Амьтад

Ази тивийн уугуул арслангийн харамсалтай хувь заяа

Азийн арслан өмнө нь Сирийн нутгаас Бангладеш, Балбаас Грек хүртэл өргөн уудам газар эрх чөлөөтэй нутагладаг амьтан байжээ. Харамсалтай нь орчин үед ази арслан бараг устахад хүрээд байгаа бөгөөд ганцхан Энэтхэгийн Гирийн ойд цөөн тоогоор үлджээ. Ийм байдалд хүргэсэн зүйл нь хүний хайхрамжгүй үйлдэл юм.

Ази тивийн уугуул арслангийн харамсалтай хувь заяа Хадгалах
2019-06-05, 17:07

Амьтад хүртэл гадаад төрхөндөө санаа зовдог болжээ

Өөрийгөө ялан дийлсний үр дүнд жингээ хаяж, гоолиг сайхан болсон  хүмүүсийн тухай мэдээллийг бид өмнө нь  уншигчдадаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа турахын тулд хүн гэлтгүй амьтад ч бас ихээхэн хичээл зүтгэл гаргадаг гэдгийг батлах зургуудыг танд сонирхуулахаар бэлтгэлээ. 

Амьтад хүртэл гадаад төрхөндөө санаа зовдог болжээ Хадгалах
2018-09-05, 18:29

Дэлхийн хамгийн нөхөрсөг, хамгийн амгалан амьтантай танилц!

Капибара нь 2 нутагтан, сүүн тэжээлтэн амьтан бөгөөд мэрэгчдийн төрөл зүйлийн хамгийн том төлөөлөгч юм. Харин түүнийг дэлхий дээрх хамгийн өхөөрдөм, нөхөрсөг амьтан гэдгийг та мэдэх үү. Ингээд Капибарын хайр хүргэм агшнуудаас та бүхэнтэй хуваалцаж байна. 

Дэлхийн хамгийн нөхөрсөг, хамгийн амгалан амьтантай танилц! Хадгалах
2019-10-11, 12:17

Англи нохдын тансаглал

Инстаграм, фэйсбүүкээр мөнгөө үрж ядсан баян хүүхдүүдийн гял цал тансаг зургуудыг үзэхээс залхаж байна уу? Үзэж байгаа хүмүүс залхах биш, тансаглаж байгаа хүмүүс өөрсдөө залхаад нэгэн шинэ давалгааг эхлүүлжээ. Энэ бол тэжээж буй нохдынхоо тансаг зургуудыг нийтлэх явдал юм. Энэ ноход ч дэлхийн нийт хүн амын 60%-иас ч илүү тансаг амьдарч байна гээд бод доо? 

Англи нохдын тансаглал Хадгалах
2016-07-08, 16:07

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад

2011 онд Их Британийн нэгэн судлаач хүн төрөлхтөн 150 наслах чадвартай болсон хэмээн дуулиант мэдэгдэл хийж байсан. Хэдий энэ нь үнэн байлаа гэхэд манай гараг дээр амьдарч байгаа урт настай амьтадтай харьцуулахад маш бага тоо ажээ. Ингээд дэлхий дээрх хамгийн урт настай амьтадтай танилцана уу.

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад Хадгалах
2019-04-03, 15:50

Хамгийн этгээд 10 эрлийз амьтан

Та бүхэнд нэрсийг нь хүртэл сонирхолтойгоор эрлийзжүүлсэн этгээд эрлийз амьтдын түүврийг танилцуулж байна. Эдгээр амьтдын дийлэнх нь зэрлэг байгальд байдаггүй бөгөөд ихэнхийг нь хүмүүсийн тусламжтайгаар гарган авсан байдаг. Гэхдээ уг амьтад амжилттай эвцэлдсэн хэдий ч үр төл гаргах боломжгүй байдаг тул эрлийз амьтад цаашид оршин тогтнох эсэхийг дан ганц хүн төрөлхтөн л шийдэж чадах ажээ.

Хамгийн этгээд 10 эрлийз амьтан Хадгалах

Дэлхийн хамгийн үнэнч ноход

Нохойг амьтад дундаас хамгийн ухаалаг, хамгийн тусархаг гэдгээр нь бид үнэлж, сайн найзаа болгодог. Ингэдэг нь ч учиртай. Тэд хаа явсан газраа хамгийн хүнд хүчир ажлыг хийж, шаардлагатай үед эзнээ орлох тохиолдол ч бий. Харин Норвеги, Шинэ Зеланд, Шотландын нохойнууд хонио хариулан, манадаг гэнэ шүү. Монголын хоточ нохдын хувьд гадны ганган ноходтой харьцуулахад өнгө зүс муутай, үс ноосондоо дарагдсан мэт харагддагч,ямар ч нохойноос илүү байгалийн хосгүй зөнтэй төдийгүй хээрийн ямар ч амьтантай аймшиггүйгээр тулалдах эр зоригтой амьтан юм. Ингээд дэлхийн хамгийн үнэнч ноходтой танилцацгаая.
Дэлхийн хамгийн үнэнч ноход Хадгалах
2015-12-14, 19:30

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна

Австралийн "Алис Спрингс" цэцэрлэгт хүрээлэнд Монти (Monty) нэртэй улаан үстэй имж амьдардаг юм байна. Энэ эрэгчин имж хоёр метр өндөртэйгөөс гадна маш булчинлаг цээж, сарвуутай ажээ. Имжний өндөр дээд тал нь нэг метр 50 см байдаг тул аварга энэ амьтан олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээнд "од" болоод байгаа юм. Монтигийн аав  мөн аварга биетэй байсныг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан ярьжээ.

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна Хадгалах
2018-06-13, 15:28

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

Италийн Катаниа хотод урьд хожид үзэгдээгүй хүйтэн өвөл болсон тул тэндхийн IKEA-ийн салбарын ажилчид хотын золбин нохдыг дэлгүүр дотроо байлгаж, өвлийг өнтэй давахад нь тусалсан нь олны талархлыг хүлээжээ. Тэр ч байтугай ноход хивсэнцэр дээр унтаж, дэлгүүр дотуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан аж. Ингээд тэдгээр ноход хэрхэн тухтай өвөлжсөн болохыг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэе.

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ Хадгалах
2019-03-03, 14:46

Дэлхийн хамгийн үнэтэй 10 нохойны үүлдэр

Хүмүүс нохойг хамгийн сайн анд нөхрөө гэж үздэг учраас тэднийг гөлөг байхаас нь авч тэжээдэг билээ. Түүнчлэн хэрвээ та цэвэр цусны үүлдрийн нохой авч, тэмцээнд оруулахаар шийдсэн бол гөлөгөө сайтар сургаж, ихэд хайрлаж өсгөх хэрэгтэй юм. Учир нь нохой тэжээхэд вакцин, хоол, тоглоом зэрэгт нэлээдгүй их зардал гардаг шүү дээ. Гэхдээ энэ асуудлаас өмнө та ямар нохой авах вэ гэдгээ шийдэх ёстой. Тэр ч утгаараа нохойд хайртай уншигчдадаа зориулан дэлхийн хамгийн үнэтэй нохойн үүлдрийн талаарх мэдээллийг хүргэж байна. Сонирхуулахад уг жагсаалтыг 10.000 долларын үнэтэй нохой тэргүүлж байгаа билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 нохойны үүлдэр Хадгалах
2019-08-05, 16:25

Нохдыг хэрхэн эрлийзжүүлдэг вэ?

"Нохой бол хүний үнэнч анд" гэдэг билээ. Тиймдээ ч сүүлийн үед хүмүүс гэртээ нохой тэжээх нь ихэссэн. Та бидний сайн мэдэх Husky болон Pitbull нохдыг эрлийзжүүлвэл ямар нохой гарч ирэх талаар бодож байсан уу? Тэгвэл бид нохдыг хэрхэн эрлийзжүүлсэн тухай сонирхолтой зургуудыг хүргэж байна.
Нохдыг хэрхэн эрлийзжүүлдэг вэ? Хадгалах
2015-08-27, 21:51

Энэ юу вэ?

Шинжлэх ухааны хэлэнд “панопео генероса” хэмээн нэрлэгддэг энэхүү амьтан бол номхон далайд амьдардаг, 146 жил насалдаг нэгэн төрлийн хясаа (галуун хясаа) юм. Далайн амьтдаас хамгийн урт настай нь 160 жилийн настай байдаг байна.

Энэ юу вэ? Хадгалах
2016-02-26, 12:00