Амьтад

Далайн мангасууд

Аймшигт аварга загаснууд яг л далайн чоно мэт хүн рүү дайрахаасаа хэзээ ч айдаггүй. Аварга загаснууд мэдрэмж сайтай байдаг учраас хэрвээ хүн түүнээс айж байгааг мэдэх л юм бол шууд дайрдаг байна. Аварга загаснуудын тоо цөөрөхөөс өмнө хүмүүс түүнийг агнадаг байсан байна. Аварга загас далайн хамгийн аймшигт махчин амьтан юм. Аварга загасны хэд хэдэн төрөл байдаг. Ингээд эдгээр аймшигт аварга загаснуудын талаар сонирхоцгооё.

Далайн мангасууд Хадгалах
2016-09-20, 08:18

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй 12 амьтан

Байгаль эхийн бүтээл болсон амьтад бүхэн өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Түүнээс гадна харах төдийд л хайр хүрч, базаад авмаар өхөөрдөм амьтад байхад, хазаад авах болов уу хэмээн эрхгүй айдас төрүүлэм хэрцгий догшин амьтад ч цөөнгүй юм. Гэвч харахад хөөрхөн хэдий ч, хазуулж, халдахад аминд хүрэх амьтад байдаг байна. Ийнхүү бид та бүхэндээ хэний ч санаанд багтахгүй хамгийн аюултай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна.

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй  12 амьтан Хадгалах

Дэлхийн хамгийн баатарлаг муурнууд

Өнөөдөр хүн болгон шахуу тэжээвэр амьтан тэжээж, тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх болсон билээ. Зарим хүний хувьд тэжээвэр амьтад нь хүнээс дутахааргүй хань болдог ч гэж үздэг. Гадныхан ихэвчлэн муур тэжээдгийг та бүхэн маань мэдэх биз ээ. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд эздийнхээ амь насыг аюулаас аварсан баатарлаг муурнуудын талаар өгүүлэх болно. Ингээд хамтдаа тэдний баатарлаг түүхээр аялцгаая.

Дэлхийн хамгийн баатарлаг муурнууд Хадгалах
2016-08-29, 08:30

12 настай анчин охин

Ариана Гурдин (Ariana Gurdin) гэх 12 настай охин аавынхаа хамтаар Африк улсад амьдарч, ан хийдэг байна. Түүний зэрлэг амьтадтай хамт авахуулсан үзэсгэлэнт зургууд нь дэлхий нийтийг шуугиулж, цахим сүлжээг ноёрхоод байгаа билээ. Ингээд чухам юунаас болж бяцхан охин ан хийж байгаа талаарх сонирхолтой мэдээг сонирхьё. 

12 настай анчин охин Хадгалах

Дэлхийн хамгийн царай муутай амьтад

Та магадгүй өөрийгөө дэлхий дээр амьдардаг олон амьтдыг мэддэг гэж бодож байж болох юм. Гэвч хүн төрөлхтний өлгий болсон эх дэлхий дээр бидний мэддэггүй этгээд сонин, хачирхалтай амьтад олон байдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр амьтдын талаар сонирхолтой мэдээ бэлтгэснийг хүлээн авна уу.

Дэлхийн хамгийн царай муутай амьтад Хадгалах
2016-08-23, 08:54

Цагаан барс

Цагаан бар бол Бенгалийн барын мутацид орсон үр төл бөгөөд ихэвчлэн Ассам, Бенгал, Бихар болон Ревын хуучин бүс нутгуудад амьдардаг байна. Цагаан өнгийн удамгүй, жирийн барсыг бодоход энэ төрөл нь биеэрээ хавьгүй том байдаг. Тэд төрөхдөө ч жирийн бараас том төрж, нас бие гүйцсэн хойноо ч харьцангуй нүсэр биетэй болдог байна. Ингээд та бүхэнд байгаль эхийн хосгүй бүтээлүүдийн нэг болох цагаан барын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж, дэлхий дахиныг танин мэдэх оюуны их аялалд тань нэгэн жимийг нэмж байна.

Цагаан барс Хадгалах
2016-07-22, 08:34

Англи нохдын тансаглал

Инстаграм, фэйсбүүкээр мөнгөө үрж ядсан баян хүүхдүүдийн гял цал тансаг зургуудыг үзэхээс залхаж байна уу? Үзэж байгаа хүмүүс залхах биш, тансаглаж байгаа хүмүүс өөрсдөө залхаад нэгэн шинэ давалгааг эхлүүлжээ. Энэ бол тэжээж буй нохдынхоо тансаг зургуудыг нийтлэх явдал юм. Энэ ноход ч дэлхийн нийт хүн амын 60%-иас ч илүү тансаг амьдарч байна гээд бод доо? 

Англи нохдын тансаглал Хадгалах
2016-07-08, 16:07

Хамгийн алдартай үлгэр домгийн амьтад

Хүмүүсийн сонирхдог маш олон төрлийн үлгэр домгийн амьтад байдаг. Эдгээр нь бодитоор оршин тогтнодог эсэх нь эргэлзээтэй боловч зарим нэг хүмүүс жинхэнээсээ харсан гэх мэтээр ярьж, бүр гэрэл зургаар хүртэл баталгаажуулсан хэмээх нь бий. Гэвч тэдгээр зургууд нь ч гэсэн мөн л эргэлзээтэй. Ямартай ч та бүхэндээ хэдэн мянган гайхалтай домгийн баатрууд дундаас хамгийн алдартай 10 амьтныг танилцуулж байна. 

Хамгийн алдартай үлгэр домгийн амьтад Хадгалах

Зэрлэг амьтдын хүрээлэн

Өнөөгийн нийгэмд сайхан амьтдыг амьтны хүрээлэнд харах нь юу л бол. Хүмүүс ямар нэгэн сонирхолтой зүйлийг хүсдэг бөгөөд огтхон ч зүгээр л торны гадна талаас харахыг хүсдэггүй байна. Тэгвэл зэрлэг амьтдын аймшигт хүрээлэнгүүд байдаг гэнэ. Энэ үзмэрт ирсэн хүмүүсийг зэрлэг амьтантай нүүр тулган уулзуулдаг бөгөөд энэхүү уулзалт нь хүн өөрийгөө хамгаалах ямар ч нөхцөлгүй үед болдог байна. Зөвхөн амьтдыг хараад зогсох бус тэдэнтэй илүү ойр уулзахыг хүссэн хүн бүрт энэ бол маш том боломж болох аж. 

Зэрлэг амьтдын хүрээлэн Хадгалах
2016-06-29, 09:00

Манай гараг дээр амьдарч байсан аварга амьтад

Бид эрт үед амьдарч байсан аймшигтай амьтдыг ердөө телевиз болон цахим ертөнцөөр л харж, мэдээллийг авдаг билээ. Хэрвээ тэдгээр амьтад бидний ертөнцөд эргэн амилвал улс орон битгий хэл дэлхий сүйрэх биз ээ. Ингээд та бүхэндээ эрдэмтдийн нээсэн эртний аймшигтай амьтдыг танилцуулж байна.

Манай гараг дээр амьдарч байсан аварга амьтад Хадгалах
2016-06-27, 17:21

Хүнээс ч илүү чадвартай амьтад

Хэрвээ бид амьтадтай ойлголцож, харилцаж чаддаг байсан бол хичнээн гоё вэ? Тэд бидэнд өөрсдийн чадвар, туршлагаасаа хуваалцаж, өөрсдийн амьдрал ахуйн талаар ярих ч байсан юм билүү. Бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ хүнд ч байхгүй гоц гойд чадвартай амьтдыг танилцуулья.

Хүнээс ч илүү чадвартай амьтад Хадгалах
2016-06-23, 13:30