Амьтад

Биднийг алмайруулж чаддаг амьтад

Дэлхий ертөнц үгээр тайлбарлашгүй нууцлаг. Байгаль эхийн  бүтээсэн маш олон гайхамшигтай амьтан байдгийг бид бүгдийг нь тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ удаа бид уншигчиддаа хачин жигтэй амьтад болон тэдний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Биднийг алмайруулж чаддаг амьтад Хадгалах
2018-08-17, 17:20

Итгэмээргүй нөхөрлөл

Биеийн хэмжээ том жижгээс үл хамааран ямар ч төрлийн амьтад үнэнчээр нөхөрлөлийг үүсгэж чаддаг ажээ. Магадгүй энэ нь бие биенээ хайрлан энэрэх зөн совин амьтдад байгалиас заяасантай холбоотой байх. Бид үүний баталгаа болгож дараах зургуудыг танд сонирхуулж байна. 

Итгэмээргүй нөхөрлөл Хадгалах
2018-08-13, 19:46

Араатны хааны үржилд орж буй агшин

Кени улсын Масай Мара үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон нэгэн сонирхолтой агшинг гэрэл зурагчин Инго Герлах (Ingo Gerlach) хальсанд буулгаж авчээ. Тэрбээр хэд хэдэн арслан үржилд орж буйтай таарсан бөгөөд тэдний гаргаж буй сонирхолтой төрхийг авахыг хичээжээ. Эдгээр зургуудыг харахад арслан жаргаж байна уу, тарчилж байна уу гэлтэй. 

Араатны хааны үржилд орж буй агшин Хадгалах
2018-07-20, 16:42

Аварга загасны тухай цочирдом баримтууд

Эцэж цуцахыг мэддэггүй аймшигт махчин араатан гэдгээс өөрөөр аварга загасны талаар бид төдийлөн мэддэггүй. Ялангуяа далайгаас алслагдсан монголчуудын хувьд магадгүй кинон дээрээс л бага сага мэдээлэлтэй болсон байх. Эсвэл үнэхээр их сонирхож буй бол интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж үздэг байж болох юм. Тэгвэл бид энэхүү амьтны талаарх хүмүүсийн дунд байдаг ташаа ойлголтыг өөрчлөх баримтуудыг хүргэж байна.

Аварга загасны тухай цочирдом баримтууд Хадгалах
2018-07-03, 17:50

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ

Энэхүү Хойд Атлантаас барьсан аварга загасыг эрдэмтэд ойролцоогоор 1505 онд төрсөн буюу ойролцоогоор 512 жилийн настай хэмээн баталж байна. Насыг нь тодорхойлсны дараа энэхүү аварга загасыг дэлхийн хамгийн урт насалсан сээр нуруутан амьтан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж буй юм. 

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ Хадгалах
2018-06-25, 17:32

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга

Панда Хятадын бэлгэ тэмдэг болсон амьтан боловч тун удахгүй мөхөх аюул нүүрлээд буй. Пандаг их хэмжээгээр устгаж, тэдний үржүүлгийн талбай үгүй болсноор өдгөө дэлхий дээр 1600 ширхэг панда амьдарч байгаа гэнэ. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ амьтныг устан үгүй болохоос сэргийлж, өсгөж үржүүлэх тал дээр сүүлийн арван жилийн турш анхаарал хандуулж иржээ. Америкийн фотосэтгүүлч Эми Витале PBS болон "National Geographic" телевизийн багийнхантай хамтран Хятадын Сычуаньд очиж панда хэрхэн үржүүлж буй талаар судалж, дараах зургуудыг авсныг танд сонирхуулъя.

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга Хадгалах
2018-06-24, 12:43

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд

Эдгээр аймшигт араатныг хараад өөрийгөө XXI зуунд амьдардагт талархах хэрэгтэй болох биз ээ. Учир нь та энэ амьтадтай хэзээ ч нүүр тулахгүй шүү дээ. Ингээд өнгөрсөн үед амьдарч байсан, аймшигт амьтадтай танилцацгаая.

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд Хадгалах
2018-06-23, 13:10

Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар

Бид барыг ясархаг том бие, хүч чадлыг нь илэрхийлсэн сүрдэм дүр төрхөөс нь гадна хар судал бүхий өвөрмөц эрээн арьсаар нь мэддэг. Сибирийн бар (Panthera tigris tigris) орчин үеийн барын есөн дэд зүйлээс хамгийн том биетэй нь бөгөөд мийнхэн овгийн амьтад дундаа мөн хамгийн том нь юм. Дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, Тропикийн намаг балчиг хүртэл томоохон нутаг дэвсгэрт тархан амьдардаг. Энэ сүрлэг амьтны гайхалтай зургуудыг хүргэе. 

Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар Хадгалах
2018-06-19, 14:50

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна

Австралийн "Алис Спрингс" цэцэрлэгт хүрээлэнд Монти (Monty) нэртэй улаан үстэй имж амьдардаг юм байна. Энэ эрэгчин имж хоёр метр өндөртэйгөөс гадна маш булчинлаг цээж, сарвуутай ажээ. Имжний өндөр дээд тал нь нэг метр 50 см байдаг тул аварга энэ амьтан олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээнд "од" болоод байгаа юм. Монтигийн аав  мөн аварга биетэй байсныг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан ярьжээ.

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна Хадгалах
2018-06-13, 16:28

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад

Олон улсын судалгааны багийнхан саяхан Австралийн зүүн эрэг дагуух далайн 4000-6000 метрийн гүнд шумбалт хийж, түнэр харанхуй дунд амьдардаг олон төрлийн хачирхалтай амьтад олсон байна. Цельсийн 2-3 хэмийн нөхцөлд аж төрдөг эдгээр амьтан маш бага тэжээлээр голоо зогоодог аж. Тэдгээрийг Орон нутгийн далайн амьтан судлалын хүрээлэнд бүртгэн авч, өнгө зүс, ДНХ, гарал үүслээр нь ангилсан төдийгүй хамгийн өвөрмөц төрхтэй заримынх нь зургийг хэвлэлд нийтэлснийг уншигчдадаа сонирхуулъя. 

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад Хадгалах
2018-06-12, 17:56

Амьдрахын төлөөх тэмцэл

Идэх гэж байсан зүйлийг тань гэнэт өөр хүн булаагаад авчихвал та яах вэ? Мэдээж хэрэг буцааж авахыг л оролдох байх. АНУ-ын зүүн эргийн дагуух Сан Хуан арлын байнгын "оршин суугч"  болох үнэгт яг ийм зүйл тохиолдсон байна. Хөөрхий шаргал үнэгт чухам юу тохиолдсон болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Амьдрахын төлөөх тэмцэл Хадгалах
2018-05-28, 16:29

Олон зуун сая жилийн настай ербусын амьтад

Дэлхий дээр тоолж барахын аргагүй маш олон төрлийн амьд амьтан биет байдаг билээ. Тэгвэл байгалийн маш олон шалгуурыг давж, шинэ орчин нөхцөлд дасан зохицож өнөөг хүрсэн, дэлхийн хамгийн эртний амьтадтай танилцацгаая. Олон сая жилийн явцад хувьсан өөрчлөгдсөөр ирсэн ч этгээд гаж төрх нь харин тийм ч их засраагүй л болов уу.   

Олон зуун сая жилийн настай ербусын амьтад Хадгалах
2018-05-22, 13:15