Амьтад

Эрсдэлтэй зураг авалт

Швейцарийн шумбагч болох Франко Банфи “анаконда”-ийн гэрэл зургийг дарахыг хүсдэг байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэхээр Бразилийг зорьсон байна. Түүний мөрөөдөл биелэж тэрээр анакондагийн зургийг дарж чаджээ. Аварга “анаконда” 8 метрийн урттай байсан бөгөөд дөнгөж хооллочихсон байсан учир зурагчны эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулахгүй байсан гэжээ.
Эрсдэлтэй зураг авалт Хадгалах
2014-11-20, 23:04

Усан доорх гайхалтай үзэгдэл

"Загасан торнадо" гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл Америкийн гэрэл зурагчин Caine Delacy болон түүний эхнэр Mika Woyda нар Мексикт очиж, далайн усанд шумбасан байна. Тэрээр 20 жилийн турш усан дор шумбаж байгаа ч энэ гайхалтай үзэгдлийг анх удаа харсан гэнэ.
Усан доорх гайхалтай үзэгдэл Хадгалах
2014-11-20, 03:29

Аялах дуртай хараагүй муур

Сиэтлийн нэгэн гэр бүл, Фижигийн асрамжийн газраас "Хани Би" хэмээх нэрт муурыг авсан байна. Ихэнхидээ явган аялалд нохой дагуулж явдаг бол, муур эздийнхээ хийсэн нэг ч аялалаас хоцроогүй гэнэ.
Аялах дуртай хараагүй муур Хадгалах
2014-11-16, 22:05

Амьтны хүрээлэнгийн үнэн төрх

Бид амьтдын хүрээлэнд очиж чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэхийг зорьдог билээ. Амьтны хүрээлэнд ирснээр өдөр тутам хараад байдаггүй гайхалтай зүйлсийг харж, мэдэрч болно. Гэхдээ энэ бүх сайхан зүйлсийн ард та бидний тааж мэдэшгүй, бодож ч байгаагүй тийм нэгэн гунигт амьдрал үргэлжилдэг байна.
Амьтны хүрээлэнгийн үнэн төрх Хадгалах
2014-11-13, 01:30

“Цус сорогч” амьтан

Афганистаны ууланд том соёотой ховор төрлийн (соёотой болохоор “цус сорогч” гэж нэрлэдэг) Кашмир хүдэр үзэгджээ. Энэ нь сүүлийн 60 жилийн түүхэнд ажиглагдаж буй соёотой нэн ховор төрлийн салаа туурайтныг харсан анхны тохиолдол ажээ.
“Цус сорогч” амьтан Хадгалах
2014-11-12, 06:55

Амьдралын төлөөх тэмцэл

Зэрлэг амьтад ч гэсэн амьдрахын төлөө хоолоо олохын тулд хоорондоо тэмцэлдэх нь элбэг байдаг. Чононууд нэг баавгайны олзыг булаах гэж оролдсон ч, баавгай удаан тэмцсний дүнд хоолоо авч үлдсэн байна.
Амьдралын төлөөх тэмцэл Хадгалах
2014-11-10, 06:13

Бидний харж байгаагүй үслэг амьтад

Мэдээж амьтдын үс нь тэднийг хүйтнээс хамгаалах зорилготой байдаг бол... хүмүүст ахуйн хэрэгцээнд хэрэгтэй байдаг билээ. Гэхдээ зарим амьтадад энэ их үс нь хэрэггүй байдаг бололтой. Жишээлбэл: Ангорын туулай хэдийгээр өтгөн, урт үстэй ч хүйтэн нөхцөлд амьдарч чаддаггүй ажээ.
Бидний харж байгаагүй үслэг амьтад Хадгалах
2014-11-08, 19:43

Шоргоолжны амьдрал

Шоргоолжнууд өөрийн гаргасан өндгөөр авгалдайгаа тэжээдэг байна. Тиймээс энэ нарийн үйл ажиллагааны гэрэл зургийг Олимпус томруулдаг аппаратны тусламжтайгаар даржээ. Гаргаж буй өндөгнийхөн хэмжээ маш жижигхэн учир үүнийг томруулдаг шилгүйгээр харах боломжгүй юм байна.
Шоргоолжны амьдрал Хадгалах
2014-11-05, 01:48

Могойнуудыг өөр өнцгөөс харцгаая

Ихэнхи хүмүүсийн бодолд могой гэхээр аймшигтай хар дарсан зүүд санаанд орох болов уу. Хэдийгээр могой хүйтэн цустай, аймшигтай амьтан нь ч, харахад ихэд үзэсгэлэнтэй байдаг байна. Могойг өөр үзэсгэлэнтэй талаас нь дэлхий нийтэд таниулах үүднээс гэрэл зурагчин Гуидо Москафико (Guido Moskafiko) могойны гайхалтай гэрэл зургуудыг дарсан аж.
Могойнуудыг өөр өнцгөөс харцгаая Хадгалах
2014-10-25, 01:22

Чоно-нохойны эрлийз

Энэ бол герман овчарк, чоно хоёрыг хооронд нь хээлтүүлэгт оруулсны дүнд бий болсон Чоно-нохойны эрлийз юм. Пермийн их сургуулийн алдарт профессор Касимов В. М энэ төслийг удирдан явуулжээ. Чонон-нохой хүнд амархан захирагддаг, сургахад төвөггүй ажээ.
Чоно-нохойны эрлийз Хадгалах
2014-10-24, 01:29

Нохойны тухай сонирхолтой 12 баримт

Та нохой тэжээх дуртай юу? Та өөрийнхөө нохойны талаар бүгдийг мэддэг гэж боддог уу? Тэдэнд таны сонсож байснаас илүү бидний мэддэггүй зүйлс маш их бий. Та магадгүй сонсож байгаагүй 12 баримтыг танилцуулъя.
Нохойны тухай сонирхолтой 12 баримт Хадгалах
2014-10-22, 05:57

Урьд өмнө харж байгаагүй хачирхалтай амьтад

Далайн гүнд, Мадагаскарын ой болон Африкийн саваннад маш сонин төрхтэй амьтад амьдардаг байна. Ингээд байгаль дэлхийн бүтээсэн эдгээр хачирхалтай амьтадтай танилцана уу.
Урьд өмнө харж байгаагүй хачирхалтай амьтад Хадгалах
2014-10-19, 22:53