуудтай байдаг. Өглөө бол өдрийн хамгийн чухал хэсэг юм. Өглөө сэрсний дараах эхний 1 цаг нь үр дүнтэй ажлын суурь болдог бол ажиллах чадамж 11 цагт хамгийн өндөр байдаг аж. Амьдрал дээр бид мэдсээр байж өглөө бүр кофе уун, цахим сүлжээнд хамаг цагаа бардаг нь нууц биш. Тэгээд л өдрийн турш уруу царайлцгаадаг шүү дээ. Тэгвэл бид танд өглөө бүр өөрийнхөө төлөө хэрэгжүүлж хэвших 12 зуршлыг танилцуулж байна. 

Эдгээр 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно! Хадгалах

Хамгийн ашигтай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт юу вэ?

Хөрөнгө оруулалтыг өмчлөлийн, зээлийн, мөнгө түүнтэй адилтгах зүйлд хөрөнгө оруулах гэсэн үндсэн гурван бүлэгт хуваах бөгөөд өмчлөлийн хөрөнгө оруулалт нь хамгийн найдвартай, ашигтайд тооцогддог. Хөрөнгө оруулалтын олон төрлүүд байдаг ч аль нь илүү найдвартай бөгөөд ашигтай вэ?

Хамгийн ашигтай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт юу вэ? Хадгалах

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ

Өчигдөр буюу 2019 оны 2-р сарын 18-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк болон "what3words" компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ Хадгалах

ХААН Банк МУИС-д сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан CISCO брэндийн сүлжээний тоног төхөөрөмжийг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн компьютерийн сүлжээний лабораторид хандивлалаа. Дотоодын болон олон улсын хэмжээний томоохон бизнесийн байгууллагуудын өдгөө ашигладаг CISCO брэндийн энэхүү тоног төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хангадгаараа дэлхийд алдартай төдийгүй сүлжээг хуваарилах, сервер хооронд өндөр хурдаар өгөгдөл дамжуулах, аюулгүй байдлыг хангах зориулалттай аж.

ХААН Банк МУИС-д сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа Хадгалах

Хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан аймшигт 10 тахал

Хүн төрөлхтөн төдийгүй олон төрөл зүйлийг хоморголон устгах чадалтай халдварт өвчин, түүний эсрэг амьд үлдэхийн төлөөх хүний тэмцлийн түүх олон бий. Бид төрөл бүрийн халдварт өвчнийг анагаах шинэ технологи нээхтэй зэрэгцэн өвчин үүсгэгч бичил биетүүд ч мөн адил хөгжин мутацид орж өөрчлөгдсөнөөр хүний нээсэн шинэ зэвсгийг эсэргүүцэх хүчтэй болж байна. Энэ бол амьд биет оршин тогтнох хууль юм. Онолын эрдэмтэд тус хувьслыг гэмт хэргийн гаралттай харьцуулж тайлбарлах нь ч бий. Гэмт хэрэгтнүүд хууль сахиулах ажиллагаанд гарсан дэвшлийг давж хэрэг үйлдэхийн тулд улам бүр нарийн шинэ арга сэддэгтэй адил юм. Бид уншигчдадаа хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн аймшигтай 10 тахал, тэдгээрээс үүдэлтэй сүйрлийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан аймшигт 10 тахал Хадгалах
2019-02-18, 18:19

Нисэх онгоцны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс!

Онгоц яагаад дугуй цонхтой вэ? Далавч нь яагаад ээтэн байдаг юм бол? Зорчигчдын гарц яагаад онгоцны зүүн талд байрладаг вэ? гэх мэт онгоцтой холбоотой бүхэн цаанаа нарийн учиртай, чанд төлөвлөгдсөн байдаг. Тийм ч учраас онгоцыг зорчих хамгийн найдвартай аргад тооцож байна. Манай сайт онгоцны тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна.

Нисэх онгоцны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс! Хадгалах

Биеийн галбиртаа тохируулан хэрхэн зөв жийнсэн өмд сонгох вэ?

Жийнсэн өмд нь өдөр тутмын хувцасны төрлүүдээс хамгийн алдартай нь байсаар хэдэн арван жилийг өнгөрүүлээд байна. Хэдийгээр жийнс нь олон төрөлтэй ч зарим хүнд огт зохиогүй байгааг та нэг бус удаа анзаарч л байсан байх. Тэдгээр нь биеийн хэлбэрт тохироогүй, бусад хувцастайгаа өнгө, хэмжээ нь зохицоогүй гэх мэт олон шалтгаантай байж болно. Иймд эрчүүд та бүхэнд өөрийн биеийн онцлогтоо тохируулан зөв жийнсэн өмд сонгох гол дүрмүүдийг хүргэж байна. 

Биеийн галбиртаа тохируулан хэрхэн зөв жийнсэн өмд сонгох вэ? Хадгалах

Манай гаригийн хамгийн сонирхолтой содон баримтууд

Хуудас цаасыг хэдий л их нугалбал хэмжээгээрээ бүхий л ертөнцөөс том болно гэдгийг та мэдэх үү? Энд тэнд хөхөрсөн сорви яагаад өнгөө хувиргадаг юм бол? Энэ бүхнийг мэдэхийг хүсэж байгаа бол, энэ ер бусын зүйлсийн талаар хожим хүүхдүүддээ ярьж өгөх мэдээллийг бид танд хүргэхээр бэлтгэлээ.

Манай гаригийн хамгийн сонирхолтой содон баримтууд Хадгалах