Археологи

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Дэлхий дээр биднийг гайхан бишрүүлж, алмайруулах зүйлс тоо томшгүй олон байдаг. Тэдгээрийн дундаас тайлбарлах боломжгүй, чухам яаж, хаанаас, хэрхэн бий болсон нь үл мэдэгдэх хачирхалтай зүйлсийг та бүхэндээ онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ. Нууцлаг зүйлс хүн бүхний анхаарлыг татаж, сонирхлыг төрүүлдэг тул энэхүү мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс Хадгалах

Хамгийн өндөр үнэ хүрч буй археологийн олдворууд

Заримдаа манай дэлхий ямар аугаа түүхтэй гэдгийг бид мартдаг. Энэ дэлхий дээр бидний мэдэхгүй түүхийн маш олон нууц хадгалаастай байгаа. Чухам археологичид, эрдэмтэн судлаачид л далай тэнгис, газрын гүнээс олдсон хачирхалтай олдворуудын нууцыг тайлж дэлхийн түүхийн номын онгорхой хэсгийг нөхдөг. Тэгвэл бид танд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай олдворуудыг танилцуулж байна.

Хамгийн өндөр үнэ хүрч буй археологийн олдворууд Хадгалах
2018-07-10, 18:07

Египетийн пирамидын ойр орчмоос олдсон хачирхалтай зүйлс

Дэлхийн долоо гайхшгийн нэг болсон пирамид нь үзэж судлах зүйлс ихтэй төдийгүй илэрч тодорхой болоогүй маш олон нууцтай. Эртний Египетчүүд ирээдүйн үр удамдаа гайхалтай соёлоо өвлүүлэн үлдээсэн нь жилээс жилд илэрсээр байгаа юм. Энд нь маш олон сонирхолтой зүйлс байсны зарим нь бүр эрдэмтдийг алмайруулж орхисон гэдэг. Ингээд та бүхэндээ эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн эртний Египетийн олдворуудыг танилцуулъя. 

Египетийн пирамидын ойр орчмоос олдсон хачирхалтай зүйлс Хадгалах

Өнөөг хүртэл учир нь олдоогүй байсан эртний олдворуудын нууц ил боллоо

Хүн төрөлхтний олон мянган жилийн түүхийн үйл явц нь археологичид, түүхчдэд тайлагдашгүй нууцуудыг олноор нь үлдээсэн. Харин судлаач хүмүүний хичээнгүй оролдлого, техник технологийн дэвшил зэрэг нь эдгээрийг нээн илрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж байна. Ийнхүү бид та бүхэндээ сүүлийн жилүүдэд олдож буй гайхалтай бөгөөд тайлагдашгүй хэмээгдэх нууцуудыг тайлсан дүгнэлтүүдийг хүргэх болно.

Өнөөг хүртэл учир нь олдоогүй байсан эртний олдворуудын нууц ил боллоо Хадгалах

Эртний хүмүүсийн тухай бидний төсөөлөө ч үгүй баримтууд

Бид нэгэнт л өнгөрсөн цаг хугацаа руу аялж чадахгүй тул эрт дээр үеийн хүн төрөлхтний амьдрал ямагт нууц хэвээр л байх болно. Харин зарим нэг нууц ил гарахад энэ нь олон тооны толгой эргэсэн асуулт бий болгож, бид өвөг дээдсээ өөр нүдээр харж эхэлдэг тал бий. Эрт үед хэрэглэж байсан чулуун зэвсэг, ахуйн эдлэл хэрэглэлээс эхлээд олон сонирхолтой олдворыг археологичид нээж илрүүлэн бидэнд өвөг дээдсийнхээ амьдралтай бага ч атугай танилцах боломжийг гаргаж өгдөг билээ. Ингээд эртний хүмүүсийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Эртний хүмүүсийн тухай бидний төсөөлөө ч үгүй баримтууд Хадгалах

Учрыг нь хэн ч тайлж чадаагүй археологийн олдворууд

Хүн төрөлхтөн өнгөрсөн зууны бүх л нууцуудыг тайлагдсан гэж үздэг ч үнэн хэрэгтээ жил бүр археологийн шинэ олдворууд олдож эрдэмтдийн зарим ололтуудыг няцаасаар л байна. Орчин үед техник технологийн тусламжтайгаар эртний олдворуудын насыг баттай мэдэж, компьютерын програм ашиглаж гавлын ясаар нь тухайн хүний гадаад төрхийг тогтоох боломжтой болсон. Энэ амжилтууд бидэнд өнгөрсөн зууны түүхүүдийг таньж мэдэхэд маш их тусалж, гайхалтай боломжуудыг олгож байгаа хэдий ч учир нь тайлагдаагүй, хэзээ оршиж, юунд хэрэглэгдэж байсан нь тодорхойгүй түүхийн олдворууд бидний дунд байсаар л байна.

Учрыг нь хэн ч тайлж чадаагүй археологийн олдворууд Хадгалах

Дэлхийд шуугиан тарьсан олдворууд

Шинжлэх ухаан хэзээ ч нэг байран дээрээ байдаггүй бөгөөд үргэлж өсөн дэвжиж байдаг. Орчин үед олон төрлийн шинэ шинэлэг тоног төхөөрөмж бий болсноор газрын баялаг, эртний олдвор хайхад хялбар болсон билээ. Ингээд сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан сонирхолтой олдворуудын талаар танд хүргэе.

Дэлхийд шуугиан тарьсан олдворууд Хадгалах

Байшингаасаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлс олсон хүмүүс

Сохор аз гэж зарим хүн ярьдаг даа. Хэрэглэхээ больсон, тэгсэн хэрнээ хаячихаж чаддаггүй хуучин эд зүйлсээ агуулдаг харанхуй өрөө, эсвэл амбаар танайд бий юү? Хэзээ салхи оруулсан нь мэдэгдэхгүй мартаж орхисон хайрцагтай эд зүйлс айл болгонд бий гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Тэгвэл зарим хүн хуучин эд зүйлээ цэгцэлж байгаад хэмжээлшгүй үнэ цэнэтэй зүйлс, тэр байтугай алт эрдэнэс хүртэл олдог ажээ. Яг ийм азтай тохиолдлуудыг бид танд дараах мэдээллээрээ хүргэж байна. 

Байшингаасаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлс олсон хүмүүс Хадгалах
2018-08-06, 12:35

Судлаачдыг шоконд оруулсан олдворууд

Хүн төрөлхтний түүхэнд маш олон сонирхолтой зүйлс байдаг. Хэдийгээр эрдэмтэд аливаа эртний олдворын утга учрыг олохыг хичээж байгаа ч, нууцууд цөөрөхгүй л байна. Коста-Рикагийн аварга чулуун бөмбөлгийг хэн бүтээсэн юм бол, викингчүүд луужингүйгээр хэрхэн Атлантикийг давж туулсан юм бол гэх мэт маш олон нууц өдийг хүртэл тайлагдахгүй байсаар л... Ингээд археологийн хачирхалтай олдворуудын талаар сонирхоцгооё.

Судлаачдыг шоконд оруулсан олдворууд Хадгалах

Удахгүй олдож, шуугиан тарих археологийн 6 үнэт олдворыг зарлалаа!

"National Geographic"-ийн алдарт археологич Фредрик Хиеберт (Fredrik Hiebert) 21-р зуунд нууц нь тайлагдах магадлалтай гэж үзсэн археологийн олдворуудын талаар өөрийн таамаглалаасаа бидэнд хуваалцсан юм.

Удахгүй олдож, шуугиан тарих археологийн 6 үнэт олдворыг зарлалаа! Хадгалах
2018-04-12, 18:15

Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх

Үй олон хүн амтай бүхэл бүтэн соёл иргэншил ямар ч ул мөр үлдээлгүй, сураггүй алга болно гэдэг маш сониноос гадна нууцлаг байх нь мэдээж. Заримдаа шөнө ниссэн дүүрэн зорчигчтой нисэх онгоц алга болох, усан онгоц гэнэт живээд олдоогүй тохиолдлууд дуулдаж л байдаг. Гэхдээ бүхэл бүтэн соёл иргэншил богино хугацаанд устаж үгүй болсон гэхээр аймшигтай биш гэж үү? Ингээд дэлхийн түүхээс арчигдсан соёл иргэншлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх Хадгалах

Сониуч зангийнхаа ачаар хүүхдүүдийн нээсэн шинжлэх ухааны томоохон 5 нээлт

Сониуч зан бол шинэ нээлт хийх гол хөдөлгүүр гэж үзэх нь бий. Үнэхээр ч үүний ачаар сая сая эрдэмтэд шинжлэх ухааны олон чухал нээлтүүдээ хийсэн байдаг. Бүр зарим үед сониучхан хүүхдүүд ч нээлт хийх нь бий. Түүнчлэн сониуч зангийнхаа ачаар хүн төрөлхтнийг шинжлэх ухааны дэвшилд хүргэж соёл иргэншлийг бүхэлд нь урагшлуулсан тохиолдлууд ч цөөнгүй. Үүнтэй холбогдуулан Россия телевиз 20 жилийн ойдоо зориулан "Discovery Channel"-тай хамтран “Сониуч зан хол явна” гэсэн уриатай аян зохион байгуулж байсан юм. Энэ аяны хүрээнд хөтлөгч, үзэгчид хамтраад олон гайхалтай нээлт гаргасан байдаг. Гайхамшигтай нь тэдний нэлээд хэсэг нь хүүхдүүд байсан гэвэл та итгэх үү?

Сониуч зангийнхаа ачаар хүүхдүүдийн нээсэн шинжлэх ухааны томоохон 5 нээлт Хадгалах