АРХИТЕКТУР

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) өөрийн суудлыг дараагийн улс төрчид хүлээлгэн өгөх үүднээс, 4.3 сая долларын үнэ бүхий үе дамжсан, маш тансаг байшинг худалдан авсан байна. Тус байшинд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ны туслах Жо Локхарт (Joe Lockhart) амьдарч байжээ. Ийнхүү түүний шинэ гэртэй хамтдаа танилцацгаая.

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё Хадгалах

Хятадуудын мөнгөтэй болдог нууц

Хятадууд Фенг Шуйг баримталж, гэрээ тохижуулдаг бөгөөд энэ нь тэдэнд эерэг энергийг хуримтлуулж, гэрт нь мөнгө дууддаг гэнэ. Гэрээ зөв тохижуулж, энергийг нь удирдаж чадвал та ч бас хөрөнгө мөнгөөр дутахгүй сайхан амьдарч, аз жаргалдаа умбаж чадах аж. Бид өнөөдөр та бүхэндээ Хятадууд гэртээ мөнгө дуудахын тулд гэрээ хэрхэн тохижуулдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хятадуудын мөнгөтэй болдог нууц Хадгалах

Реппер Дрэйкийн гэрээр зочилцгооё

Сүүлийн үед залуусын сонирхлыг ид татаж байгаа Канадын реппер Дрэйк (Drake) уран бүтээлээ хийхийн хажуугаар чөлөөт цагаа Калифорни дахь гэртээ өнгөрүүлэх дуртай гэнэ. Залуу хүн байж үнэхээр гэрсэг юм хэмээн хүмүүс ярьж дуусаагүй байтал түүний тансаг хаусын зураг олон нийтэд дэлгэгджээ. 

Реппер Дрэйкийн гэрээр зочилцгооё Хадгалах
2016-05-18, 09:38

Дэлхийн хамгийн шилдэг архитектор Заха Хадид таалал төгсчээ

Өөрийн нэрийг дэлхийн хэмжээний брэнд болтол нь түгээн дэлгэрүүлж, хүчээр бус хөдөлмөрөөрөө өөрийгөө өргөмжлүүлж чадсан хатагтай бол алдарт архитектор Заха Хадид (Zaha Hadid) билээ. Тэрээр 1950 оны 10-р сарын 31-нд Иракт төржээ. Гэсэн ч удалгүй Англи руу гэр бүлээрээ нүүж, тэндээ иргэншилтэй болсон байна. 

Дэлхийн хамгийн шилдэг архитектор Заха Хадид таалал төгсчээ Хадгалах

Арабуудын шинэ бүтээл дэлхийг гайхшрууллаа

Жил бүр мянга мянган жуулчид, Саудын Арабын Медина хотод сүндэрлэх, Аль-Масжид ан-Набави (Al-Masjid an-Nabawī) хэмээх лалын сүмийн гадаах шинэхэн бүтээн байгуулалтыг үзэхээр зорин ирдэг байна. Бүтээлийн санаа, ур хийцийг Герман мэргэжилтнүүд гаргасан бөгөөд  Швейцарь технологиор барьж, гүйцэтгэсэн аж. Ийнхүү дэлхийд шинэ эрин үеийг авчирсан гайхамшигтай бүтээлтэй та бүхнийгээ танилцуулья.

Арабуудын шинэ бүтээл дэлхийг гайхшрууллаа Хадгалах

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ?

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж хүн бүр л өнөөдөр хэрхэн мөнгөө хэмнэх вэ? гэж бодох болсон билээ. Харин та бүхэндээ хуучин зүйлсээ хаялгүйгээр шинэхэн мэт болгон янзалж, мөнгөө хэмнэх гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр нь гэрт тань өнгө үзэмж нэмэхээс гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аж. Ингээд хамтдаа хуучин тавилгыг шинэ мэт болгож хувиргах аргуудтай танилцъя. 

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ? Хадгалах

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу?

Анир чимээгүй, нам гүм орчинд юунд ч санаа зоволгүй, амар тайван амьдрахыг хүсдэг л биздээ? Тэгвэл танд яг тийм мэдрэмжийг төрүүлэх байгалийн сайханд байрласан мөрөөдлийн тань алсад жигүүрлэдэг, гэр бүл, халуун ам бүлээрээ амьдрах байшинг тань харуулахыг хүслээ. Эдгээр байшингуудын зургийг үзсэн хүн бүрт гэгээлэг, эерэг мэдрэмж өөрийн эрхгүй төрөх аж.

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу? Хадгалах

Япончуудын амьдралын хэв маяг

Япончууд бол ерөнхийдөө л нягтаршил ихтэй хүмүүс. Газар нутаг нь ч тэр, хүн амынх нь төвлөрөл ч тэр. Түүнийгээ дагаад орон сууц, барилга байшин нь хүртэл жижигхэн талбайтай, хэрнээ дотоод засал нь уужим саруулхан, цөөн тавилга сэлттэй байх аж. Тэдний энэ амьдралын хэв маягийг нэг талаар минималист хэмээн нэрлэж болох юм. Минималист гэдэг нь бага талбайд их зүйлийг багтаах, агуулга сайтай цөөн зүйлтэй байх хэмээн үгчилж болно. 

Япончуудын амьдралын хэв маяг Хадгалах
2016-06-23, 11:03

Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд

Та гэрийн тавилгаа буруу байрлуулж, тохижуулснаас болж, гэрт сөрөг энерги хуримтлагдаж, азгүй явдлууд ар араасаа тохиолдох нь бий. Харин бид өнөөдөр та бүхэндээ анхааруулга болгох үүднээс, гэрт азгүйтэл авчирдаг Феншуйгийн буруу байрлалуудыг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд Хадгалах

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд

Таны гэр зай багатай байж болно. Гэвч илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал илүү гоёмсог харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал авахын оронд зарим зүйлсийг өөрийн гараар урлаж хийснээр дахин давтагдашгүй, цор ганц бүтээл амилах болно. Ийнхүү та бүхэндээ зай багатай байрыг хэрхэн тохижуулах, мөн өөрийн гараар хийж болох гоёмсог зүйлсийн санааг хүргэж байна.

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд Хадгалах

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан

Хайр дурлалдаа умбаж, бүх зүйлийг сүүдэргүйгээр харж яваа хос залуус шиг аз жаргалтай, гэрэл гэгээтэй хүмүүс бий гэж үү? Би л лав байхгүй гэж бодож байна. Хоёр сэтгэлийг эвлүүлж, хамтдаа нэгэн цул болж орчлонг туулахаар чармайж яваа тэдний хувьд хүрэхгүй газар, бүтэхгүй зүйл гэж үгүй. Ингээд та бүхэнд амьдралыг шинээр эхэлж, ирээдүйгээ хамтдаа босголцон яваа Солонгос хосуудын тухай товчхон фото мэдээллийг хүргэе. 

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан Хадгалах

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт

Хятад улсын Харбин хотын өмнөд хэсэгт баригдах дуурийн театр нь өвөрмөц загвартай баригдах юм байна. Уламжлалт дуурийн театрийн барилга нь Сиднейн далайн эрэг дагуух байгууламж эсвэл Лос Анжелес хотноо байрлах Уолт Диснейгийн концертийн танхим мэт өвөрмөц болж Харбин хот өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээх юм.

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт Хадгалах