АРХИТЕКТУР

iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн шилдэг барилгууд

Гайхалтай үзэмжтэй барилга, байгууламжууд нь тухайн улс, хотыг чимж, нэрийн хуудас нь болдог билээ. Энэ нь гоц ухаант хүмүүсийн ур ухаан, авьяас чадвараас төрөн гарсан байдаг бөгөөд тэд өөрсдийн бүтээлээр алдар нэрээ өндөрт өргөн яваа юм. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг архитектуртай барилгуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн шилдэг барилгууд Хадгалах

Ой доторхи орчин үеийн эко барилга

Байгалийн унаган гоо үзэсгэлэнг алдагдуулахгүйгээр ой дотор байшин барихыг зорин ажилладаг интерьер дизайнер, оюутан Конрад Войчикийн хэрэгжүүлсэн “Анхны хүний оромж” хэмээх төслийн бүтээлүүдийг танд толилуулж байна. Мэдээж энэ төсөлд багтсан барилгууд эртний хүний оромж шиг бүдүүлэг биш харин орчин үеийн технологийг байгальтай гайхалтайгаар хослуулсан жинхэнэ архитектурын бүтээлүүд байх болно. Түүний төслийн танилцуулгад багтсан барилгууд ихэвчлэн 2-4 хүнд зориулагдсан ажээ.
Ой доторхи орчин үеийн эко барилга Хадгалах
2013-11-03, 21:00

Өвөрмөц ахуйн хэрэгслүүд

“Enjoy-me” дэлгүүр нь Их Британийн алдарт дизайнерууд болох Luciano Lorenzatti, Jackie Piper, Carol Jacobs, Damian Evans, Alan Wisniewski болон Frank Kerdil нарын зохиосон өвөрмөц бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байна. Эдгээр дизайнерууд бүгд бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй, хэрэглэхэд хялбар мөн өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүнүүдийг зохиодгоороо хоорондоо адил юм байна. Тиймээс эдгээр зүйлүүдээс өөрт хэрэгцээтэй, өрөөнийхөө дизайнд тохируулан эдгээр ахуйн хэрэгслүүдээс худалдан авч болох юм. Тэгвэл одоо та бүхэндээ эдгээр өвөрмөц, гайхалтай бүтээгдэхүүнүүдийн шилдгийг танилцуулъя.
Өвөрмөц ахуйн хэрэгслүүд Хадгалах

Ийм онгоцны буудал баригдаж байна

Shenzhen Bao'an олон улсын онгоцны буудлын шинэ "Terminal 3"-ын барилгын төсөлд ялсан бүтээлийг танилцуулж байна. Зураг төслийг "Fuksas" студи боловсуулсан бөгөөд тэдний санаа үнэхээр шинэлэг гайхалтай болжээ.
Ийм онгоцны буудал баригдаж байна Хадгалах
2013-12-03, 22:07

Холливудын гоёмсог Хаус

Америкийн Калифорни мужын Баруун Холливудад байрлах энэ саруулхан хаусын архитектур болон интерьерийг "Amit Apel Design" студийнхэн гүйцэтгэсэн байна.
Холливудын гоёмсог Хаус Хадгалах
2013-12-09, 04:09

2015 онд моодонд орж буй унтлагын өрөөний санаанууд

Хүн бүрийн сонирхол болон дуртай зүйлсээс шалтгаалан унтлагын өрөө ямар ч байж болох ч, дэлхийд тэргүүлэгч тавилгын брэндүүдийн хийсэн судалгаагаар дараах унтлагын өрөөний тавилгууд хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Хэрвээ та гэрээ хэрхэн тохижуулахаа хараахан шийдээгүй байгаа бол доорх зургуудаас санаа аваарай.

2015 онд моодонд орж буй унтлагын өрөөний санаанууд Хадгалах

Үүлэн дундах мөрөөдлийн байшин

“Kidosaki Architects” студийн уран барилгачид Японы Нагано хотод нэгэн хувийн байшингийн зураг төсөл, гүйцэтгэлийг хийжээ. Уулын энгэрт байрлах энэ байшин нь орчин тойрныхоо үзэсгэлэнт байгалийн байдлыг илүү сайн харах боломжтой ажээ. Байшин бетонон суурь, ган баганан дээр тогтсон блок гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна.
Үүлэн дундах мөрөөдлийн байшин Хадгалах

Алдартай хотууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Дэлхийн алдартай хотууд өмнө нь ямар байсан бол?... Тэд олон жилийн хугацаанд хэрхэн хөгжсөн талаар сонирхолтой харьцуулсан зургуудыг хүргэж байна.
Алдартай хотууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дэлхийн хамгийн өндөрт байдаг төмөр зам

Төвдийн Цинхай хэмээх төмөр зам нь дэлхийн хамгийн өндөрлөг цэгт баригдсан төмөр зам юм байна. Ойролцоогоор 960 км орчим зам нь далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт орших бөгөөд хамгийн өндөрлөг хэсэгтээ 5072 метрийн өндөрт хүрэх нь ч бий.
Дэлхийн хамгийн өндөрт байдаг төмөр зам Хадгалах
2014-10-17, 00:18

Бага зардлаар гэрээ тансаг харагдуулах шилдэг санаанууд

Таны байр ямар ч байж болно. Том, жижиг, нартай, наргүй гээд төрөл бүрийн байранд зөвхөн оновчтой өөрчлөлт, шинэ өнгө төрхийг оруулж өгснөөр байр бүхэлдээ өөрчлөгдөн илүү тансаг, сайхан харагддаг. Иймд бид та бүхэндээ зориулан байраа хэрхэн тансаг харагдуулах аргуудаас хуваалцаж байна.

Бага зардлаар гэрээ тансаг харагдуулах шилдэг санаанууд Хадгалах

Нью-Йорк дахь “Google”-ийн шинэ оффис

АНУ-ын Нью-Йорк хотод байрлах "Google" компаний шинэ ажлын байр нь хэдийгээр ажилчиддаа зориулсан тусгай том эдлэн газар байхгүй ч, зайг ашиглан тохилог болгож чаджээ. Тус оффис нь 1930 оны үед баригдсан Нью-Йоркийн хуучин барилга дотор байрладаг ажээ. Ингээд бид та бүхэндээ  дэлхийд алдартай "Google" компаний шинэ оффисыг танилцуулж байна.
Нью-Йорк дахь “Google”-ийн шинэ оффис Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр 10 барилга

Архитекторууд, “хэн нь хамгийн өндөр, хамгийн сайхан барилга барих вэ?” хэмээн хоорондоо үргэлж өрсөлдөж байдаг. Тэд энэ өрсөлдөөнд ялахын тулд гайхалтай барилгуудыг зохион бүтээсээр байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр, тэнгэр баганадсан 10 барилгыг танилцуулъя.
Дэлхийн хамгийн өндөр 10 барилга Хадгалах
2015-03-26, 04:25