АРХИТЕКТУР

Дэлхийн 10 “ногоон” гайхамшиг (10 Фото) + Текст

Vйлдвэрлэл хэт хєгжин, байгаль орчноо бохирдуулснаар хvн тєрєлхтєн єєрсдийгєє мєхєєх зам руу хєтлєж байгаа. Тиймээс амьдарч буй орчноо “Green” /vгчилбэл “ногоон”/ буюу байгальд ч тэр, хvнд ч тэр эрvvл, аюулгvй байлгах тал дээр дэлхийн улс орнууд сvvлийн vед маш ихээр анхаарал тавих болсон. Энд vзvvлж буй барилгууд байгальд хор хєнєєл учруулахгvйгээр, дээр нь эдийн засгийн хэмнэлттэй, хийц дизайны євєрмєц шийдэлтэйгээр хэрхэн босгож болохыг харуулсан "Green" хэмээгдсэн гайхамшигт байгууламжууд болно. Эдгээрийг эрчим хvчний хэрэглээг хамгийн бага байлгахыг эрмэлзэн, дахин боловсруулж болох материалаар барьсан байна. Хvний оюун ухаанаа гэж...
Дэлхийн 10 “ногоон” гайхамшиг (10 Фото) + Текст Хадгалах
2007-12-07, 19:06

Хамгийн сvvлийн vеийн архитектурын чиг хандлага

Бид та бvхэндээ Дэлхийн єнцєг булан бvрд баригдах, хамгийн сvvлийн vеийн, хамгийн сонирхолтой зохион байгуулалттай барилгуудыг танилцуулдаг цуврал мэдээнийхээ энэ удаагийн дугаарыг хvргэхээр бэлтгэлээ.ЄнєєдєрПортугалийн нутаг дэвсгэр дэхь зєєврийн чингэргээр хийсэн орон сууц, Тейт Модерн (Tate Modern) уран зургийн галереайн маш сонирхолтой барилга, Жей Ди Эс Аркитектс (JDS Architects) компаний Ордос (Ordos) барилгын тєсєл зэрэг анхаарал татахуйц, євєрмєц архитектур, засал чимэглэлтэй барилгуудын талаар мэдээллийг хvлээн аваарай.
Хамгийн сvvлийн vеийн архитектурын чиг хандлага Хадгалах
2009-04-09, 20:09

Архитектурын ертєнцийн сонин хачин

Архитектурын цоо шинэ, ам ангайлгам бvтээлvvд шил шилээ даран гарсаар, хойно ургасан эвэр тvрvvлж ургасан чихнээс урт гэдэг шиг сvvлийн vеийн бvтээлvvд нь урьд урьдныхаасаа ч улам євєрмєц болж байгаа нь vнэхээр єрсєлдєєнт нийгмийн нэгээхэн vзэгдэл гэлтэй.Энэ удаагийн архитектурын мэдээлэлдээ бид дэлхийн хамгийн євєрмєц загвар дизайнтай, хамгийн гоёмсог сvмийн барилгууд, сvvлийн хэдхэн арван жилд хэмжээгээрээ хэдэн арав дахин томорсон vлгэрийн юм шигДубайхотын гойд байшингуудыг танилцуулах болно. Тvvнчлэн Дубай хотын Заабель (Zaabeel Park) цэнгэлдэх хvрээлэнд баригдах бэлэг тэмдэгэн цамхагнуудын загварын уралдаанд оролцсон 300 гаруй оролцогчдын хамгийн шилдэг бvтээлvvдийн сорыг шилж орууллаа.
Архитектурын ертєнцийн сонин хачин Хадгалах
2009-06-04, 22:41

Архитектурын шинэ бvтээлvvд

Та бvхэнд уламжлал болгон хvргэдэг Архитектурын шинэ бvтээлvvдийн талаархи мэдээллийнхээ энэ удаагийн дугаарыг бэлэн болгоод байна. Дэлхий нийт санхvv эдийн засгийн гvн хямралд унаад байгаа хэдий ч газар газрын уран баримилчид гар хумхин суулгvй шинэ содон тєслvvдийг шил шилээ даран хэрэгжvvлсээр л байна. Єнєєдрийн дугаарт Данийнvндэсний номын сангийншинэ содон барилга, Герман-Австралийн хамтарсан Абу-Дабу-гийн ойролцоох цєлийн дундах байгаль орчинтой тєгс зохицох хотын тєсєл, Роттердамын мэргэжилтнvvдийн хэрэгжvvлж буй Сингапур дахь даяаршлалын хамгийн тод жишээ болсон орон сууцны хорооллын тєсєл зэрэг сонирхолтой бvтээлvvдийг танд танилцуулах болно. За ингээд дэлгэцэндээ ойртон сууж, уран барилгын ертєнцийн шинэ соргог мэдээллийг хvлээн аваарай.
Архитектурын шинэ бvтээлvvд Хадгалах
2009-09-10, 09:37

Архитектурын шинэ бvтээлvvд №8

Архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг бvтээлvvдийн танилуулгаараа уншигч тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараа бид “амьд юм шиг бvтээлvvдийн цоморлиг” хэмээн дvрслэн нэрийдмээр санагдлаа. Учир нь та бvхэн єнєєдєр ус тосон дээш єргєгдсєн зааны хошуу мэт Capital Gate цамхаг, эхийн умайг санагдуулам Ferrari World Abu Dhabi тєв, Берлинд баригдсан The Berg хэмээх хиймэл уул, Чикагогийн боловсролын тєв болох тэр чигээрээ очир эрдэнэ харагдах Spertus Institute of Jewish Studies барилга зэрэг болон хvрээлэн буй байгальдаа зvгээр л уусан шингэсэн гэж хэлж болохоор Грек болон Испани дахь хоёр барилга зэрэгтэй танилцах болно.
Архитектурын шинэ бvтээлvvд №8 Хадгалах
2009-11-20, 23:18

“Хотын ой” хэмээх тэнгэр баганатсан барилга

Хятадын MAD Architects архитектурын студийн боловрсуулсан “Хотын ой” (Urban Forest) хэмээх тун євєрмєц барилгын тєслийг даяаршил, хотжилтын ирэн цагийн иргэн танд толилуулж байна. Энэхvv барилгын дизайн нь Дэлхийн бvх оршин суугчдын нvдэн дээр єдрєєс єдєрт цэцэглэн хєгжиж байгаа Хятадын ард тvмний уул энгэрлэн, шаталсан байдлаар нутаглаж ирсэн уламжлалт аж амьдралыг нь тусгаснаараа онцлогтой ажээ. Тэнгэр баганатсан уг цилиндр маягийн барилгын давхар бvр нь єєр єєр талбай, хэлбэр дvрстэй байх юм гэнэ. Давхар бvр нь халхавч бvхий маш єргєн тагтнуудтай тул дотроос нь хотын vзэмжийг тольдоход хамгийн тохиромжтой юм байна.
“Хотын ой” хэмээх тэнгэр баганатсан барилга Хадгалах

Архитектурын шинэ бvтээлvvд №10

Нилээн хугацаа єнгєрсний эцэст уншигч та бvхэнд ахин хvргэж буй ээлжит архитектурын хамгийн шилдэг, шинэ бvтээлvvдийн танилцуулгаа бэлтгэлээ. Энэ удаагийн дугаараа бид жинхэнэ “оригинал” бvтээлvvдийн цоморлиг хэмээн нэрлэхээр шийдлээ. Vнэхээр байгаль дэлхийд хор хєнєєл багатайгаар vл барам ээлтэй гэж хэлж болохоор эдгээр барилгууд нь хvн бидний орох байр байгаад зогсохгvй, худалч хvнд амьд бодгал мэт єєр єєрсдийнхєєрєє байгалиас хамааралтай оршиж єєрєє єєрийнхєє нєєц бололцоог ашиглан бvхий л хэрэгцээгээ хангахаар бvтээгджээ.Vvнд: Coop Himmelb(l)au студийн боловсруулсан Италийн нэгэн бяцхан хот дахь эрчим хvч ялгаруулагч дээвэр, Architectkidd студийн хананых нь материалаар тавилгыг нь урласан байшин, Leaf House хэмээх навчин байшин, Sepka Architekti-ийн мєлхдєг байшин, Хиршхорн музейн єндгєн буюу бємбєлгєн єргєтгєл, Ordos дахь жигvvртнийг санагдуулам сvмийн барилга, усаар хvрээлэгдсэн музей, цэвэр усны vйлдвэрийн барилга гэх мэтийг танд толилуулах болно. Ингээд хvн байгаль эхийнхээ зvй тогтлыг улам бvр ойлгож, тvvндээ аль болох энэрэнгvй хандах ёстой гэдгээ єдрєєс єдєрт мэдрэх болсон єнєє vеийн хамгийн шилдэг архитектурын бvтээлvvдийн танилцуулгаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Архитектурын шинэ бvтээлvvд №10 Хадгалах
2010-01-27, 18:56

Дэлхийн хамгийн налуу барилга

Их бvтээн босголтын ер бусын идэвхитэй аянг эхлvvлээд удаагvй байгаа ч архитектурын хамгийн гайхалтай бvтээлvvдийн цуглуулга, Дэлхийн vлгэр жишээ хотуудын нэг тєдийгvй бараг л бодит амьдралын дундах vлгэрийн орон болж чадсан Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотруу гаднаас ордог хэсэгт саяхан баригдаж дууссан "Capital Gate" нь налуу байдлаараа Пизаны цамхагийг ардаа орхиж, “Дэлхийн хамгийн налуу барилга” гэсэн тодотголоор Гиннесийн амжилтын номонд бvртгэгджээ. Тєрєл бvрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой уг тэнгэр баганатсан барилга нь Abu Dhabi National Exhibitions Company – ийн ємч бєгєєд тєслийг нь RMJ хэрэгжvvлжээ. Capital Gate- гэх уг барилгын нэрийг орчуулбал “Нийслэлийн хаалга” гэсэн утгатай vг болохыг та мэдэж байгаа байх. Энэ нэрийг уг цамхагийн хотын “vvдэн” дээр баригдсанаас нь болж єгчээ. Єєрєєр хэлбэл байрлалаас нь болж Capital Gate хэмээсэн юм байна. Ингээд Дэлхийн хамгийн сvvлийн vеийн шилдэг тєдийгvй хєрстийн гадарга дээрх хамгийн налуу барилгын талаарх дэлгэрэнгvй фото мэдээлэлтэй танилцана уу.
Дэлхийн хамгийн налуу барилга Хадгалах

Дубайн усан доорхи зочид буудал

Польшийн "Deep Ocean Technology" архитектурын компани нь Дубай орчмын Персийн цутгалангийн усан дотор баригдах "Water Discus Hotel" зочид буудлын барилгын төслийг танилцуулжээ. Цөл дээр боссон диваажин болох Дубай хотод баригдах энэхүү усан доорхи зочид буудлын барилга ямаршуухан болох талаар мэдээллийг танд хүргэж байна. Эндээс та архитектурын олон дажгүй санаа авч болох юм.

Дубайн усан доорхи зочид буудал Хадгалах

Дэлхийн архитектурын үзэсгэлэн

Энэхүү архитектурын үзэсгэлэн 3 хоногийн турш үргэлжилсэн байна. 3 хоногийн турш энэхүү үзэсгэлэнд 300 орчим төсөл 33 төрлөөр оролцсон аж. Харин шүүгчид эдгээр олон гайхалтай барилгын төсөл дундаас хамгийн сайныг нь богино хугацаанд сонгох хэрэгтэй бөгөөд энэ тийм ч хялбар даалгавар биш бололтой. Архитектурын үзэсгэлэн 2012 оны 10 сарын 2-5-ы хооронд зохион байгуулагдсан бөгөөд үзэсгэлэнгийн ялагч нь 2012 оны шилдэг барилга хэмээх цолыг хүртэх юм байна. Ингээд энэхүү үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдтэй танилцацгаая.
Дэлхийн архитектурын үзэсгэлэн Хадгалах

Сонирхолой ахуйн бүтээлүүд №7

“Дизайн бол бүх юм” гэдэгтэй та санал нийлэх үү? Би лав санал нийлдэг. Учир нь дизайны төгс зохицол нь хүний сэтгэл оюунд нөлөөлж, байлдан дагуулж чаддаг. Худлаа гэвэл яагаад буддын сүм хийдэд хөл тавих агшинд сэтгэл уужирч, цаанаа л нэг тааламжтай, амгалан болдог гэж бодож байна? Яагаад гэвэл бурхны шашны хийд нь эрт дээр үеэс хүний сэтгэлд хамгийн тааламжтай, тайван сэтгэгдлийг төрүүлдэг шаргал өнгөөр хана, туургаа хийж, хамгийн тайван үнэр болох арц, хүжний үнэрийг түгээн, хамгийн зөв давтамжтай “аялгуугаар” ном гүрмээ уншдаг. Энэ бүхэн нийлээд дизайн шүү дээ. Бид бүтээлчээр хандаж чадвал амьдралын өчүүхэн зүйлсийг хүртэл дизайнлаг болгож чадна. Тэгвэл одоо бүгдээрээ ойр дотныхон болон хэн нэгэнд өгөхөд маш тааламжтай бэлэг болохоор сонирхолтой дизайнтай гэр ахуйн хэрэгслүүдийг танд танилцуулж байна.
Сонирхолой ахуйн бүтээлүүд №7 Хадгалах

Хятадын өвөрмөц архитектур

Албан ёсны мэдээллээр Хятад улсад 9 596 960 кв.км газар нутаг дээр 1 347 350 000 хүн ам оршин суудаг байна. Үүнээс болоод Хятад улсад олон тооны худалдаа, үйлчилгээний, амины орон сууцууд баригдаж байгаа бөгөөд Хятадын хуучин барилгуудын дунд олон тооны өндөр гайхалтай барилгууд сүндэрлэж харагдана. Нэг талаас харахад орчин үеийн, нөгөө талаас хуучны зарим нэг зүйл хадгалаастай байгаа энэхүү Хятадын өвөрмөц архитектурыг сонирхоцгооё.
Хятадын өвөрмөц архитектур Хадгалах