Археологи

Учрыг нь хэн ч тайлж чадаагүй археологийн олдворууд

Хүн төрөлхтөн өнгөрсөн зууны бүх л нууцуудыг тайлагдсан гэж үздэг ч үнэн хэрэгтээ жил бүр археологийн шинэ олдворууд олдож эрдэмтдийн зарим ололтуудыг няцаасаар л байна. Орчин үед техник технологийн тусламжтайгаар эртний олдворуудын насыг баттай мэдэж, компьютерын програм ашиглаж гавлын ясаар нь тухайн хүний гадаад төрхийг тогтоох боломжтой болсон. Энэ амжилтууд бидэнд өнгөрсөн зууны түүхүүдийг таньж мэдэхэд маш их тусалж, гайхалтай боломжуудыг олгож байгаа хэдий ч учир нь тайлагдаагүй, хэзээ оршиж, юунд хэрэглэгдэж байсан нь тодорхойгүй түүхийн олдворууд бидний дунд байсаар л байна.

Учрыг нь хэн ч тайлж чадаагүй археологийн олдворууд Хадгалах

Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан

Үхсэн амьтан эсвэл хүнийг занданшуулдаг өвөрмөц соёлтой байсан улс орон зөвхөн эртний Египетчүүдээр хязгаарлагддаггүй аж. Тухайлбал, хятадууд мөн занданшуулах соёлтой байсан юм. Египетчүүд мөн уг соёлыг хамгийн анх гүйцэтгэдэг байсан улс биш бөгөөд Чилийн Чинчоро (Chinchorro)-чууд МЭӨ 5000 оны үед үхэгсдийг занданшуулдаг байв. Египетийн хамгийн анхны занданшуулсан шарил энэ хугацаанаас харьцангуй сүүлд, 2000 жилийн дараагаас үүссэн байна.

Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан Хадгалах
2019-03-26, 17:37

Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Голландын анагаах ухааны төвийнхөн эртний нэгэн баримлыг “Хамгийн хөгшин өвчтөн” гэж нэрлэх болжээ. Яагаа юм бол? Музейд байх ёстой бурхны баримлыг яахаараа эмнэлэгт авчран компьютер томографт харан “шинжилж” байдаг билээ гэсэн сонин асуулт гарч байгаа биз? Хятадын буддын шашинтнууд уг бурхны баримлыг сэргээн засварлах үеэрээ ёстой сонин зүйлтэй учирчээ. Хэргийн учир нь бурхны баримал дотор хүний занданшуулсан шарил байсан юм.

Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ Хадгалах

Цөлөөс олдсон "Нойрсож буй гоо бүсгүй"-н нууц

Хятадын Такла-Маканы цөлөөс дор хаяж 3800 жилийн настай, бүсгүй хүний маш сайн хадгалагдан үлдсэн занданшуулсан шарил олджээ. “Нойрсож буй гоо бүсгүй Лулан” гэж нэрлэгдээд байгаа тус занданшуулсан шарилыг олсон газар бол маш нууцлаг, хүний нүднээс далд зэлүүд нутаг. Уугуул иргэд тэрхүү газрын талаар "энд хүрч болно, харин эргэж ирж чадахгүй" гэлцдэг байжээ.

Цөлөөс олдсон "Нойрсож буй гоо бүсгүй"-н нууц Хадгалах

Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх

Үй олон хүн амтай бүхэл бүтэн соёл иргэншил ямар ч ул мөр үлдээлгүй, сураггүй алга болно гэдэг маш сониноос гадна нууцлаг байх нь мэдээж. Заримдаа шөнө ниссэн дүүрэн зорчигчтой нисэх онгоц алга болох, усан онгоц гэнэт живээд олдоогүй тохиолдлууд дуулдаж л байдаг. Гэхдээ бүхэл бүтэн соёл иргэншил богино хугацаанд устаж үгүй болсон гэхээр аймшигтай биш гэж үү? Ингээд дэлхийн түүхээс арчигдсан соёл иргэншлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх Хадгалах

Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан

Эртний судлаач, хайгуулчид, олборлогчид болон сониуч жуулчдын хүчин чармайлтыг оролцуулахгүйгээр эрдэнэс хайгч түүхчдийн ч хайж олж чадаагүй эрдэнэсүүд байдаг. Манай гарагийн хаа нэгтээ олсон хүнээ саятан болгож чадах зоостой авдар, үнэт эдлэл, эртний урлагийн бүтээлүүд, их хэмжээний алтан гулдмай болон өөр янз бүрийн эд зүйлс нуугдсаар байна. Бид энэхүү нийтлэлдээ одоо хүртэл олдоогүй байгаа дөрвөн эрдэнэсийн сангийн тухай өгүүлнэ. Та эрэлд гарахад бэлэн үү?    

Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан Хадгалах

Египетээс Ромын эзэнт гүрний үеийн сонирхолтой олдворууд олджээ

Газар дундын тэнгисийн эргээс холгүй, Египетийн боомт хот Думятын орчмоос саяхан Ромын эзэнт гүрний үед хамаарагдах булш олдсон байна. Хэдий газар доор өнө удаан жилийг элээсэн ч гайхалтай хадгалагдан үлдсэн тэрхүү булш болон дотроос нь олдсон эд өлгийн зүйлсийг Египетийн Түүхэн олдворын яам олонд дэлгэн танилцуулжээ.

Египетээс Ромын эзэнт гүрний үеийн сонирхолтой олдворууд олджээ Хадгалах
2019-02-06, 18:09

Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот

Эртний хүмүүсийн амьдрал өнөөгийн биднийхээс маш өөр байсан нь дамжиггүй. Иймдээ ч өнөөдөр тэдний барьж байгуулсан шашны ч, ид шидийн ч тайлбаргүй, нууцуудыг бид тайлаагүй хэвээр байна. Эртний соёл иргэншлийн барьж байгуулсан байгууламж судлаачдын анхаарлыг татахын зэрэгцээ янз янзаар таамаглан тайлбарлаж маргаан дагуулсаар байна. Тэдгээрийг хэн, яах гэж байгуулсныг хэн  ч мэдэхгүй. Ийм нууцлаг 10 байгууламжийг бид өнөөдөр онцолж, уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот Хадгалах

2018 онд археологичдын шинээр олсон хамгийн чухал олдворууд

Археологийн шинжлэх ухаан байгаагүйсэн бол та бид хоёр сая жилийн өмнөх түүх, цагаан толгой бүтээхээс өмнө хэрхэн харилцаж байсан хийгээд сүүлийн таван мянган жилд юу болж байсныг хэрхэн мэдэх билээ. “Нүд үнэнч чих худалч” гэдэг. Өнгөрсөн цагийг гэрчлэх ямар олдворууд сүүлийн жилүүдэд олдсон бэ.

2018 онд археологичдын шинээр олсон хамгийн чухал олдворууд Хадгалах

Эрт үед ашиглаж байсан итгэмээргүй гоёл чимэглэлүүд

Эмэгтэй хүн бүр төгс гоо үзэсгэлэнтэй болохыг хүсдэг бөгөөд үүнийхээ тулд юу ч хийхэд бэлэн байдаг билээ. Тиймээс тэд өөрсдийн алхмыг "гоо сайханд золиос хэрэгтэй" хэмээн тайлбарладаг. Гэхдээ өнгөрсөн зуунд хэрэглэж байсан гоо сайхны хэрэгслүүдийг харахад үнэхээр гоо сайхны бүтээгдэхүүн мөн үү гэж хэлмээр санагдах юм. Ингээд та бүхэн өнгөрсөн үеийн гоо сайхны гэхэд итгэмээргүй бүтээгдэхүүнтэй танилцана уу.

Эрт үед ашиглаж байсан итгэмээргүй гоёл чимэглэлүүд Хадгалах

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс одоог хүртэл хэрэглэж байгаа хосгүй 10 бүтээл

Аж үйлдвэрийн хувьсгал бидний амьдралыг хөнгөвчлөх асар олон зүйлийг бэлэглэсэн. Тиймээс ч та бид хамгийн сайн сайхан бүхнийг манай үед зохион бүтээсэн гэдэгт бат итгэдэг. Тэгвэл бид танд энэ удаа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш хэрэглэж байгаа хосгүй 10 бүтээлийг танилцуулж байна.

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс одоог хүртэл хэрэглэж байгаа хосгүй 10 бүтээл Хадгалах

Археологичдын одоог хүртэл хайж байгаа 5 эрдэнэсийн сан

Түүхийн бүр эрт үеэс л тухайн цаг үеийнхээ түүхэн дурсгалын гэрч болсон алт, эрдэнэс, сан хөмрөг зэрэг зүйлс судлаачид болон археологичдын анхаарлыг татсаар ирсэн. Тиймдээ ч археологичид тэдгээр эрдэнэсийг олох эрэлд гарч одоог хүртэл олдоогүй нууцлаг эрдэнэсийн санг хайсаар байна. 

Археологичдын одоог хүртэл хайж байгаа 5 эрдэнэсийн сан Хадгалах