Амьтад

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад

Далайн гүнд амьдардаг нэгэн төрлийн наймаалж нь аюулд өртөхдөө дайсныхаа анхаарлыг сарниулах зорилгоор нэг тэмтрүүлийнхээ үзүүрийг тасалдаг ба тасарсан хэсэг нь жирвэгнэн гэрэлтэх зуур тэрбээр зугтаж амждаг байна. Гэхдээ биеэ хамгаалахын тулд хачин сонин арга хэрэглэдэг амьтдын жагсаалт үүгээр дуусахгүй. Бид танд маш сонин аргаар өөрийгөө аюулаас аварч чаддаг амьтдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад Хадгалах
2019-05-21, 18:26

Ходоодондоо нүхтэй үнээнүүдийн нууц

Хүн төрөлхтөн үхрийг гаршуулан тэжээгээд 10 мянга гаруй жил өнгөрчээ. Уламжлалт мал аж ахуй илүү орчин үеийн шинжтэй болж, фермерийн технологи сайжрахын хэрээр үхрээс авах мах, сүүний гарц, тарга тэвээргийг нэмэгдүүлэх олон шинэ аргуудыг ашиглах болсон байна. Тэгвэл барууны фермерүүд үхэр, тэр дундаа саалийн үнээг сонирхолтой аргаар тэжээх болжээ. Энэ нь тэдгээр үнээний ходоодонд нүх гаргах явдал юм.

Ходоодондоо нүхтэй үнээнүүдийн нууц Хадгалах
2019-05-20, 17:01

Шавж, хорхойнуудыг томруулж харвал...

Бид "SEM" буюу электрон микроскопын тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэх жижиг зүйлсийг харж чаддаг болсон билээ. Тэр ч утгаараа электрон микроскоп үйлдвэрлэгч "FEI" компани жил бүр өөрсдийн микроскопоор авсан зургийн уралдааныг зохион байгуулдаг. Өнөөдөр та бүхэнд тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн шилдэг 15 шавжийн зургийг хүргэж байна. 

Шавж, хорхойнуудыг томруулж харвал... Хадгалах
2019-05-09, 14:41

Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан

Хүмүүс бид хайртай хүнтэйгээ насаараа амьдрахыг хүсдэг ч тийм бололцоо төдийлөн олддоггүй. Тэгвэл зарим амьтад өөрийн сонгосон хостойгоо үхэн үхтлээ цуг байж чаддаг гэнэ. Бид та бүхэнд бүх насаараа нэг хостойгоо л амьдардаг амьтдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан Хадгалах
2019-05-08, 17:41

Сонирхолтой эрлийз амьтад

Байгаль эх гэдэг нууцлаг, тааварлашгүй хүчин зүйлээр дүүрэн билээ. Олон зуун сая жилийн хувьслын үр дүнд бидний мэдэх ан амьтад үүсэн бий болсон бөгөөд одоо ч гэсэн өөрчлөгдөн хувьсаж байгаа юм. Ингээд таныг алмайруулах амьтдын эрлийзүүдийг танилцуулж байна. 

Сонирхолтой эрлийз амьтад Хадгалах
2019-05-04, 12:08

Хорвоог амьтдын нүдээр харвал...

Таны нохой орчлон ертөнцийг хэрхэн хардаг вэ гэж та бодож байсан уу? Ер нь амьтад биднийг ямар өнгө дүрстэй болгож хардаг юм бол ? Бид энэхүү асуултын хариуг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд амьтдын харах чадвар болон эргэн тойрноо хэрхэн хардаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хорвоог амьтдын нүдээр харвал... Хадгалах
2019-04-12, 16:55

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 амьтан

Энэ дэлхийд олон төрлийн үзэсгэлэнтэй амьтад бий. Амьтанд хайртай хүмүүс тэжээвэр амьтдаа боломжийн үнээр худалдаж авахдаа татгалздаггүй боловч зарим нь маш өндөр үнэ ханштай байдаг. Ингээд бид танд дэлхийн хамгийн үнэтэй амьтдыг танилцуулж байна. Эдгээр амьтад яагаад тийм үнэтэй байдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

 

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 амьтан Хадгалах
2019-04-08, 16:20

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад

2011 онд Их Британийн нэгэн судлаач хүн төрөлхтөн 150 наслах чадвартай болсон хэмээн дуулиант мэдэгдэл хийж байсан. Хэдий энэ нь үнэн байлаа гэхэд манай гараг дээр амьдарч байгаа урт настай амьтадтай харьцуулахад маш бага тоо ажээ. Ингээд дэлхий дээрх хамгийн урт настай амьтадтай танилцана уу.

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад Хадгалах
2019-04-03, 15:50

Зэрлэг байгалийн хэрцгий төрх (2-р хэсэг)

Байгаль эх амьтай болгоныг тэтгэх энэрэлтэй ч заримдаа эсрэгээрээ өршөөлгүй хэрцгий байж чаддаг. Ялангуяа амьтны аймаг, хувьсал, амьдралын гинжин холбоон дээр тэр нь тод томруун харагддаг билээ. Ингээд та бүхэнд амьтны ертөнц гайхамшигтай хэрнээ ямар "хэрцгий"  болохыг гэрчилсэн фото зургуудаас толилуулья.

Зэрлэг байгалийн хэрцгий төрх (2-р хэсэг) Хадгалах
2019-03-29, 15:40

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

Цэнхэр гараг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санг тэлж, маш ховор амьтдын зургийг танилцуулж байна. Мэдэхгүй зүйлээсээ эмээдэг зангаа түр мартаад эх дэлхийгээ танин мэдэх сониуч сэтгэлээр энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг) Хадгалах
2019-03-12, 17:00

Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх

Швейцар гаралтай Деан Шнейдер гэх энэ залуу өөрийн Инстаграм болон бусад цахим хуудаснууддаа Африкийн зэрлэг араатан, ан амьтадтай тоглож буй зураг, бичлэгээ хийдэг бөгөөд олон зуун дагагчидтай болж чаджээ. Хэдий ер бусын сонин харагдаж байж магадгүй ч тэрбээр Африкийн ховор ан амьтдыг аврахын тулд өөрийн Швейцар дахь амьдралаа орхижээ. Ингээд түүний сэтгэл хөдөлгөм түүхийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх Хадгалах
2019-03-11, 13:46

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

Италийн Катаниа хотод урьд хожид үзэгдээгүй хүйтэн өвөл болсон тул тэндхийн IKEA-ийн салбарын ажилчид хотын золбин нохдыг дэлгүүр дотроо байлгаж, өвлийг өнтэй давахад нь тусалсан нь олны талархлыг хүлээжээ. Тэр ч байтугай ноход хивсэнцэр дээр унтаж, дэлгүүр дотуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан аж. Ингээд тэдгээр ноход хэрхэн тухтай өвөлжсөн болохыг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэе.

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ Хадгалах
2019-03-03, 14:46