Амьтад

Далайн гахайн ховорхон цугларалт

Далайн гахай хамгийн сайхан сэтгэлтэй, тусч далайн амьтан гэдгээрээ хүн бүрийн сэтгэлд үлдсэн байдаг билээ. Гэрэл зурагчид болох  Ренье, Силке Шимпфа нар Өмнөд Африкийн "Моссел Бей" болон Порт-Альфредын эргийн дагуу аялаж, далайн гахай цугларахыг харсан байна.
Далайн гахайн ховорхон цугларалт Хадгалах
2015-05-13, 00:52

Өхөөрдөм пандаанууд

Панда буюу хулсны баавгай нь ан амьтдынхаа дунд хамгийн өхөөрдөм амьтан гэдэгтэй та санал нэгдэх биз ээ. Тэднийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байдаг билээ. Ингээд эдгээр өхөөрдөм амьтдын гуниглаж буй гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Өхөөрдөм пандаанууд Хадгалах
2015-05-12, 01:54

Хөөрхий яст мэлхийг хөлтэй болгожээ

Их Британий Wales-ийн Pembrook хотод байдаг "хатагтай Т" нэртэй 90 настай яст мэлхийг ичээндээ байхдаа, урд хөлнүүдээ харханд идүүлжээ. Яст мэлхийн эзэн Иуда Райдер маш их айсан байлаа. Түүний 39 настай Дэйл хэмээх механик инженер хүү нь яст мэлхийн хуяганд нисэх онгоцных шиг загвартай дугуйг суурилуулж өгөх хүртэл, хайртай амьтныхаа нөхцөл байдлыг бага ч болов сайжруулахын төлөө тэрээр нийт £1,000 буюу 3 сая орчим төгрөгийг малын эмчид зарцуулаад байжээ.
Хөөрхий яст мэлхийг хөлтэй болгожээ Хадгалах
2015-05-06, 01:54

Аварга махчин загас тэжээдэг залуу

Энэ цагаан аварга загасыг тэжээвэр амьтан гэж нэрлэхэд хэцүү л юм. Нэгэн өдөр Арнольд Пойнтер хэмээх эр, аварга загасыг үхлээс аварч, торноос нь суллан явуулжээ. Загас маш сэтгэл сайтай, хүний тусыг мартдаггүй нэгэн байсан бололтой, аврагчийнхаа хажуунаас огтхон ч холдохоо байсан гэнэ. Түүнийг загасчлах гэхээр л түүний хажууд сэлж очин, загаснуудыг нь үргээж орхидог байна. Амьтан хүртэл хүний тусыг мартахгүй байж чадах юм даа.

Аварга махчин загас тэжээдэг залуу Хадгалах
2015-05-01, 02:30

Анчин эр заанд гишгүүлж амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт Зимбабве-ийн мэргэжлийн анчин Иан Гибсон (Ian Gibson) 5 цагийн турш том залуу заанд гишгүүлж амиа алджээ.
Анчин эр заанд гишгүүлж амиа алджээ Хадгалах
2015-04-25, 03:30

Дэлхийн хамгийн тэвчээртэй, үнэнч нохой - “Хаски”

Өнөөдөр та бүхэнд байгалийн сайханд зугаалах нохдын зургийг толилуулах гэж байна. Мурманск мужийн Кировск хотын гурван Хаски нохдын эзэн Владимир Полянский тэднийг бусад ижил үүлдрийн нохдын хамт байнга л хээрээр авч явдаг байна.
Дэлхийн хамгийн тэвчээртэй, үнэнч нохой - “Хаски” Хадгалах
2015-04-23, 00:05

4 метр урт аварга загас уургаар барьжээ

19 настай Макс Маггериж Австралийн Шинэ Өмнөд Уэльсад байрлах "Tweed Heads" хэмээх газар руу загасчлахаар явсан байна. Энэ газар нь том загасаараа алдартай боловч Максын ан хэтэрхий том байж, түүнийг алмайруулжээ.
4 метр урт аварга загас уургаар барьжээ Хадгалах
2015-04-16, 04:24

Сахилгагүй хунгууд

Кембрижийн Кэм голд нэгэн хун амьдарч байсан бөгөөд тэрээр нэлээд сахилгагүй гэнэ. Нутгийн иргэд түүнийг "Ноён Асбо" гэдэг нэрээр нь андахгүй. Түүнийг иргэд, жуулчид руу довтлож байна гэсэн шалтгаанаар төрөлх нутгаас нь шилжүүлжээ.
Сахилгагүй хунгууд Хадгалах
2015-04-14, 23:40