Археологи

Хамгийн азтай эрдэнэс хайгч

Шинэ хүмүүс азтай байдаг гэдэг үнэн бололтой. Британийн иргэн болох Уэсли Каррингтон саяхнаас эхэлж эрдэнэс хайж эхэлсэн байна. Тэрээр эрдэнэсээ хайж эхлээд 20 минутын дараа л 100,000 фунт стерлингийн үнэд хүрэх Ромын зоос олжээ. Гэтэл зарим эрдэнэс хайгчид олон жилийн турш хайгаад ч амжилтыг олж чаддагүй шүү дээ.
Хамгийн азтай эрдэнэс хайгч Хадгалах
2013-06-13, 03:21

1200 жилийн өмнөх усан доорх хот

“Гераклеон” (Heracleon) хэмээх Эртний Египетийн нэгэн хот нь 1200 жилийн өмнө Египетийн голд живсэн аж. Ийнхүү усанд живэхийнхээ өмнө Гераклеон нь Газрын Дундад тэнгисиын орнуудын худалдааны чухал цэг байсан байна. Александр хотын ойролцоо Газрын Дундад Тэнгисийн 9 метр орчмын гүнд энэ хотын туурь нь олджээ.
1200 жилийн өмнөх усан доорх хот Хадгалах
2013-06-11, 22:03

Сенсаци дэгдээсэн олдвор

Нью-Йорк хотод нэгэн өвөрмөц, сенсацитай олдворыг олжээ. Энэ олдвор юу байсан гэж та бодож байна? “Boeing” онгоц 2001 оны 9 сарын 11-нд Нью-Йоркийн хоёр ихэр барилгыг мөргөж сүйрч байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ онгоцны хэсгүүд олдсон байна. 1,5 метрийн урттай нэг л төмөр байгаа бололтой.
Сенсаци дэгдээсэн олдвор Хадгалах
2013-04-29, 19:43

Харь гаригийн олдворын нууц олдлоо

Чили улсаас олдсон энэхүү олдворыг эрдэмтэд занданшсан харь гаригийн хүний араг яс хэмээн тогтоосон байна. Гэхдээ судалгааны үйл ажиллагаа үргэлжилж байсан бөгөөд одоо эрдэмтэд энэ зүйл юу болох, үнэхээр харь гаригийн хүн эсэх талаар баттай баримтыг хэлж байгаа гэнэ. Ингээд энэхүү олдвор юу байсан бол?...
Харь гаригийн олдворын нууц олдлоо Хадгалах
2013-04-26, 21:39

Тутанхамон бунхан

Нэгэн аялагч Тутанхамон (Tutankhamun) бунханы талаар уншигч олонд хүргэхээр шийджээ. Тэрээр энэ бунханы талаар гэрэл зураг, тайлбарыг хийсэн бөгөөд бид түүнийг орчуулан та бүхэндээ хүргэж байна. Ингээд Египетийн бас нэгэн үнэт түүх, олдвор болох Тутанхамано бунханы талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгооё.
Тутанхамон бунхан Хадгалах
2013-04-02, 04:31

Хуучны олдвор олсон нь

Өнөөдөр та бүхэндээ хуучны олдвор олсон Орос залуугийн тэмдэглэлийг орчуулан хүргэе. Тэрээр нэг олдворыг нь өөрөө олж, харин хоёрдахь олдворыг олох үед нь мөн л хамт байсан байна. Тэр ховор олдворуудад юу байсан бол?... Түүний хувьд 2012 он үнэхээр азтай, жаргалтай, олзтой болж өнгөрсөн нь мэдээж. Ингээд юу олсон тухай дэлгэрэнгүй уншицгаая.
Хуучны олдвор олсон нь Хадгалах
2013-03-14, 20:20

Гааль дээр хураагдсан ер бусын зүйлс

Гаалийн албаны ажил нэгэн хэвийн залхуу хүрмээр боловч заримдаа ажлын жирийн өдрүүдийг сонирхолтой болгодоггүй юмаа гэхэд, ядаж баргар байхыг болиулдаг тийм зүйлүүд таардаг ажээ. Гааль дээр олдсон хамгийн ер бусын зүйлсд таны анхаарлыг хандуулж байна.

Гааль дээр хураагдсан ер бусын зүйлс Хадгалах
2013-03-11, 21:45

5000 жилийн өмнөх технологи

5000 жилийн өмнөх гайхалтай олдворууд олдсон байна. Эдгээр олдворуудыг харахад тэр үед ямар нэгэн тодорхой багаж, тоног төхөөрөмж байсан мэт харагдана. Жосера удирдагчийн пирамид гэдгээрээ алдартай Саккарагийн пирамид дотроос (МЭӨ 2667-2648 он) олдсон чулуун бүтээл Каирын музейд байдаг байна. Египетийн судлаач Петри мөн хэд хэдэн ийм төрлийн олдворуудыг олсон аж. Ингээд 5000 жилийн өмнөх бүтээлүүдтэй танилцацгаая.
5000 жилийн өмнөх технологи Хадгалах
2013-02-08, 05:42

Археологийн шилдэг олдворууд

Шинжлэх ухааны нээлтэнд эрдэмтэд, хайгуулчдын хөдөлмөр маш их үүргэтэй билээ. Археологийн хайгуулчид олон жилийн туршид судалгаа хийсний дүнд доорх хачирхалтай зүйлсийг олж илрүүлсэн байна. 2012 онд эдгээр хүмүүс маань нэлээд нээлт хийгээд амжсан бөгөөд эндээс шилдэг 10 нээлтийг хүлээн авцгаая.
Археологийн шилдэг олдворууд Хадгалах
2012-12-29, 01:59

Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ

Мэдээж юу юуны духанд хүрэлгүй, “хамгийн эртнийх” гэж энэхүү лонхон дахь захидлыг нэрлэж болохгүй байх. Гэвч одоогийн байдлаар орчин үеийн хүний олоод байгаа лонхон дахь захидлуудын дотроос хамгийн дээр үед бичигдсэн захидлыг саяхан Эндрю Липер гэгч эр олжээ. Энэхүү лонхтой бичиг нь далайн усанд 97 жил, 309 хоног хөвсөн бөгөөд зүгээр ч нэг захидал биш, шинжлэх ухааны туршилтын нэг хэсэг болох нь илэрхий байж.
Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ Хадгалах
2012-09-19, 21:33

Египетд шинэ пирамид олджээ

Археологит түүхэн олдворуудыг олж илрүүлэх маш олон арга байдаг. Эдгээр аргуудын нэг бол алсаас ажиглаж олох арга юм. Өмнө нь онгоцоор нисэж судалгаа хийдэг байсан бол одоо хиймэл дагуулаар судалгаа хийж болдог болсон байна. Археологийн судалгаа ажиглалт хийхэд тэсвэр тэвчээртэй байхаас гадна, шинэ олдвор олохыг ихэд эрмэлздэг байх хэрэгтэй.

Египетд шинэ пирамид олджээ Хадгалах
2012-08-15, 21:54

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор

Археологи бол тийм ч сонирхолтой шинжлэх ухааны салбар биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Индиана Жонс юмуу Лара Крофтын улаан фен л биш бол археологичны ажлыг сонирхох хүн ховор байдаг нь үнэн. Гэвч биднийг компьютер, интернет хоёроор ертөнцийг төсөөлөн суух зуух дэлхийн археологчид нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд тун ер бусын, бүр цочролд ормоор олдворуудыг олсоор байдаг билээ. Зарим нь бүүр Дэлхийн түүхийн тогтсон үнэнүүдийг өөрчлөхүйч байдаг гээч. Харин одоо бүгдээрээ Америктай холбоотой, байж боломгүй таван олдвортой танилцацгаая.

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор Хадгалах
2012-05-18, 18:10