АРХИТЕКТУР

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

734,000 долларын үнэтэй байшин

Энэ хаус Швейцарийн Вастервик хотод байрладаг байна. Гэхдээ Швейцарьт энэ төрлийн байшин нь нэлээд байдаг бөгөөд төдийлөн тухайн хотын иргэдийн анхаарлыг татдаггүй байна. Цонх, хаалган дээр хамгаалалтын тор, хөшиг огтхон ч байхгүй. Байшин тэр чигтээ цагаан өнгөтэй бөгөөд түүнийг ирээдүйн эзэд нь 734,000 доллараар худалдан авчээ.
734,000 долларын үнэтэй байшин Хадгалах
2015-01-20, 06:18

Єнгєрсєн долоо хоногийн архитектурын шинэ бvтээлvvд

Бидний архитектурын мэдээллийг тэсэн ядан хvлээдэг эрхэм уншигч та бvхэндээ, энэ долоо хоногт уран барилгын нэгэн уралдааны маш сонирхолтой бvтээлvvдийг товч танилцуулахаар бэлтгэлээ. Уг тэмцээнд Бразильд баригдахMuseu da Imagen e de Somхэмээх дvрслэх урлаг, дуу авианы музейн барилгын тєслийг хамгийн сайн боловсруулж, босгосон архитекторч ялах байжээ. Ингээд нэр хvнд бvхий энэхvv уралдаанд орон нутгийн тєдийгvй Дэлхий дахины хамгийн алдартай, алтан гартай уран барилгачид оролцсон байна. Гэвч тэргvvн байрын эзнээр чухам ямар уран бvтээлчийн, аль барилга тодрох нь маш олныг хамарсан, маргаантай асуудал болжээ. Ямартай ч та бvхэн єєрийн нvдээр ажиж, мэргэн оюундаа тунгаан бодно биз ээ.
Єнгєрсєн долоо хоногийн архитектурын шинэ бvтээлvvд Хадгалах
2009-08-19, 13:12

Арал дээрх аюулгүй байшин

“Designs Northwest Architects” студийн залуус “Tsunami House” төслийг танилцуулсан байна. Энэ хувийн байшин нь Америкийн нийслэл Вашингтон хотын Камано арлын яг эрэг дээр нь байрладаг ажээ. Усанд автах өндөр эрсдэлтэй холбоотойгоор тэр байшин нь зориуд далайн түвшинээс дээш өндөр байрлалтай бөгөөд далайн шуурга болсон тохиолдолд хүчтэй далайн давалгааг тэсвэрлэх чадвартай юм байна.
Арал дээрх аюулгүй байшин Хадгалах
2014-01-29, 00:02

Модоор хийсэн гайхалтай бүтээлүүд

Солонгосын барималч Lee Jae-Hyo өөрийн авъяас чадварыг хөгжүүлсээр нэг л мэдэхэд боломжгүй зүйлийг бодит болгож баримал, бүтээлийнхээ санд өвөрмөц бүтээлүүдийг нэмжээ. Тэрээр агуу том модоор тавилга болон бусад геометрийн дүрслэл бүхий бүтээлийг хийж эхэлсэн байна. Ингээд бас нэгэн авъяаслаг бүтээлчийн өвөрмөц бүтээлүүдээс сонирхоцгооё.
Модоор хийсэн гайхалтай бүтээлүүд Хадгалах
2013-10-25, 21:23

Дэлхийн гайхалтай бүтээн байгуулалтууд

Дэлхий дээр маш олон хачирхалтай, сонин содон барилгууд байдаг бөгөөд энэ бүхэн танд янз бүрийн мэдрэмжийг төрүүлэх болно. Эдгээр барилгуудыг мэдээж хамгийн ухаалаг, сэтгэн бодох чадвар, төсөөлөл өндөртэй архитекторууд зохион бүтээсэн. Үүнээс гадна барилгачдын гарын дүй ч ихээхэн чухал байр суурь эзлэх биз ээ. Ингээд дэлхий даяар алдаршсан өвөрмөц архитектуртай барилгуудыг сонирхоцгооё.
Дэлхийн гайхалтай бүтээн байгуулалтууд Хадгалах
2013-10-11, 22:29

Москва дахь орон сууц

Барилга архитектур сонирхдог хүмүүстээ зориулан манай хойд хөршийн нийслэл Москва дахь нэгэн жижиг талбайтай орон сууцыг хэрхэн гоё болгож өөрчилсөн зургуудыг хүргэж байна. Уг байрны интерьерийг Наталья Акимов гаргасан байна. Санаа авах зүйл байвал хараад аваарай.
 Москва дахь орон сууц Хадгалах
2014-01-29, 20:35

Кротоны гайхалтай далан

АНУ-ын Нью-Йорк хотод жуулчдын анхаарлыг татаж чадах нэлээд олон тооны түүхэн дурсгалт газрууд бий. Түүн дотроос энэхүү далан миний анхаарлыг хамгийн ихээр татсан юм хэмээн сэтгүүлч хэлсэн байна. Хачирхалтай нь энэ бол Нью-Йоркийн ямар нэгэн тэнгэр баганадсан барилгууд биш, гүүр ч биш харин хотын захад байрлах нэгэн барилга юм. Энэхүү гайхалтай бүтээлийг 19-20 зууны үеийн инженерүүд бүтээсэн бөгөөд үнэхээр сэтгэл хөдлөм, анхаарал татахуйц өвөрмөц бүтээл аж.
Кротоны гайхалтай далан Хадгалах
2013-03-18, 00:00

Австралийн тансаг хаус

Энэ удаа та бүхэндээ Австралийн Бронтед байригдсан “Balcony Over Bronte” хэмээх хаусын дизайныг танилцуулж байна. Уг байшингийн архитектурыг “Luigi Rosselli Architects” компани гүйцэтгэжээ.
Австралийн тансаг хаус Хадгалах
2013-11-12, 22:32

Усан доорх хотыг бүтээж байна

Британы архитектур Фил Поли «Sub-Biosphere 2» нэртэй ховор бүтээн байгуулалтын төслийг танилцуулжээ. Энэ төсөл нь 100 хүртэл хүн байрлаж болох орон сууц болон төв био орчиноос бүрдэх ажээ. Хүн суух цогцолбор болгон нь хүмүүсийг гадаад ертөнцөөс хамааралгүй амьдрах боломжийг нь хангасан эко системтэй ажээ.
Усан доорх хотыг бүтээж байна Хадгалах
2013-11-01, 18:31

Нууцаар барилга дээр давхар нэмж барьжээ

Гуанжоугийн нэгэн овжин бизнесмен 18 давхар барилгын хамгийн дээд давхарт орших өөрийн байрны дээр нууцаар хоёр давхар нэмж барьсан байна. Тэрээр хэдэн жилийн өмнө энэ байраа худалдаж авсан бөгөөд дээвэр дээр сахлаг өвс ургамал, бут сөөг, тэр ч байтугай мод бүхий том цэцэрлэгийг бий болгожээ.
Нууцаар барилга дээр давхар нэмж барьжээ Хадгалах
2014-04-17, 19:43

Дэлхийн хамгийн анхны тэнгэр баганадсан барилга...

Дэлхийн хамгийн анхны тэнгэр баганадсан барилга хаана байдгийг та мэдэх vv? "Цєлийн уул" гэж нэрлэгддэг Шибам нь (Shibam) Aраб-д байдаг юм байна. Энэ цогцолборыг хамгийн олон жилийн настай, эртний єндєр барилга гэж болно. Тэртээх 2000 жилийн тэртээгээс баригдаж эхэлсэн энэ цогцолбор ыг хэдэн зуун жилийн турш засаж, сэргээн босгож ирсэн ба одоог болтол хvмvvс амьдардаг. Нийтдээ 500 гаруй байшин байдаг гэсэн тооцоо байдаг бєгєєд UNESCO -с хvн тєрєлхтєний соёлын гайхамшигт євийн нэг гэж єєрсдийн хамгаалалтанд авчээ.
Дэлхийн хамгийн анхны тэнгэр баганадсан барилга... Хадгалах
2008-05-27, 03:30

Хятадад байдаг “аймшигтай шат”

Энэ мушгиа хэлбэрийн өвөрмөц шатыг нэгэн өндөр уулын хавцалд байрлуулсан байна. Өндрөөс айдаггүй экстремд дурлагчид, энэ шатаар явахад үнэхээр жаргалтай байх болов уу. Харин миний хувьд амшигтай харагдаж байна.
Хятадад байдаг “аймшигтай шат” Хадгалах
2014-01-23, 21:02