АРХИТЕКТУР

АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн том 10 цэнгэлдэх хүрээлэн

Хөл бөмбөгийн тэмцээн болон бусад спортын арга хэмжээ, урлаг соёлын хөтөлбөрүүд зохион байгуулагддаг, олон зуун мянган үзэгчдийг нэгэн дээвэр доор цуглуулдаг гол газар болох томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүд улс орон бүрд бий. Тэгвэл тэдгээрийн дундаас хамгийн томоохонд тооцогдох 10 цэнгэлдэхийг та бүхэнд танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн том 10 цэнгэлдэх хүрээлэн Хадгалах

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд

Италийн гэрэл зурагчин Массимо Листри дэлхийн өнцөг булан бүрээр аялахдаа хамгийн тансаг, алдартай номын сангуудаар зочилжээ. Түүний гэрэл зургийн цуглуулгаас дэлхийн хамгийн гоёмсог, орд харш мэт номын сангуудыг онцлон та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд Хадгалах

Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд

Архитектор Кристиано Бианчи (Cristiano Bianchi), Кристина Драпич (Cristina Drapich) нар "Загварлаг Пхеньян хот" нэртэй шинэ номондоо Хойд Солонгосын нийслэл дэх архитекторын гайхалтай шийдэл бүхий барилгуудыг багтаажээ. Тэд 2015-2018 оны хооронд хэд хэдэн удаа тус улсаар аялж, зураг дарсан байна. 

Хойд Солонгосын нийслэл дэх өвөрмөц бөгөөд гоёмсог барилгууд Хадгалах

Хамгийн өвөрмөц оффистой 10 компани

Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учир тохилог, тухтай орчинд ажиллах нь нэн чухал билээ. Шаардлага хангахгүй ажлын байр нь таны эрүүл мэнд болоод сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх учир боломжтой бол өөрийн ажлын байрыг тохижуулах нь зүйтэй. Ингээд дэлхийн хамгийн гайхалтай оффисуудтай танилцацгаая. Энэ төрлийн оффист хүн бүр ажиллахыг хүсэх биз ээ. 

Хамгийн өвөрмөц оффистой 10 компани Хадгалах

"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл

Дизайнер Томас Хизервикийн санаачилсан "Мянган мод" хэмээх томоохон төслийн хүрээнд  Шанхай хотод ер бусын эко барилга баригдаж байна. Тус барилга нь ердийн бетонон барилгаас тэс өөр бөгөөд олон мянган моддыг барилгад суурилуулсан асар том эко цогцолбор аж. Түүнчлэн энэ нь тусгайлан сонгосон 25 мянган модноос бүрдсэн дэлхийн хамгийн анхны хиймэл ой болох юм. 

"Мянган модтой байшин" - Хятадад хэрэгжиж буй ер бусын эко төсөл Хадгалах

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

Британийн гэрэл зурагчин Кристофер Хервиг Оросын метрог хараад хэлэх ч үггүй болтлоо алмайрч орхижээ. Тэрээр ЗХУ-ын үед баригдсан энэхүү метроны шийдлийг жинхэнэ урлагийн бүтээл гэж үзээд, олон жилийн турш дарсан зургуудаа цуглуулан “Зөвлөлтийн метроны буудлууд" нэртэй зургийн цомгоо хэвлүүлсэн байдаг. Ингээд та бүхэнд тус цомогт орсон Оросын метроны буудлууд болон бусад орнуудад байдаг зарим гоёмсог буудлуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд Хадгалах

Бодит амьдрал дээрх "хорон санаатны" барилгууд

Хэрвээ үлгэр домог, кинонд гардаг хорон санаатнууд бодитоор оршдог байсан бол тэд хаана амьдрах байсан бол? Хорон санаатнуудын барилга гэмээр этгээд загвартай, сэжиг бүхий барилгууд дэлхий дээр цөөнгүй бий. Анх харсан хэнд ч эсрэг дүрийн этгээдийн байр мэт эвгүйцэх, гайхах хосолсон сэтгэгдэл төрүүлэхүйц эдгээр барилгууд бол зүгээр л дэлхийн шилдэг архитектуруудын өвөрмөц бүтээл аж. Ингээд та бүхнийг архитектур сонирхолтой шийдэл бүхий сүрдэм барилгуудыг сонирхуулъя. 

Бодит амьдрал дээрх "хорон санаатны" барилгууд Хадгалах

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр

Гэр орон гэдэг бол хүн бүрийн жаргалтай амьдралын баталгаа, хайртай хүмүүсийн хамт нандин дурсамж бүтээлцэж, амар амгаланг мэдрэх газар билээ. Гал голомтоо бадраах өргөөгөө зарим хүмүүс худалдан авч, зарим нь өв залгамжилдаг бол өөрсдийн гарааг барьдаг хүмүүс ч бий. Мэдээж хамгийн ажилсаг, бүтээлч бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс л амьдрах орон байраа өөрсдөө босгодог нь дамжиггүй. 

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр Хадгалах

Гэрийн дотоод уур амьсгалыг эрс өөрчилдөг жижиг засварууд

Гэрийнхээ интерьерийг  өөрчлөх шаардлага бидэнд тулгардаг. Загвар нь хэт хуучирснаас эсвэл сонирхол буурснаас ч болсон уу ямар ч байсан өөрчлөлт хийхэд сэтгэл санаа сайхан болдог. Гэхдээ гэрийнхээ дотоод заслийг бүхэлд нь өөрчлөнө гэвэл мэдээж өртөг өндөр тусна. Тиймээс гэрт чинь шинэлэг өнгө төрх бүрдүүлж чадах дараах интерьерийн жижиг шийдлүүдийг мэргэжилтэнүүд санал болгож байна. Гэр орноо тохилог, орчин үеийн байдлаар тохижуулахад заавал их мөнгө зарах шаарлагагүй гэвэл хэнд ч таатай сонсогдож байгаа биз ээ. 

Гэрийн дотоод уур амьсгалыг эрс өөрчилдөг жижиг засварууд Хадгалах

ЗХУ-д хэрэгжих байсан 15 аварга төсөл

Агуу их гүрэн, хэмжээлшгүй их хүсэл, зорилго, асар том төслүүд - энэ бүхэн хүн төрөлхтний түүхэнд байсаар ирсэн. Харамсалтай нь зарим томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж чадалгүй цаасан дээрх зураг эсвэл суурь нь дөнгөж тавигдаад л үлдсэн аж. 

ЗХУ-д хэрэгжих байсан 15 аварга төсөл Хадгалах

Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд

Тэнгэр баганадсан өндөр барилгууд хүч чадал, нэр хүндийн бэлгэдэл байдаг. Мөн үе үеийн хүмүүс бүгд л тэнгэрт хүрэхийг эрмэлзэж, улс бүрийн хотууд өндөр барилгуудаараа бахархан гайхуулсаар ирсэн билээ. Тэгвэл орхигдсон өндөр барилгуудыг яах вэ? Эдгээр барилгуудыг дахин ашиглах найдвар бий юу? Харамсалтай нь тэдгээр барилгууд зарим нь хууль бус оршин суугчдаар дүүрч, эвдэрч сүйдсэн байхад зарим нь дахин ашиглагдах найдвартай хэвээр байсаар л байна. Ингээд та бүхэнд Бангкогоос Дэтройт хүртэл, Бэйрутаас Мехико хот хүртэлх дэлхийн хамгийн өндрөөр нэрлэгдсэн 8 барилгыг танилцуулж байна.

Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд Хадгалах

Нэг өрөө байрыг тохижуулах 12 ухаалаг санаа

Тав тухтай, жаргалтай амьдрахад таны байр хэдэн метр квадрат эсэх нь огт хамааралгүй. Зөв зохион байгуулалт, гоёмсог засал чимэглэл хийсэн нэг өрөө байр нь таныг хаана ч явсан гэртээ очихоор яаруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд зай багатай, нэг өрөө байрыг тохижуулах санаануудаас хүргэж байна.

Нэг өрөө байрыг тохижуулах 12 ухаалаг санаа Хадгалах