АРХИТЕКТУР

Жижиг талбайтай байрыг хэрхэн том харагдуулах вэ?

Тайваны “Cloud Pen” студи ганц бие хүмүүст зориулсан байрны загварыг гаргажээ. Тэд жижиг талбайтай байрыг сонгож авсан бөгөөд толь, хананы цаас болон тавилганы өнгө зэргийг ашиглаж байрыг том харагдуулж чадсан байна. Ингээд жижиг талбайтай байрыг ч цэлгэр харагдуулах загварын шийдлүүдийг танилцуулж байна.
Жижиг талбайтай байрыг хэрхэн том харагдуулах вэ? Хадгалах

Гэртээ хэрхэн “ажлын өрөө”-тэй болох вэ?

Жижигхэн байранд ч оффисын өрөө хийж болдог гэвэл итгэх үү? Хаана, хэрхэн хийвэл илүү зохимжтой байх тухай гайхалтай санаанууд авч болохоор мэдээллийг бид та бүхэндээ хүргэж байна. Бага метр квадрат байртай хүмүүсийн хувьд зохион байгуулалтын тал дээр нэлээд асуудал тулгардаг билээ. Ялангуяа ажлын өрөө хийх хэсэг гаргаж авахын тулд нэлээд их бодох хэрэг гардаг. Иймээс доорх зөвлөгөөнүүд танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Гэртээ хэрхэн “ажлын өрөө”-тэй болох вэ? Хадгалах

100 сая долларын орон сууцаар зочилсон тэмдэглэл...

“LiveJournal” дээр блог хөтөлдөг нэгэн зурагчин Нью-Йорк хот дахь 100 сая долларын орон сууцыг үзэж сонирхох завшаан олджээ. Тэрээр өөрийн бяцхан аялалаа фото тэмдэглэл болгон интернэт хуудаснаа байршуулсан байна. Ингээд бид та бүхэндээ энэхүү сонирхолтой фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
100 сая долларын орон сууцаар зочилсон тэмдэглэл... Хадгалах

Одоо баригдаж буй хамгийн шилдэг барилгууд

Орчин үеийн барилгын хэв маяг, хэлбэр дизайн нь хүн төрөлхтөнийг тэнгэр рүү ойртуулах зорилготой байгаа бололтой. Сүүлийн үед тэнгэр баганадсан барилгууд маш ихээр баригдах болж байгаа бөгөөд одоо ч баригдсаар л байгаа билээ. Ингээд одоо баригдаж буй хамгийн шилдэг, гайхалтай бүтээн байгуулалтуудаас сонирхоцгооё.
Одоо баригдаж буй хамгийн шилдэг барилгууд Хадгалах

Унтлагын өрөөний шилдэг загварууд

Өнөөдөр та бүхэндээ унтлагын өрөөний гоёмсог бөгөөд тохилог загваруудыг танилцуулж байна. Магадгүй та шинэ байр болон орон сууцаа засч байгаа бол доорх загваруудаас санаа аваарай.
Унтлагын өрөөний шилдэг загварууд Хадгалах

103 давхар дээрх “шилэн тагт”

АНУ-ын Чикагод байрлах “Sears Tower” нь 110 давхар бөгөөд дэлхийн тэнгэр баганадсан барилгуудын 5 дугаарт жагсдаг. Энэхүү барилгын өндөр нь 443,2м юм байна. Тус барилгын 103 давхар дээр 4 шилэн тагт байдаг бөгөөд тагт бүр 5 тонн жинг даах чадалтай. Харин шил нь 4 см-ийн зузаантай байдаг юм байна.
103 давхар дээрх “шилэн тагт” Хадгалах

Хамгийн этгээд дизайнтай ширээнүүд

Ширээ бол албан байгууллага болон гэрт заавал байх ёстой тавилгуудын нэг билээ. Бид суралцах, ажиллах, хоол идэх зэрэг олон зүйлсийг үүн дээр хийдэг. Тэгвэл бидний хэрэглэж дассан нэгэн хэвийн ширээг эрс өөрчилж “урлагийн бүтээл” болохуйц гайхалтай загвартай ширээнүүдийг танилцуулж байна.
Хамгийн этгээд дизайнтай ширээнүүд Хадгалах

Алдартай хотууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Дэлхийн алдартай хотууд өмнө нь ямар байсан бол?... Тэд олон жилийн хугацаанд хэрхэн хөгжсөн талаар сонирхолтой харьцуулсан зургуудыг хүргэж байна.
Алдартай хотууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

ХХ зууны хуучин байрыг гайхалтай урлагийн бүтээл болгожээ

1940-өөд онд өвөрмөц хоолой, авъяасаараа нэрд гарч байсан Америкийн дуучин, жүжигчин, продюсор асан Фрэнк Синатра нь 1915 оны 12 сарын 12-нд Нью Жерсигийн Хобокин хотноо төрж, 1998 оны 5 сарын 14-нд зүрхний шигдээсээр нас барсан байна. Саяхан нэгэн хүн түүний ХХ зууны үед амьдарч байсан байрыг 4.99 сая доллараар худалдаж авч шинэлэг интерьер дизайнтай болгон өөрчилжээ. Ингээд түүний хуучин байрыг хэрхэн өөрчилснийг сонирхоцгооё.
ХХ зууны хуучин байрыг гайхалтай урлагийн бүтээл болгожээ Хадгалах

Өвөрмөц шийдэлтэй гэрэл

Украйны нийслэл Киев хотноо байрлах 150 м.кв орон сууцны дотоод заслыг “ONEDESIGN” компани гайхалтай өвөрмөц байдлаар шийджээ. Та үүнээс санаа аваарай.
Өвөрмөц шийдэлтэй гэрэл Хадгалах