Амьтад

Нохойноос илүү үнэнч нөхөр гэж байхгүй

Нохой бол хамгийн үнэнч, хамгийн ухаалаг амьтан гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрвээ та түүнд анхаарал хандуулах завгүй байвал тэрээр тэвчээртэйгээр таныг хүлээж суух болно. Таныг гуниглаж байх үед тэрээр өвдгөн дээр чинь толгойгоо тавьж түүний нүдэнд бүхий л зүйл харагдана. Ингээд хүний хамгийн дотны анд болох нохойны гэрэл зургуудаас сонирхоцгооё.
Нохойноос илүү үнэнч нөхөр гэж байхгүй Хадгалах
2014-08-18, 21:10

Ээ дээ, энэ ямаанууд уу!

Ямаанууд гэж хүрэхэд бэрх хадархаг газар, эгц энгэр, хавцал газар амьдардаг уулын амьтад билээ. Тэд уулын амьдралд сайн зохицсон бөгөөд толгой эргэм эгц хавцалаар төвөггүй яваад гарах чадвартай. Уулын зэрлэг ямаанууд далайн түвшинээс дээш 5.5 мянган метрт хүртэл өндөрт тархан амьдардаг байна.
Ээ дээ, энэ ямаанууд уу! Хадгалах
2014-09-26, 23:11

Дөнгөж төрсөн бяцхан усны үхэр

Усны үхэр нь дэлхий дээр ховордож буй амьтдын нэг билээ. Харин тугалыг нь харсан хүн маш цөөхөн байдаг байна. Цахим ертөнц хөгжсөний ачаар бид дөнгөж төрсөн усны үхэрний тугалыг харах боломжтой болжээ.
Дөнгөж төрсөн бяцхан усны үхэр Хадгалах
2015-01-21, 05:46

Хамгийн хачирхалтай бэлгийн харилцаа

Хүн төрөлхтөн, амьтан ургамал болон сав ертөнцийн бусад бүхий л амьд биетүүдийн оршин тогтнох үндэс нь үржил юм. Харин саяхан Данийн зураач Хьюмон амьтны ертөнц дэх хүйсийн үүргийн хуваарилалтын талаар цуврал үзэсгэлэн гаргасан бөгөөд олны сонирхлыг хамгийн ихээр татсан хэд хэдэн амьтдын талаарх судалгаа мэдээллийг та бүхэнд нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. 
Хамгийн хачирхалтай бэлгийн харилцаа Хадгалах
2015-10-21, 02:00

Дэлхийн хамгийн аварга шавьжнууд

Та бидний амьдарч байгаа цэнхэр гариг дээр яг энэ цаг vед оршин байгаа хамгийн том биетэй шавьжнуудын талаар мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Шавьж хорхой эвгvй муухай тєрх, єєдгvй зэвvvн амьдрах хэв маягтай болохоос биш жижигхэн гэж санаа амарч суудаг бол таныг болгоомжлохыг хvсье. Учир нь аварга шавьжнууд ганц Юvvрэн галавын vед л амьдарч байсан юм биш, одоо vед ч байдаг гэдгийг танд доорхи мэдээлэл єгvvлэх болно. Мэдээж аварга гэдэг ойлголтыг та хэтэрхий томоор тєсєєлдєг бол энд тийм ч аймшигтай vлэмж биетний талаар мэдээлэл байхгvй. Гэхдээ л шавьж дотроосоо хамгийн томуудыг нь танилцуулж байгаа болохоор “аварга” гэж нэрлэх нь зvйтэй биз ээ. Хэрэв та шавжнаас "сэтгэлзvйгээрээ алергитдаг" нэгэн бол vргэлжлэл дээр дараад хэрэггvй гэдгийг зєвлємєєр байна.

Дэлхийн хамгийн аварга шавьжнууд Хадгалах
2011-12-12, 01:23

Хүмүүстэй дохионы хэлээр ойлголцдог Коко гориллын түүх

Коко хэмээх дохионы хэлээр хүмүүстэй харилцдаг, хайр татам горилл бич өнгөрсөн онд, 46 насандаа унтаж байхдаа нас барсан билээ. Хүн төрөлхтнийг амьтдын талаар өөр ойлголттой болоход тусалсан бичийг алдсандаа гүнээ харамсаж байна хэмээн Кокод хайртай хүн бүр тэр үед эмгэнэл илэрхийлж байсан юм.

Хүмүүстэй дохионы хэлээр ойлголцдог Коко гориллын түүх Хадгалах

Андууд минь, нааш ир

Энэхүү зургийг хараад та бүхэн яагаад эдгээр хүмүүс панданы хувцас өмссөн байгаа юм хэмээн гайхаж байна уу? Эдгээр хүмүүс бол Хятадын амьтан судлаачид бөгөөд өөрийнхөө амьдрах нөхцөлд амьдарч чадахгүй байгаа пандад зориулж энэхүү төслийг зохиосон байна. Тэд эдгээр пандад энэхүү зэрлэг байгальд дасаж, амьдрахад нь туслаж байгаа аж. Тиймээс хэрвээ энэхүү амьтад өөр нөхцөл байдалд дасан зохицож чадвал магадгүй ховордож байгаа энэ амьтныг өсгөн үржүүлж болох юм.
Андууд минь, нааш ир Хадгалах
2012-10-13, 18:11

Дэлхийн хамгийн том нохой үхжээ

Германы нохой болох Аварга Жорж, 8 насандаа Аризоны мужийн Тусон хотод үхжээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр нохой хэмээн Гинессийн номонд багтаж байсан бөгөөд түүний өндөр нь 2 метр 20 см юм байжээ. Нохойны үхлийн тухай анх түүний Facebook хуудсанд албан ёсоор мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том нохой үхжээ Хадгалах
2013-10-28, 23:38

Анх удаа цас харж буй муур

Энэ муурны эзэн 12-р сарын нэгэн бүрхэг өглөө... Буржгарыг хэдийгээр эсэргүйцсэн ч салхинд гаргахаар аваад гарчээ. Муур цасан дундуур гүйж, их л сонирхож гайхсан байдалтай байжээ.
Анх удаа цас харж буй муур Хадгалах
2013-12-17, 23:19

Сиамын ихэр халим олдлоо

Мексикийн далайгаас үхсэн “сиамын ихэр” халимны зулзага олджээ. Энэ бол саарал халимны төрлөөс болон далайн амьтдын дунд бүртгэгдсэн анхны "сиамын ихрийн" тохиолдол юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар эм загас шилжилтийн явцад ихэр загасыг төрүүлээд алдсан бололтой. Олдон ихэр загасны урт нь 2 метр гаруй байсан байна. Ингээд энэ тохиолдол эрдэмтдийн анхаарлыг маш ихээр татаж байгаа учир, судалгааны ажил үргэлжилж байгаа аж.
Сиамын ихэр халим олдлоо Хадгалах
2014-01-15, 00:58

Ирвэстэй тулсан нь

Гэрэл зурагчин Бобби-Жо Клоу (Bobby-Jo Clow)-г Танзаний "Серенгети" үндэсний паркаар зугаалж явахад нь түүний “Landrover” машин дээр залуу ирвэс авиран гарч иржээ.
Ирвэстэй тулсан нь Хадгалах
2014-03-19, 21:21