АРХИТЕКТУР

Дэлхийн хамгийн гайхалтай усан сангууд

Халуун зуны цаг ирмэгц усан сан, бассейн шиг эрэлттэй газар үгүй. Хэдийгээр манай оронд усан сан түгээмэл баригдаагүй ч гэлээ, дэлхийн шилдэг дизайн, газар зохион байгуулалттай дараах гайхалтай усан сангуудаас багахан ч болов санаа авч шинэ бүтээн байгуулалт хийж болох шүү дээ. 

Дэлхийн хамгийн гайхалтай усан сангууд Хадгалах
2016-04-01, 15:05

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан

Хайр дурлалдаа умбаж, бүх зүйлийг сүүдэргүйгээр харж яваа хос залуус шиг аз жаргалтай, гэрэл гэгээтэй хүмүүс бий гэж үү? Би л лав байхгүй гэж бодож байна. Хоёр сэтгэлийг эвлүүлж, хамтдаа нэгэн цул болж орчлонг туулахаар чармайж яваа тэдний хувьд хүрэхгүй газар, бүтэхгүй зүйл гэж үгүй. Ингээд та бүхэнд амьдралыг шинээр эхэлж, ирээдүйгээ хамтдаа босголцон яваа Солонгос хосуудын тухай товчхон фото мэдээллийг хүргэе. 

Хамтдаа босгох ийм л ирээдүй сайхан Хадгалах

Кайли Женнерийн гэрээр зочилцгооё

Цахим хуудсаар л нэг нүүр будалт, шинэ трэнд, сенсацитай үйл явдлаараа олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байдаг Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) өдгөө 18 настай билээ. Эгч нарынхаа нөмөр нөөлөг, далбаан доор нь чамгүй нэр хүнд, туршлагыг хуримтлуулаад авсан тэрээр өөрийн бизнесээ эхлүүлээд завгүй яваа юм. Ингээд та бүхэндээ түүний гэрийг танилцуулья.

Кайли Женнерийн гэрээр зочилцгооё Хадгалах

Дэлхийн хамгийн ер бусын барилгууд

Архитекторчид хүмүүсийг алмайруулах дуртай билээ. Та бүхэндээ хамгийн сонирхолтой загвартай барилгуудыг харцгаая.

Дэлхийн хамгийн ер бусын барилгууд Хадгалах
2016-03-18, 16:59

Таны нүдэндээ ч итгэмгүй автобусны буудлууд

Автобусны буудал гэдэг нөгөө л нэг сурталчилгаагаар дүүрэн самбартай, ганц нэгхэн сандалтай бидний мэдэх газар биш юм. Европын үсрэнгүй хөгжилтэй орнуудад бол автобусны буудлыг маш гайхалтай дизайны шийдлээр, бараг тухайн орны нэрийн хуудас болохуйц хэмжээнд байгуулдаг. Бүтээлч гэж хэлэхэд ч багадам хамгийн гайхалтай автобусны буудлуудыг танилцуулж байна.

Таны нүдэндээ ч итгэмгүй автобусны буудлууд Хадгалах
2016-03-11, 12:36

Шотландын алдарт DJ залуугийн тансаг хаус

Өдгөө 32 настай Кэлвин Харрис (Calvin Harris) дэлхийн хамгийн ашиг орлоготой, нэр хүндтэй авьяаслаг DJ юм. Тэрээр 2015 онд ойролцоогоор 66 сая долларын ашгийг олсон гэдэг. Түүнчлэн та түүнийг үзэсгэлэнтэй дуучин бүсгүй болох Тайлор Свифт (Taylor Swift)-ийн найз залуу гэдгээр нь андахгүй болов уу. Ингээд та бүхэндээ Беверли Хиллсд орших 10 сая долларын өртөг бүхий түүний амьдардаг тансаг харшийг танилцуулж байна.

Шотландын алдарт DJ залуугийн тансаг хаус Хадгалах
2016-01-21, 20:38

Миланы дэлхийн яармагийн өвийг хэрхэн ашиглах вэ?

184 хоног үргэлжилсэн Миланы дэлхийн яармаг 2015 оны 10 дугаар сарын 31-нд Миланы дэлхийн яармаг өндөрлөсөн юм. Зохион байгуулагч орон Итали энэ яармагт 2.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд 1 сая ам дөрвөлжин метр талбайтай дэлхийн яармагийн хүрээлэн, түүний төгс төгөлдөр дэд бүтэц нь тухайн нутагт эд материалын баялаг өв болон үлдлээ. Тэгвэл дэлхийн яармагаас Итали улсад үлдээсэн энэ их өв хөрөнгийг яаж ашиглах вэ гэдэг яармагаас хойш хэлэлцэх чухал сэдэв болоод байна.

Миланы дэлхийн яармагийн өвийг хэрхэн ашиглах вэ? Хадгалах
2016-01-16, 01:20

Ирээдүйн зочид буудал ямар байх вэ?

Нидерланд улсын нийслэл болох Амстердамд хамгийн өвөрмөц, орчин үеийн ухаалаг шийдэлтэй "CityHub" хэмээх зочид буудал нээгджээ. Энэ буудал ажилтангүй, өөртөө үйлчилдэг буудал гээд боддоо. Үнэхээр ухаалаг биш гэж үү? Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцацгаая.

Ирээдүйн зочид буудал ямар байх вэ? Хадгалах
2015-12-13, 19:50

“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Хүн төрөлхтний хөгжлийн хурд дээд цэгтээ хүрч, тэр хэмжээгээр амьдралыг илүү хялбар болгосоор байна. Энэ нь хэдийгээр сайн ч, бид байгалиасаа улам бүр холдож байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч амьдралын эрч хүч, амьд байгалийн энергийг өдөр тутмын зөв хэвшлээрээ авч болдгийн жишээ нь Фенг Шүй юм.

“Фэнг Шүй”-ээр гэрээ хэрхэн тохижуулах вэ? Хадгалах
2015-12-08, 02:40

Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Эйфеллийн цамхаг нь Францад гарсан 1889 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулан босгосон байгууламж юм. Энэхүү цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт, Марсын талбайд байрлах бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн энэхүү цамхагийг 18,000 хэсэг төмрийн хийц, 2.5 сая ган холбоосоор холбон архитектор Густав Эйфеллийн гаргасан загвараар барьсан байна. Тийм ч учраас түүний нэрээр ийнхүү "Эйфеллийг цамхаг" хэмээх нэгэн гайхамшиг сүндэрлэн боссон түүхтэй. Ингээд та бүхэнд Эйфеллийн цамхагийн талаар ховор сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах
2015-12-02, 01:10

Африкийн гайхалтай бүтээн байгуулалтууд

Бид Африк улсыг тэр чигтээ ядуу, тарчиг амьдралтай, өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн өрөвдөлтэй улс гэж боддог. Гэвч үнэндээ Өмнөд Африкийн хотын төвөөр манайд ч байхгүй олон олон тэнгэр багаднасан барилгууд байдаг ажээ. Таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.

Африкийн гайхалтай бүтээн байгуулалтууд Хадгалах

Хойд Солонгосын гайхалтай уран барилгууд

Тоталитар дэглэмтэй Хойд Солонгос улсад ийм үзэмжтэй барилгууд байдаг гэж та өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй л биз дээ? Тэгвэл дэлхийн өндр хөгжилтэй орнуудаас үл дутахуйц гайхалтай шийдэлтэй уран барилгууд энд маш олон байдаг ажээ.

Хойд Солонгосын гайхалтай уран барилгууд Хадгалах
2015-11-08, 19:21