Амьтад

Энэ юу вэ?

Шинжлэх ухааны хэлэнд “панопео генероса” хэмээн нэрлэгддэг энэхүү амьтан бол номхон далайд амьдардаг, 146 жил насалдаг нэгэн төрлийн хясаа (галуун хясаа) юм. Далайн амьтдаас хамгийн урт настай нь 160 жилийн настай байдаг байна.

Энэ юу вэ? Хадгалах
2016-02-26, 12:00

Эздийнхээ аминд хүрсэн 10 амьтан

Гэрийн тэжээмэл амьтад нь өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө эздийнхээ хайрыг татаж, өвөрт нь эрхэлж, сэтгэлийг нь дүүргэдэг. Харин тэдгээр хайр татам амьтад нь болгоомжгүй үйлдэл, санамсаргүй байдлаар эздийнхээ аминд хүрч байсан гэх сэтгэл эмзэглэж, зүрх шимшрэм түүхүүд байх юм. Харин бид өнөөдөр та бүхэндээ эдгээр явдлуудаас түүвэрлэн өгүүлж, болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг сануулахыг зорилоо. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Эздийнхээ аминд хүрсэн 10 амьтан Хадгалах

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

Саяхан бид танд эздийнхээ амийг аварсан амьтдын тухай мэдээллийг хүргэж байсан бол, энэ удаад хүмүүс бидний эрүүл мэнд, амь насанд хамгийн аюултай амьтдыг танилцуулж байна.

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад Хадгалах

Сонирхолтой эрлийз амьтад

Байгаль эх гэдэг нууцлаг, тааварлашгүй хүчин зүйлээр дүүрэн билээ. Олон зуун сая жилийн хувьслын үр дүнд бидний мэдэх ан амьтад үүсэн бий болсон бөгөөд одоо ч гэсэн өөрчлөгдөн хувьсаж байгаа юм. Ингээд таныг алмайруулах амьтдын эрлийзүүдийг танилцуулж байна. 

Сонирхолтой эрлийз амьтад Хадгалах
2019-05-04, 12:08

Нохдын хоол олж идэх арга нарийсчээ

Тайландын Бангкок хотод нэгэн ухаалаг нохой хажуугаар нь өнгөрч буй хүмүүст өрөвдүүлэхийн тулд өвдсөн дүр эсгэж жүжиглэдэг тухай "AOL News" мэдээллийн портал мэдээлжээ.

Нохдын хоол олж идэх арга нарийсчээ Хадгалах
2019-09-01, 14:27

Хятадууд жоом тэжээж байна

Хятадын Цзинань хотын ойролцоо жоомны ферм байдаг гэнэ. Ийнхүү их хэмжээний жоом тэжээх болсон явдал нь иргэдийн хэрэггүй хоолны хог хаягдлыг идүүлэх зорилготой ажээ. Жоомоор хоолны хаягдлыг идүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж та бодож байна?...

Хятадууд жоом тэжээж байна Хадгалах

Амьтдыг рентген дурангаар харвал...

АНУ-ын Орегон мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд жил бүр амьтдадаа үзлэг шалгалт хийдэг бөгөөд тэд энэ үзлэгийнхээ үеэр бүх амьтдыг рентген туяанд хардаг байна. Харин саяхан тус амьтны хүрээлэнгийн албан ёсны твиттер хуудсанд төрөл бүрийн амьтдын зураг гарч ирсэн нь олны анхаарлыг татаж эхэлжээ. Ингээд та бүхэнд тэдгээр зургуудыг сонирхуулах үүднээс хураангуйлан хүргэж байна.

Амьтдыг рентген дурангаар харвал... Хадгалах
2018-11-07, 12:29

Мазаалайн хувь заяа мөхлийн ирмэгт байна

Мөхлийн ирмэгт ирээд байгаа мазаалай бол Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Ерөнхий төрх нь ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлдэг.
Мазаалайн хувь заяа мөхлийн ирмэгт байна Хадгалах
2015-12-24, 20:55

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад

Олон улсын судалгааны багийнхан саяхан Австралийн зүүн эрэг дагуух далайн 4000-6000 метрийн гүнд шумбалт хийж, түнэр харанхуй дунд амьдардаг олон төрлийн хачирхалтай амьтад олсон байна. Цельсийн 2-3 хэмийн нөхцөлд аж төрдөг эдгээр амьтан маш бага тэжээлээр голоо зогоодог аж. Тэдгээрийг Орон нутгийн далайн амьтан судлалын хүрээлэнд бүртгэн авч, өнгө зүс, ДНХ, гарал үүслээр нь ангилсан төдийгүй хамгийн өвөрмөц төрхтэй заримынх нь зургийг хэвлэлд нийтэлснийг уншигчдадаа сонирхуулъя. 

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад Хадгалах
2018-06-12, 16:56

Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар

Бид барыг ясархаг том бие, хүч чадлыг нь илэрхийлсэн сүрдэм дүр төрхөөс нь гадна хар судал бүхий өвөрмөц эрээн арьсаар нь мэддэг. Сибирийн бар (Panthera tigris tigris) орчин үеийн барын есөн дэд зүйлээс хамгийн том биетэй нь бөгөөд мийнхэн овгийн амьтад дундаа мөн хамгийн том нь юм. Дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, Тропикийн намаг балчиг хүртэл томоохон нутаг дэвсгэрт тархан амьдардаг. Энэ сүрлэг амьтны гайхалтай зургуудыг хүргэе. 

Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар Хадгалах
2018-06-19, 13:50

Араатны хааны үржилд орж буй агшин

Кени улсын Масай Мара үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон нэгэн сонирхолтой агшинг гэрэл зурагчин Инго Герлах (Ingo Gerlach) хальсанд буулгаж авчээ. Тэрбээр хэд хэдэн арслан үржилд орж буйтай таарсан бөгөөд тэдний гаргаж буй сонирхолтой төрхийг авахыг хичээжээ. Эдгээр зургуудыг харахад арслан жаргаж байна уу, тарчилж байна уу гэлтэй. 

Араатны хааны үржилд орж буй агшин Хадгалах
2018-07-20, 15:42

Далайн эргээс олдсон аварга загас эрдэмтдийг гайхашруулжээ

АНУ-ын Массачусетс мужийн далайн эрэг орчмоос саяхан цагаан үхсэн аварга загасыг нутгийн иргэд олжээ. Судлаачид тус аварга загасны гэдсийг задалж үзтэл таван кг хөнгөн цагаан залгисан байсан аж. Биологичид болон орон нутгийн хууль сахиулагчдыг хамгийн их гайхашруулсан зүйл нь аварга загасны биеийнх нь хагас буюу хэвлий хэсгийн хайрс нь нэлдээ улаан өнгөтэй болсон байжээ. Өмнө нь хөнгөн цагаан залгиж үхсэн аварга загас олдож байсан ч хайрс нь ингэтлээ улаан болсон тохиолдол бүртгэгдэж байгаагүй гэнэ.

Далайн эргээс олдсон аварга загас эрдэмтдийг гайхашруулжээ Хадгалах
2018-09-12, 13:05