Гиннессийн амжилт

Эвдэгдэх боломжгүй Геннисийн амжилтууд

Энэхүү жагсаалтанд буй рекорд амжилтуудыг эвдэх боломжгүй гэхэд буруудахгүй. Эдгээр хүмүүсийн гаргасан амжилтуудыг хараад та яаж үүнийг хийж чадсан юм бол гэж гайхах биз. Ингээд түүхэнд дахин давтагдахгүй, ойрын ирээдүйд, магадгүй хэзээ ч эвдэгдэхгүй рекордуудыг танилцуулж байна.

Эвдэгдэх боломжгүй Геннисийн амжилтууд Хадгалах

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

XVIII зуунд 69 хүүхэд төрүүлж Гиннесийн амжилтыг эвдсэн 76 настай эмэгтэйн түүх нь өдийг хүртэл маргаан дэгдээдэг. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар түүний нэрийг Валентина Васильева гэдэг байжээ. Тэгвэл 76 настай эмэгтэй 69 хүүхэдтэй байх боломжтой юу? Эмэгтэй хүний бие ийм хэмжээний чадамжтай байдаг болов уу? Үүний хариултыг шинжлэх ухааны, түүхэн гээд олон баримт дээр тулгуурлан хайж үзэцгээе.

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх Хадгалах

44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал

Уганда улсад нэгэн ер бусын гэмээр олон хүүхэдтэй эмэгтэй амьдардаг гэнэ. Учир нь Мариам Набатанзи Бабирье хэмээх 39 настай энэ эмэгтэй аль хэдийнээ 44 хүүхэд төрүүлээд амжжээ. Тэд бүгд нэг эцгийн хүүхдүүд гэнэ. Харин саявтархан түүний энэхүү ер бусын амьдралыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн салбарынхан анзаарч эхэлсэн бөгөөд түүний талаар мэдээлэл дэлхий даяар тархсан юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр бол Мариам 38-39 настай гэх бөгөөд харамсалтай нь 44 хүүхдийн эцэг нь гэр бүлээ орхин салж оджээ.

44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал Хадгалах

Гиннессийн амжилтад бүртгүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьсан хүмүүс

Хүн бүр амьдралдаа ямар нэг галзуу үйлдэл хийдэг. Зарим хүмүүсийн хувьд хэдэн хувцсаа баглаад өөр хот руу нүүх нь хангалттай галзуу үйлдэл байдаг бол зарим хүмүүст зам дээр 200км/ц хурдтай давхих нь галзуу үйлдэл хийсэн мэт санагддаг. Гэвч доорх жагсаалт дээрх үйлдлүүдтэй эдгээрийг харьцуулшгүй юм. 7500м өндрөөс шүхэргүй үсэрсэн гээд төсөөл дөө.

Гиннессийн амжилтад бүртгүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьсан хүмүүс Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс

Олон зуун жил өнгөрөх тусам “хүчирхэг” гэдэг үгний утга өөрчлөгдөх болсон. Учир нь хойч үе нь өмнөх үеийнхээ рекордыг эвдэж, илүү өндөр босго тогтоосоор ирсэн билээ. XX зуунд хүмүүс "Хэн хамгийн хүчтэй вэ" гэдэг тэмцээн уралдаан хүртэл зохион байгуулж, машин тэрэг, хад чулуу зэргийг өргөж бяр чадлаараа өрсөлддөг байв. Ингээд бид танд бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс Хадгалах

Ирланд бүсгүйчүүд хавдрын эсрэг бүрэн нүцгэлжээ

Өнгөрөгч бямба гаригт Ирланд улсын Уиклоу хотод ойр байрлах Магерамор (Magheramore) наран шарлагын газарт эхээс төрсөн биеэрээ буюу чармай нүцгэн 2500 гаруй эмэгтэй цуглаж, далайн усанд сэлсэн нь дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэжээ. Тэд "Нэг дор хамгийн олон нүцгэн эмэгтэй усанд сэлсэн" гэсэн рекорд тогтоохын тулд ийн цугласан гэнэ. Өмнө нь нэг дор 789 хүн ийнхүү чармай нүцгэн ус руу орж байжээ. 

Ирланд бүсгүйчүүд хавдрын эсрэг бүрэн нүцгэлжээ Хадгалах

Бодит амьдрал дээрх 15 Рапунзел

"Рапунзел, Рапунзел, үсээ над руу буулгаач!" Үлгэрт гардаг Рапунзел гүнжийн түүхийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Үлгэрт гардгаас ялгаатай нь орчин үеийн Рапунзелүүдэд айж, санаа зовох зүйл огт үгүй. Рапунзел шиг урт гэзэгтэй  бүсгүйчүүдийн үс эрүүл, намирсан сайхан харагддаг нь чухам юутай холбоотой бол... Тэд үсэндээ арай илүү цаг зарцуулдаг уу? Тэгвэл таныг орчин цагийн Рапунзелүүдтэй танилцуулъя.

Бодит амьдрал дээрх 15 Рапунзел Хадгалах

Аав охин хоёр цахим ертөнцийг хөгжөөсөөр байна

Дэлхийн хамгийн урт үстэй хүнээр нэрлэгддэг Бенни Гарлем (Benny Harlem) нь Гиннесийн номонд бичигдэж байжээ. Анхаарал татам хачирхалтай үс нь түүнийг алдартай модель болоход хамгийн ихээр тусалж байсан гэдэг. Харин одоо тэрээр өөрийн хачирхалтай үсний хэв маягаа охиндоо өвлүүлэхээр шийдэж аав охин хоёр ижилссэн байна. Ингээд тэдний хөгжилтэй зургуудыг үзэцгээе. 

Аав охин хоёр цахим ертөнцийг хөгжөөсөөр байна Хадгалах

Дэхийн хамгийн урт хөлтэй бүсгүй

Мельбурнд амьдардаг 39 настай хоёр хүүхдийн ээж болох Кэролайн Артур өөрийгөө дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй гэж үзэж байгаа. Түүний хөлний урт нь 132 см юм байна. Хэрвээ түүний хөл үнэхээр 132 см бол тэрээр дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй болох Светлана Панкратоваг гүйцэж Гиннессийн амжилтын номд бүртгэгдэх магадлалтай.

Дэхийн хамгийн урт хөлтэй бүсгүй Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Япон хүн тодорлоо

Японы иргэн Масазо Нонака (Masazo Nonaka) дэлхийн хамгийн өндөр настай хүнээр шалгарчээ. Тэрээр өдгөө 112 нас 259 өдрийг зооглож байгаа гэнэ. Масазо 1905 оны 7 сарын 25-нд төрсөн байна. Өөрийн эхнэр болох Хатсунотайгаа тэрээр 1931 онд гэрлэж 5 хүүхдийн эцэг болжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Япон хүн тодорлоо Хадгалах

Дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтууд

Ямар нэгэн байдлаар "Гиннесийн амжилт" эвдэн, түүхэнд нэрээ бичиж үлдээнэ гэдэг бол чамгүй их хөдөлмөр, алдар хүнд юм. Дэлхий дээр маш гайхалтай, хүний санаанд буумгүй амжилт эвдэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байхад, харин ч эсрэгээрээ хачирхалтай, сонин зүйлсээр амжилт эвдсэн хүмүүс ч байдаг билээ. Иймд та бүхэндээ дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтууд Хадгалах

Ер бусын чадвартай хүмүүс

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд сонин хачин, дэндүү өвөрмөц зүйлс тоо томшгүй олон байх юм. Хүн бүхний нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгахуйц ер бусын чадвартай хүмүүс ч бидэнтэй хөл нийлүүлэн амьдарч явааг та мэдэх үү? Өвөрмөц чадвар нь тэднийг алдар нэрд гаргаж, өнөөдөр бидний сонорыг мялааж, мэлмийг баясгаж байгаа билээ. Ингээд хамтдаа хамгийн ер бусын хүч чадалтай хүмүүстэй танилцъя. 

Ер бусын чадвартай хүмүүс Хадгалах