Амьтад

Амьд үлдэхийн төлөөх тэмцэл

Гэрэл зурагчин Эндрю Ли далайн хав наймаалж хоёрын тэмцэлийг харуулсан гайхалтай гэрэл зурагуудыг авч чадсан байна. Далайн хав наймаалжийг хялбархан олз гэж бодсон ч энэ нь тийм байсангүй. Наймаалж далайн хавны аманд орохгүйн тулд өөрийн чадлаар тэмцэж байна. Харамсалтай нь, хөөрхий наймаалж хичнээн их шаргуу зоригтой “тэмцсэн” ч далайн хавын аманд орох тавилантай байжээ.
Амьд үлдэхийн төлөөх тэмцэл Хадгалах
2014-12-31, 03:38

Хуурамч пандагаар үзэгчдийг хуурч байжээ

Италийн Бреши хотын нэгэн циркээс чау-чау үүлдрийн хоёр нохойг олж илрүүлсэн бөгөөд эдгээр нохойнуудыг панда мэт болгож будсан байсан байна. Циркийн удирдлагууд нохдыг панда мэт харагдуулахыг хүссэн байжээ. Харин амьтадтай харгис харьцсан хэргээр нохдыг циркийн мэдлээс авсан байна.
Хуурамч пандагаар үзэгчдийг хуурч байжээ Хадгалах
2014-12-25, 23:40

Цагаан баавгайн эгдүүтэй бамбаруушнууд

42 настай гэрэл зурагчин Дэвид Женкинс (David Jenkins) арван жил цагаан баавгайг судалж, тэдний зургийг дарж байгаа нэгэн юм. Ингээд түүний Канадын үндэсний дархан цаазат газар авсан гайхалтай зургуудаас хүргэж байна.
Цагаан баавгайн эгдүүтэй бамбаруушнууд Хадгалах
2014-12-22, 03:17

Матрын харгис ан

Ихэнхидээ матар хүнийг идсэн талаар аймшигт түүхүүд цацагдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ эргэж байх юм. Австралийн хойд хэсэг болох Рамингининг-т аав хүү хоёр матар агнадаг байна. Том матруудыг хэсэгчлэн хувааж янзалдаг бол жижгүүдийг нь бүхлээр нь зардаг аж. Австралид төрөл бүрийн амьтны гаралтай хоол хийх нь элбэг байдаг учир, тэдэнд асуудал тулгардаггүй байна.
Матрын харгис ан Хадгалах
2014-12-16, 02:28

Голландын хамгийн ухаантай нохой

Голландын нислэгийн байгууллага болох KLM-ийнхан Амстердамын онгоцны буудал дээр алдагдсан эд зүйлсийг буцаах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ ажлыг хамгийн өхөөрдөм нисэхийн байгууллагын ажилтан хийдэг байна.
Голландын хамгийн ухаантай нохой Хадгалах
2014-12-07, 05:32

Далайн загасыг хооллож сургажээ

Загас цагаар хооллодог гэхэд ихээхэн хачирхалтай байгаа биз. Тэгвэл Мальдивийн "Jumeirah Vittaveli" буудлын далан руу 17:25 цагт сүрэг загас ирдэг бөгөөд тэдгээрийг jackfish хэмээн нэрлэдэг байна. 17:30 минутанд эрэг дээр буудлын ажилтан гарч ирээд, хоол хийсэн загасны үлдэгдлээр тэднийг хооллодог аж. Ийнхүү хоолоо идсэний дараа тэд буцаад далай руугаа сэлцгээдэг байна.
Далайн загасыг хооллож сургажээ Хадгалах
2014-12-04, 23:12

320 кг жинтэй матрыг агнажээ

Анчин Кларк Вудсби (Clark Woodsby) хулгавч нумаар Флоридагийн 320 гаруй кг жинтэй аварга матрыг агнасан байна. Матрын урт 4 метр орчим байжээ. Сүүлийн үед аварга амьтад нэлээд их анд өртөж байгаа бололтой.
320 кг жинтэй матрыг агнажээ Хадгалах
2014-12-03, 07:38

Эрсдэлтэй зураг авалт

Швейцарийн шумбагч болох Франко Банфи “анаконда”-ийн гэрэл зургийг дарахыг хүсдэг байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэхээр Бразилийг зорьсон байна. Түүний мөрөөдөл биелэж тэрээр анакондагийн зургийг дарж чаджээ. Аварга “анаконда” 8 метрийн урттай байсан бөгөөд дөнгөж хооллочихсон байсан учир зурагчны эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулахгүй байсан гэжээ.
Эрсдэлтэй зураг авалт Хадгалах
2014-11-20, 23:04

Усан доорх гайхалтай үзэгдэл

"Загасан торнадо" гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл Америкийн гэрэл зурагчин Caine Delacy болон түүний эхнэр Mika Woyda нар Мексикт очиж, далайн усанд шумбасан байна. Тэрээр 20 жилийн турш усан дор шумбаж байгаа ч энэ гайхалтай үзэгдлийг анх удаа харсан гэнэ.
Усан доорх гайхалтай үзэгдэл Хадгалах
2014-11-20, 03:29

Аялах дуртай хараагүй муур

Сиэтлийн нэгэн гэр бүл, Фижигийн асрамжийн газраас "Хани Би" хэмээх нэрт муурыг авсан байна. Ихэнхидээ явган аялалд нохой дагуулж явдаг бол, муур эздийнхээ хийсэн нэг ч аялалаас хоцроогүй гэнэ.
Аялах дуртай хараагүй муур Хадгалах
2014-11-16, 22:05

Амьтны хүрээлэнгийн үнэн төрх

Бид амьтдын хүрээлэнд очиж чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэхийг зорьдог билээ. Амьтны хүрээлэнд ирснээр өдөр тутам хараад байдаггүй гайхалтай зүйлсийг харж, мэдэрч болно. Гэхдээ энэ бүх сайхан зүйлсийн ард та бидний тааж мэдэшгүй, бодож ч байгаагүй тийм нэгэн гунигт амьдрал үргэлжилдэг байна.
Амьтны хүрээлэнгийн үнэн төрх Хадгалах
2014-11-13, 01:30