Амьтад

Арсланг дийлсэн нохой

Амьд амьтад дунд хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ гэсэн хууль үйлчилдэг билээ. Тэгвэл энэ бодлыг тань өөрчлөхүйц нэгэн үйл явдал болжээ. Арсланг нохой айлгаж дөнгөсөн гэвэл та итгэх үү?... Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.

Арсланг дийлсэн нохой Хадгалах
2015-12-31, 17:28

Мазаалайн хувь заяа мөхлийн ирмэгт байна

Мөхлийн ирмэгт ирээд байгаа мазаалай бол Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Ерөнхий төрх нь ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлдэг.
Мазаалайн хувь заяа мөхлийн ирмэгт байна Хадгалах
2015-12-24, 20:55

Амьдралын төлөөх тэмцэл

Эх амьтны сэтгэл, зөн совин гэдэг хүнийхээс ч дутахгүй гайхамшигтай байдгийг та энэхүү мэдээллээс харж болно. Тэд зөвхөн өөрийн үр төлийг хамгаалаад зогсохгүй, өөр амьтны зулзагыг ч гэсэн аюулаас аврахад бэлэн байдаг ажээ. Ингээд та бүхэндээ амьдтын дунд болсон санаанд оромгүй үйлдлийг хүргэж байна.
Амьдралын төлөөх тэмцэл Хадгалах
2015-12-24, 20:20

Нью-Йорк хотод хархны аюул нүүрлэж байна

Нью-Йорк хот 8 сая гаруй хүн амтай. Тус хотод хүнээс гадна өөр нэг амьтан олноороо сүрэглэн амьдардаг. Тэр бол харх юм. Хүн харх хоёр өөр өөрийн байр сууц, үүр оромжиндоо амьдардаг ба үргэлж тааралдаад байдаггүй байлаа. Гэтэл энэ жил Нью-Йоркийн хархны тоо толгой эрс нэмэгдсэн нь иргэдийн "шүдний өвчин" болоод байна.
Нью-Йорк хотод хархны аюул нүүрлэж байна Хадгалах
2015-12-21, 22:05

Амьдралын төлөөх тэмцэл

"Амьдралын төлөө тэмц, чадахгүй бол үх" хэмээн агуу удирдагч Гитлер хэлсэн билээ. Тиймдээ ч амьд амьтдын хувьд тэмцэл гэдэг үхэл амьдралын асуудлыг шийддэг юм. Ингээд бид та бүхэндээ саяхан Австралид болсон аварга могой болон тоть хоёрын амьд үлдэхийн төлөөх сэтгэл эмтрэм зургуудыг хүргэж байна.

Амьдралын төлөөх тэмцэл Хадгалах
2015-12-19, 20:55

Зураг алаач aмьтад

Бидний амьдралд маш олон хөгжилтэй дурсамжтай зүйлүүд цаг үргэлж тохиож байдаг.Үүний нэг хэсэг нь өхөөрдөм хөөрхөн амьтад билээ. Зарим үед биднийг анзаараачгүй байхад, тэд хэдийнээ хөгжилтэй хорлон сүйтгэх ажиллагааг явуулчихсан байдаг шүү дээ. Үнэхээр хөгжилтэй, дэггүй амьтдын мэдрэмжтэй гэмээр балласан зургуудыг сонирхуулж байна.
Зураг алаач aмьтад Хадгалах
2015-12-16, 00:00

Дэлхийн хамгийн үнэнч ноход

Нохойг амьтад дундаас хамгийн ухаалаг, хамгийн тусархаг гэдгээр нь бид үнэлж, сайн найзаа болгодог. Ингэдэг нь ч учиртай. Тэд хаа явсан газраа хамгийн хүнд хүчир ажлыг хийж, шаардлагатай үед эзнээ орлох тохиолдол ч бий. Харин Норвеги, Шинэ Зеланд, Шотландын нохойнууд хонио хариулан, манадаг гэнэ шүү. Монголын хоточ нохдын хувьд гадны ганган ноходтой харьцуулахад өнгө зүс муутай, үс ноосондоо дарагдсан мэт харагддагч,ямар ч нохойноос илүү байгалийн хосгүй зөнтэй төдийгүй хээрийн ямар ч амьтантай аймшиггүйгээр тулалдах эр зоригтой амьтан юм. Ингээд дэлхийн хамгийн үнэнч ноходтой танилцацгаая.
Дэлхийн хамгийн үнэнч ноход Хадгалах
2015-12-14, 19:30

Хөөрхийлөлтэй амьтдын золгүй хувь заяа

БНХАУ-ын Гуандун мужийн Фошан хотын ойролцоох зам дээр явж байсан ачааны бүхээг дүүрэн нугас ачиж явсан ачааны машин осолдож, улмаар гал гарсан байна. Жолооч болон хамт явсан залуус бүхээгийг чөлөөлөхийг зорьсон ч, 2000 гаруй хөөрхийлөлтэй нугаснууд хэдийнээ шатаж үхсэн байжээ. Тэдгээр шувуунуудаас зөвхөн цөөн хэд нь л золоор аврагдаж чадсан байна.
Хөөрхийлөлтэй амьтдын золгүй хувь заяа Хадгалах
2015-12-10, 20:30

Сайхан сэтгэлтэй залуугийн үйлдэл олны талархлыг хүлээлээ

Номхон далайн баруун өмнөд хэсэгт байрлах Папуа-Шинэ Гвиней улсад нэгэн гайхалтай түүх амилжээ. Учир нь хүнсний захад үхлээ хүлээх хөөрхий яст мэлхийнүүдийг Аррон Куллин ба түүний найз Марк нар аварсан байна. Энэ тийм ч гайхалтай санагдахгүй байж болно, гэвч тэдгээр хөөрхий амьтдыг 50 доллараар худалдаж аваад, хүнсний захаас 5 км-ийн цаана байх их далайд суллан явуулна гэдэг хэн хүний хийж чадах ажил биш болов уу...
Сайхан сэтгэлтэй залуугийн үйлдэл олны талархлыг хүлээлээ Хадгалах
2015-12-09, 20:46

Шар шувууны чихэнд юу байдаг вэ?

Шар шувууг та толгойгоо 180 градус эргүүлдэг гэдгээс өөр юу мэдэх вэ? Тэгвэл таны мэдлэгийг тэлж нэгэн хачирхалтай зүйл харуулах гэж байна.
Шар шувууны чихэнд юу байдаг вэ? Хадгалах
2015-12-08, 19:26

Дэлхийн хамгийн царай муутай амьтад

Хорвоо ертөнцийг сайхан, муухай хоёр хосолж байж дүүргэдэг жамтай. Сайхны хажуугаар саар гэгчээр энэ удаагийн дугаартаа бид хүн бүхний төдийлөн сайн мэддэггүй аймшигтай басхүү муухай царайтай амьтдыг хүргэж байна. Муу муухай ч гэсэн тэд амьтай голтой, амьтад юм даа.
Дэлхийн хамгийн царай муутай амьтад Хадгалах
2015-12-07, 21:56

Олны хайрыг татсан нохой

Биднийг багад “Scooby-Doo” хэмээх аймшигтай ч юм шиг, инээдтэй ч юм шиг хүүхэлдэйн кино гардаг байсныг санаж байгаа байх. Скүүби Дүү хэмээх том нохой айхаараа эзэндээ очоод тэврүүлчихдэг.... Тэгвэл АНУ-д 83 кг жинтэй, 180 см өндөртэй нохой байдаг аж. Тэрээр муур, жижигхэн нохой, тоос сорогч, гялгар уутнаас ч хүртэл айдаг байна. Гэхдээ түүний эзэн Пресли Шиан Баррет (Presley Xian Barret) аварга нохойтойгоо байхдаа юунаас ч айдаггүй гэжээ.
Олны хайрыг татсан нохой Хадгалах
2015-12-07, 17:00