АРХИТЕКТУР

iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Архитектурын шинэ бvтээлvvд №10

Нилээн хугацаа єнгєрсний эцэст уншигч та бvхэнд ахин хvргэж буй ээлжит архитектурын хамгийн шилдэг, шинэ бvтээлvvдийн танилцуулгаа бэлтгэлээ. Энэ удаагийн дугаараа бид жинхэнэ “оригинал” бvтээлvvдийн цоморлиг хэмээн нэрлэхээр шийдлээ. Vнэхээр байгаль дэлхийд хор хєнєєл багатайгаар vл барам ээлтэй гэж хэлж болохоор эдгээр барилгууд нь хvн бидний орох байр байгаад зогсохгvй, худалч хvнд амьд бодгал мэт єєр єєрсдийнхєєрєє байгалиас хамааралтай оршиж єєрєє єєрийнхєє нєєц бололцоог ашиглан бvхий л хэрэгцээгээ хангахаар бvтээгджээ.Vvнд: Coop Himmelb(l)au студийн боловсруулсан Италийн нэгэн бяцхан хот дахь эрчим хvч ялгаруулагч дээвэр, Architectkidd студийн хананых нь материалаар тавилгыг нь урласан байшин, Leaf House хэмээх навчин байшин, Sepka Architekti-ийн мєлхдєг байшин, Хиршхорн музейн єндгєн буюу бємбєлгєн єргєтгєл, Ordos дахь жигvvртнийг санагдуулам сvмийн барилга, усаар хvрээлэгдсэн музей, цэвэр усны vйлдвэрийн барилга гэх мэтийг танд толилуулах болно. Ингээд хvн байгаль эхийнхээ зvй тогтлыг улам бvр ойлгож, тvvндээ аль болох энэрэнгvй хандах ёстой гэдгээ єдрєєс єдєрт мэдрэх болсон єнєє vеийн хамгийн шилдэг архитектурын бvтээлvvдийн танилцуулгаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Архитектурын шинэ бvтээлvvд №10 Хадгалах
2010-01-27, 18:56

Газар дундын тэнгис рүү харсан тансаг хаус

"Villa des Parcs" — бол Францын Сен-Тропед оршдог Газар дундын тэнгис рүү харсан тансаг өргөө юм. Уг ордон нь "Les Parcs" элит орон сууцны цогцолборын хүрээнд байгалийн үзэсгэлэнт газар уулын энгэрт баригдсан бөгөөд түүнийг зугаа цэнгэлийг дээд зэргээр үнэлэгчдэд түрээсээр өгдөг байна. Тус ордон нь таван унтлагын өрөө, амралтын тохилог бүс болон усан сантай, задгай уужим зочны өрөө, мөн хувийн нисдэг тэрэг буух талбайтай ажээ.
Газар дундын тэнгис рүү харсан тансаг хаус Хадгалах
2014-02-05, 18:59

2013 оны архитектур, дизайны шилдэг бүтээлүүд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “A-Design” хэмээх уралдаан нь дэлхий даяар нэлээд алдартай билээ. Мэргэн цэцэн, ухаалаг, өвөрмөц санаа бүхий бүтээлүүд энэ уралдааны ачаар илүү их төрдөг байна. Ингээд өөрийн авъяас чадвар, хичээл зүтгэлийг ашиглан зохиосон дизайнеруудын шилдэг бүтээлийг хүлээн авч сонирхоцгооё.
2013 оны архитектур, дизайны шилдэг бүтээлүүд Хадгалах
2013-09-15, 22:27

Байшингийн дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүд

Хэрвээ та том хотод амьдардаг бол хот газар амарчихмаар нам гүм тайван газар олоход амаргүй гэдгийг мэднэ биз ээ. Удаан хугацаанд хотын дэд бүтцийн гол зүйл нь олон давхар том барилгууд барих гэж үзэж байлаа. Хотын засаг захиргаа метр квадрат газрын төлөө хөөцөлдөөд, хүн зүгээр л ургаж буй мод ургамал  цэцэгсийн сайхныг харж тайшаал авахыг хүсдэг гэдгийг ор тас мартсан билээ. Азаар энэ нөхцөл байдал өөрчлөгдөж сүүлийн үед олонхи хотуудад ер бусын газар байдаг сайхан цэцэрлэгүүдийг харж болохоор болжээ.
Байшингийн дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүд Хадгалах

Энгийн байшинг эрс өөрчилжээ

Нэгэн авъяаслаг залуу өөрийн гараар "трансформер" буюу хувирдаг байшинг барьсан байна. Авъяас чадвар, хийж бүтээх сэтгэл байвал муухан байшинг ч засварлаж, харш мэт болгож болох ажээ.
Энгийн байшинг эрс өөрчилжээ Хадгалах
2014-04-12, 22:47

Угаалгын өрөөгөө хэрхэн гоёмсог болгох вэ?

Хүмүүс амьдарч буй байрныхаа тав тухтай байдал дээр ихээхэн анхаарал хандуулдаг ч, угаалгын өрөөндөө төдийлөн анхаардаггүй байна. Угаалгын өрөөг ч гэсэн өөрийн тав тухтай байдалд тохируулж ганган, чамин хийж болно.
Угаалгын өрөөгөө хэрхэн гоёмсог болгох вэ? Хадгалах
2014-09-30, 22:50

Євєр Монголын Ордос дахь музейн барилга

Євєр Монголын Єєртєє Засах Орны Ордос хотод саяхан ашиглалтанд орсон нэгэн маш євєрмєц дизайнтай музейн барилгыг танд танилцуулж байна. Ордос музейн барилгын архитектурын тєслийг Бээжингийн "Mad Architects" студийнхэн бvтээжээ. Тємєр ялтсаар бvрхэгдсэн мэд гадаргуйтай, жилийн дєрвєн улирлын дєрвєн янзын “аашинд” дасан зохицоход нь зориулагдсан давалгаа мэт дээвэртэй энэхvv байгууламж нь нэгэн жижиг даваан дээр боссон байна. Тvvнчлэн шилэн дээвэр болон ханан дээрхи цоорхой нvхнvvд нь барилгаруу байгалийн гэрлийг, бас байгалийн агааржуулалтыг дулаан алдалгvйгээр оруулдаг давуу талтай ажээ. Ингээд vргжлэл дээрээс Євєрмонголын Ордосын музейн євєрмєц барилгын дvр зурагтай дэлгэрэнгvй танилцана уу.
Євєр Монголын Ордос дахь музейн барилга Хадгалах

Oloron-Sainte-Marie мультимедия тєвийн архитектур

Уншигч та бvхний мэлмийд Францийн Паскаль Гедо (Pascale Guédot) архитектурын компанийхны боловсруулан хэрэгжvvлсэн Oloron-Sainte-Marie мультимедия тєвийн гадаад дvр тєрх болон дотоод заслыг нь толилуулж байна. Энэхvv євєрмєц шийдэлтэй архитектурын бvтээл нь Францын баруун ємнєд хэсэгт оршдог Олорон-Сент-Мари хотод босчээ. Архитектур сонирхдог, тэр чиглэлээр сурч ажилладаг залууст тєдийгvй урлагийг зvгээр л ойлгодог эсвэл шинэ зvйл сэдэж хийх хvсэл эрмэлзэлтэй бvтээлч хvмvvст ямар нэгэн шинэ санааг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд Европын орчин vеийн архитектурын чиг хандлагийн нэгэн жишээг танд танилцуулъя.
Oloron-Sainte-Marie мультимедия тєвийн архитектур Хадгалах
2011-04-18, 18:48

Илүүдэл, хэрэггүй зүйлээсээ салж энгийн бяцхан байшинтай болцгооё

Техасын оршин суугчид болох Эндрю болон Габриэлла Моррисон нар өөрсдөө мөрөөдлийн байшингаа барьсан байна. Тэд 20м² талбайд гал тогоо, хоёр унтлагын өрөө болон угаалгын өрөөг байрлуулсан аж. Нөхөр Эндрю мэргэжлийн барилгачин бөгөөд 20 жилийн турш ажиллахдаа тэрээр барилга дээр олон тооны илүүдэл материал гардаг болохыг олж мэдсэн байна.
Илүүдэл, хэрэггүй зүйлээсээ салж энгийн бяцхан байшинтай болцгооё Хадгалах
2014-05-02, 19:25

Cybertecture Egg төсөл

James Law Cybertecture Internation компани нь барилга байгууламжийн салбар дахь өвөрмөц содон санаанууд, шинэлэг бүтээн босголтоороо дэлхий дахинд алдартай. Тэдний хамгийн сүүлийн бүтээл нь "Cybertecture Egg" – өндөгөн байгууламж болжээ. Уг ер бусын өндөгөн байшинг энэтхэгийн нэгэн компаний захиалгаар босгосон юм байна. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая.

Cybertecture Egg төсөл Хадгалах
2012-03-16, 06:39

Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна

Хятадууд саяхан цэвэр байгальд амрах дуртай амрагчдад зориулан гайхалтай бэлэг барихаар шийджээ. Хятадын Songjiang хотын Тяньменьшань (Tianmenshan) уулын ойролцоо нэгэн галт уулын тогоо байдаг байна. Тэгвэл Британийн "Atkins" компанийхан галт уулын тогоон дотор 5 одтой зочид буудал барих саналыг тавьсан бөгөөд үүнийг нь Хятадууд зөвшөөрч хамтран ажиллахаар болсон байна.
Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна Хадгалах
2013-12-30, 22:50

Ээ дээ, энэ хятадууд уу?

Та энэ өндөр барилгуудыг холбосон гүүрийг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ? Харахад их л найдваргүй, аюултай гүүр шиг санагдавч, хятадууд үнэхээр юуг ч ханаа ч бариад босгож чаддаг бүтээгч хүмүүс юм даа.
Ээ дээ, энэ хятадууд уу? Хадгалах
2014-12-20, 01:20