АРХИТЕКТУР

Дубайн усан доорхи зочид буудал

Польшийн "Deep Ocean Technology" архитектурын компани нь Дубай орчмын Персийн цутгалангийн усан дотор баригдах "Water Discus Hotel" зочид буудлын барилгын төслийг танилцуулжээ. Цөл дээр боссон диваажин болох Дубай хотод баригдах энэхүү усан доорхи зочид буудлын барилга ямаршуухан болох талаар мэдээллийг танд хүргэж байна. Эндээс та архитектурын олон дажгүй санаа авч болох юм.

Дубайн усан доорхи зочид буудал Хадгалах

Дэлхийн архитектурын үзэсгэлэн

Энэхүү архитектурын үзэсгэлэн 3 хоногийн турш үргэлжилсэн байна. 3 хоногийн турш энэхүү үзэсгэлэнд 300 орчим төсөл 33 төрлөөр оролцсон аж. Харин шүүгчид эдгээр олон гайхалтай барилгын төсөл дундаас хамгийн сайныг нь богино хугацаанд сонгох хэрэгтэй бөгөөд энэ тийм ч хялбар даалгавар биш бололтой. Архитектурын үзэсгэлэн 2012 оны 10 сарын 2-5-ы хооронд зохион байгуулагдсан бөгөөд үзэсгэлэнгийн ялагч нь 2012 оны шилдэг барилга хэмээх цолыг хүртэх юм байна. Ингээд энэхүү үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдтэй танилцацгаая.
Дэлхийн архитектурын үзэсгэлэн Хадгалах

Сонирхолой ахуйн бүтээлүүд №7

“Дизайн бол бүх юм” гэдэгтэй та санал нийлэх үү? Би лав санал нийлдэг. Учир нь дизайны төгс зохицол нь хүний сэтгэл оюунд нөлөөлж, байлдан дагуулж чаддаг. Худлаа гэвэл яагаад буддын сүм хийдэд хөл тавих агшинд сэтгэл уужирч, цаанаа л нэг тааламжтай, амгалан болдог гэж бодож байна? Яагаад гэвэл бурхны шашны хийд нь эрт дээр үеэс хүний сэтгэлд хамгийн тааламжтай, тайван сэтгэгдлийг төрүүлдэг шаргал өнгөөр хана, туургаа хийж, хамгийн тайван үнэр болох арц, хүжний үнэрийг түгээн, хамгийн зөв давтамжтай “аялгуугаар” ном гүрмээ уншдаг. Энэ бүхэн нийлээд дизайн шүү дээ. Бид бүтээлчээр хандаж чадвал амьдралын өчүүхэн зүйлсийг хүртэл дизайнлаг болгож чадна. Тэгвэл одоо бүгдээрээ ойр дотныхон болон хэн нэгэнд өгөхөд маш тааламжтай бэлэг болохоор сонирхолтой дизайнтай гэр ахуйн хэрэгслүүдийг танд танилцуулж байна.
Сонирхолой ахуйн бүтээлүүд №7 Хадгалах

Хятадын өвөрмөц архитектур

Албан ёсны мэдээллээр Хятад улсад 9 596 960 кв.км газар нутаг дээр 1 347 350 000 хүн ам оршин суудаг байна. Үүнээс болоод Хятад улсад олон тооны худалдаа, үйлчилгээний, амины орон сууцууд баригдаж байгаа бөгөөд Хятадын хуучин барилгуудын дунд олон тооны өндөр гайхалтай барилгууд сүндэрлэж харагдана. Нэг талаас харахад орчин үеийн, нөгөө талаас хуучны зарим нэг зүйл хадгалаастай байгаа энэхүү Хятадын өвөрмөц архитектурыг сонирхоцгооё.
Хятадын өвөрмөц архитектур Хадгалах

Хятадын тэнгэр баганадсан барилга

Бээжинд 2009 онд “CCTV headquarters” барилга баригдаж дууссан бөгөөд энэхүү барилга нь Хятадын төв телевизийн байр юм. Энэхүү барилга нь телевизийн салбарын томоохон байгууламж болж байгаа бөгөөд 20 га газрыг нь бусад үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа гэнэ. CCTV-ийн шинэхэн барилгын архитекторыг Голландын архитектор Рэма Колхас (Rem Koolhaas) гаргасан бөгөөд тэрээр “Office for Metropolitan Architecture” төвийн ажилтан юм байна. Барилга нь 44 болон 54 давхартай хоёр өндөр байшингаас бүрдэх бөгөөд 54 давхар байшингийн өндөр нь 234 метр аж. Хоёр байшинг дээвэр мэт ташуу барилгаар холбосон учир гогцоо мэт харагдана.
Хятадын тэнгэр баганадсан барилга Хадгалах
2012-12-26, 23:27

Алдартай Барилга байгууламжууд

“Golden Gate Bridge”, “Эйфелийн цамхаг”, “Сиднейн дуурийн театр”, “Христийн баримал” гэх мэт дурсгалт газрууд таньд танил санагдаж байна уу? Нүдээрээ хараагүй ч зурагтаар, найз нөхдөөсөө, түүхэн баримтнаас сонссон л байж таарна. Эдгээр барилгуудыг харах үед яагаад ч юм хүний гараар бүтээгүй, харин мөнхийн энэ газраа байсан мэт санагдана.
Алдартай Барилга байгууламжууд Хадгалах
2013-06-07, 21:00

Дэлхийн гайхалтай бүтээн байгуулалтууд

Дэлхий дээр маш олон хачирхалтай, сонин содон барилгууд байдаг бөгөөд энэ бүхэн танд янз бүрийн мэдрэмжийг төрүүлэх болно. Эдгээр барилгуудыг мэдээж хамгийн ухаалаг, сэтгэн бодох чадвар, төсөөлөл өндөртэй архитекторууд зохион бүтээсэн. Үүнээс гадна барилгачдын гарын дүй ч ихээхэн чухал байр суурь эзлэх биз ээ. Ингээд дэлхий даяар алдаршсан өвөрмөц архитектуртай барилгуудыг сонирхоцгооё.
Дэлхийн гайхалтай бүтээн байгуулалтууд Хадгалах
2013-10-11, 22:29

Дэлхийн хамгийн өвөрмөц нисдэг тэрэгний буудал

Энэ өвөрмөц онгоцны буудал нь 300 метрийн өндөрт Дубайн хамгийн үзэсгэлэнт барилгын дээр байрладаг байна. Хамгийн гол нь энэ үзэсгэлэнт шийдлийг 24 настай архитектор бүсгүй зохион байгуулсан нь бахархууштай хэрэг билээ. Дээшээ гарахад бэлэн үү?
Дэлхийн хамгийн өвөрмөц нисдэг тэрэгний буудал Хадгалах
2013-11-04, 20:45

Австралийн тансаг хаус

Энэ удаа та бүхэндээ Австралийн Бронтед байригдсан “Balcony Over Bronte” хэмээх хаусын дизайныг танилцуулж байна. Уг байшингийн архитектурыг “Luigi Rosselli Architects” компани гүйцэтгэжээ.
Австралийн тансаг хаус Хадгалах
2013-11-12, 22:32

Варшав дахь орчин үеийн байр

Польшийн нийслэл Варшав хотын нэгэн дүүрэгт оршдог энэ загварлаг байрыг “Republika Architektury” төслийн дагуу тохижуулсан байна. Байрны хэмжээ 180 метр квадрат юм.
Варшав дахь орчин үеийн байр Хадгалах
2013-11-14, 21:22

Киев дэх цагаан байр

“Kley Design” студийн дизайнеруудын зохиосон Украйны Киев хотод байрлах залуу хосуудад зориулсан “Цагаан байр” төслийг танилцуулж байна.
Киев дэх цагаан байр Хадгалах
2013-11-15, 21:34

Америк хаусын дизайн

Америкийн Орегон мужийн Хиллсбород байрлах Hillsborough II хаусын гадаад дотоод заслыг танилцуулж байна. Архитектурын ажлыг MAK Studio Architects компани гүйцэтгэсэн байна.
Америк хаусын дизайн Хадгалах
2013-11-26, 22:55