Амьтад

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

Цэнхэр гараг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санг тэлж, маш ховор амьтдын зургийг танилцуулж байна. Мэдэхгүй зүйлээсээ эмээдэг зангаа түр мартаад эх дэлхийгээ танин мэдэх сониуч сэтгэлээр энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг) Хадгалах
2019-03-12, 17:00

Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх

Швейцар гаралтай Деан Шнейдер гэх энэ залуу өөрийн Инстаграм болон бусад цахим хуудаснууддаа Африкийн зэрлэг араатан, ан амьтадтай тоглож буй зураг, бичлэгээ хийдэг бөгөөд олон зуун дагагчидтай болж чаджээ. Хэдий ер бусын сонин харагдаж байж магадгүй ч тэрбээр Африкийн ховор ан амьтдыг аврахын тулд өөрийн Швейцар дахь амьдралаа орхижээ. Ингээд түүний сэтгэл хөдөлгөм түүхийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх Хадгалах

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

Италийн Катаниа хотод урьд хожид үзэгдээгүй хүйтэн өвөл болсон тул тэндхийн IKEA-ийн салбарын ажилчид хотын золбин нохдыг дэлгүүр дотроо байлгаж, өвлийг өнтэй давахад нь тусалсан нь олны талархлыг хүлээжээ. Тэр ч байтугай ноход хивсэнцэр дээр унтаж, дэлгүүр дотуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан аж. Ингээд тэдгээр ноход хэрхэн тухтай өвөлжсөн болохыг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэе.

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ Хадгалах
2019-03-03, 14:46

Ер бусын хэмжээтэй амьтад

Дэлхий дээр олон сая амьтад байдаг ба тэдгээр нь дотроо тус бүрдээ төрөл зүйлтэй байдаг. Ямар нэг шавж хэдхэн граммаас эхлээд хэдэн килограмм хүртэл жинтэй байх тохиолдол байдаг. Үүнтэй адил төрөл зүйл дотроо ер бусын хэмжээтэйгээр олдсон хачирхалтай амьтдын зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Ер бусын хэмжээтэй амьтад Хадгалах
2019-02-26, 14:49

Нохойг яагаад хүний сайн нөхөр гэдэг вэ?

Муухан хүнээс ч илүү хань болдог хамгийн ухаантай амьтан бол мэдээж нохой шүү дээ. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид олширсоор байна. Тэгвэл нохой яагаад хүний сайн нөхөр болсон юм бол?

Нохойг яагаад хүний сайн нөхөр гэдэг вэ? Хадгалах
2019-02-22, 17:07

"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна

ОХУ-ын иргэн Мария болон Александр Дмитриев нар Саранскийн амьтны хүрээлэнгээс өвчтэй шилүүсийг худалдан авч гэртээ тэжээж эхэлсэн байна. Месси нэртэй шилүүс нь ОХУ-ын Саранскийн амьтны хүрээлэнд гуравхан сартайдаа ирж байжээ. ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ зохиогдож байгааг тохиолдуулан хосууд шилүүсэндээ алдарт хөл бөмбөгчин "Месси"-гийн нэрийг өгсөн байна. Ингээд гэрийн тэжээмэл, инстаграмын од "Месси" шилүүсийг танилцуулж байна.

"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна Хадгалах
2019-02-21, 16:41

Зэрлэг байгалийн хэрцгий төрх

Байгаль эх амьтай болгоныг тэтгэх энэрэлтэй ч заримдаа эсрэгээрээ өршөөлгүй хэрцгий байж чаддаг. Ялангуяа амьтны аймаг, хувьсал, амьдралын гинжин холбоон дээр энэ нь тод томруунаар харагддаг. Ингээд та бүхэнд амьтны ертөнц нь гайхамшигтай хэрнээ ямар "ширүүн"  болохыг гэрчилсэн фото зургуудаас толилуулья.

Зэрлэг байгалийн хэрцгий төрх Хадгалах
2019-02-12, 16:50

Цахим ертөнцөд шуугиан тарьсан Японы шинэ трэнд

Лос Анжелес хот дахь "Healthy Spot" амьтны дэлгүүр нохойныхоо үсийг мэргэжлийн япон стилистүүдээр засуулах болсон нь олны анхаарлыг татаж цахим ертөнцөд нэрд гараад байна. Түүнчлэн тус салон эздийнх нь хүслийн дагуу нохойн үсийг засаж, буддаг бөгөөд үйлчилгээнийхээ нөхцөлөөс шалтгаалж 7-300 ам.долларын ханштай байдаг ажээ. Ингээд та бүхэнд япон нохдын дэгжин үс засалтуудаас хүргэж байна.

Цахим ертөнцөд шуугиан тарьсан Японы шинэ трэнд Хадгалах
2018-11-22, 16:12

Амьтдыг рентген дурангаар харвал...

АНУ-ын Орегон мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд жил бүр амьтдадаа үзлэг шалгалт хийдэг бөгөөд тэд энэ үзлэгийнхээ үеэр бүх амьтдыг рентген туяанд хардаг байна. Харин саяхан тус амьтны хүрээлэнгийн албан ёсны твиттер хуудсанд төрөл бүрийн амьтдын зураг гарч ирсэн нь олны анхаарлыг татаж эхэлжээ. Ингээд та бүхэнд тэдгээр зургуудыг сонирхуулах үүднээс хураангуйлан хүргэж байна.

Амьтдыг рентген дурангаар харвал... Хадгалах
2018-11-07, 12:29

Амьтдын тухай та бидний мэдэхгүй сонирхолтой 10 араншин

Шинжлэх ухаан гайхалтай хурдацтайгаар хөгжиж байгаатай адил бид ч мөн салбар бүр дэх мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хэрэгтэй болж байна. Гэвч хүн төрөлхтөн техниктэй хэтэрхий дотносох болж амьд байгалийн амьтдаас өөрсдийгөө тусгаарлан, хил хязгаар тогтоосон нь эргээд олон гайхалтай зүйлсийг анзааралгүй өнгөрөхөд хүргэж байж болох юм. Тийм ч учраас бид шинжлэх ухааны номноос уншаад ч олохгүй амьтдын хачирхалтай зан чанарын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Амьтдын тухай та бидний мэдэхгүй сонирхолтой 10 араншин Хадгалах
2018-10-29, 16:04

Таны нохой юу бодож байгааг яаж мэдэх вэ?

Та нохой тэжээх дуртай юу? Тэжээдэг бол та өөрийнхөө нохойн талаар бүгдийг мэддэг үү? Тэгвэл тэдэнд бидний сонсож ч байгаагүй олон нууц бий гэвэл итгэх үү? Та магадгүй тэднийг илүү сайн ойлгохыг хүсдэг бол бид танд зориулж нохдын бодлыг тааж мэдэхэд туслах мэдээллийг хүргэж байна. 

Таны нохой юу бодож байгааг яаж мэдэх вэ? Хадгалах
2018-10-23, 17:19

Индонез багшийн итгэмээргүй амьдралын нууцаас...

10 жилийн өмнө Индонезийн иргэн Абдула Салех (Abdullah Saleh) нэгэн төөрсөн барын бамбарыг тэжээж эхэлжээ. Тухайн үед гурван сартай байсан бамбарыг Абдула ээж шиг нь арчилж өсгөсөн бөгөөд түүнийг Мулан Жамила (Mulan Jamila) хэмээн нэрлэсэн байна . 

Индонез багшийн итгэмээргүй амьдралын нууцаас... Хадгалах
2018-10-18, 17:09