АРХИТЕКТУР

Ийм онгоцны буудал баригдаж байна

Shenzhen Bao'an олон улсын онгоцны буудлын шинэ "Terminal 3"-ын барилгын төсөлд ялсан бүтээлийг танилцуулж байна. Зураг төслийг "Fuksas" студи боловсуулсан бөгөөд тэдний санаа үнэхээр шинэлэг гайхалтай болжээ.
Ийм онгоцны буудал баригдаж байна Хадгалах
2013-12-03, 22:07

Майкл Жорданы харш

Сагсан бөмбөгийн домог болсон тамирчин Майкл Жорданы харшийг 29 сая доллараар зарахаар тавьсан байна. Амьдрахад хэрэгтэй бүх зүйл бүхий энэ тансаг харш Чикагод байдаг ажээ. Хашааны хаалган дээр Майкл Жорданы "Chicago Bulls"-д тоглохдоо өмсдөг "23" гэсэн дугаарыг дүрсэлжээ.
Майкл Жорданы харш Хадгалах

“Red Bull”-ийн шинэ офис

Лондон дахь алдарт “Red Bull” компаний шинэ офисыг та бүхэндээ танилцуулах гэж байна. 1,860 м/кв талбай бүхий орон зайг эзэлдэг бөгөөд энд л компаний ажилтнууд эрч хүчтэй ажиллаж, шинэ санаа төрж, брэндийн үнэ цэнийг бий болгохоор болжээ.
“Red Bull”-ийн шинэ офис Хадгалах

Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна

Хятадууд саяхан цэвэр байгальд амрах дуртай амрагчдад зориулан гайхалтай бэлэг барихаар шийджээ. Хятадын Songjiang хотын Тяньменьшань (Tianmenshan) уулын ойролцоо нэгэн галт уулын тогоо байдаг байна. Тэгвэл Британийн "Atkins" компанийхан галт уулын тогоон дотор 5 одтой зочид буудал барих саналыг тавьсан бөгөөд үүнийг нь Хятадууд зөвшөөрч хамтран ажиллахаар болсон байна.
Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна Хадгалах
2013-12-30, 22:50

Ирээдүйн байр

Италийн архитектор Симон Микели (Simone Micheli) ирээдүйн сууцыг бүтээсэн байна. Түүний энэ байр нь Флоренцид байрлах аж. Маш олон шилэн материалыг ашигласан бөгөөд энэ нь тод ногоон болон улбар шар өнгийн ханатай хосолсон байна. Дизайнерүүд хоёр байрыг нэгтгэн гэгээлэг сууцыг бүтээжээ. Ингээд ирээдүйн байртай танилцацгаая.
Ирээдүйн байр Хадгалах
2014-01-03, 17:31

2013 оны шилдэг дизайнтай бүтээлүүд

Өнгөрөгч жилүүдэд маш олон сонин содон барилга, байгууламжийн төсөл гарч байсан билээ. Харин хэзээ энэ бүхэн бодит биелэлээ олох бол хэмээн хүлээж байсан үе саяхан юм. Ингээд 2013 оны хамгийн шилдэг архитектур, загвартай бодит биелэлээ олсон байгууламжуудтай танилцацгаая. Үнэхээр үзэсгэлэнтэй, өвөрмөц, чамин харагдаж байгаа биз.
2013 оны шилдэг дизайнтай бүтээлүүд Хадгалах
2014-01-08, 20:35

Музейг тансаг зэрэглэлийн орон сууц болгосон нь

Нидерландын Роттердам дэхь хуучны “Kralings Museum”-г тансаг зэрэглэлийн сууц болгон хувиргасан жишээг та бүхэндээ толилуулж байна. Уг ажил дээр PENA студийн мэргэжилтэнгүүд ажиллажээ.
Музейг тансаг зэрэглэлийн орон сууц болгосон нь Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Та бүхэндээ дизайнер Luca Binaglia-гийн бүтээсэн өвөрмөц хэлбэртэй, зөөлөн сандлыг танилцуулж байна. Хэрэгтэй үедээ хоёр салгаж, нэгийг нь тавиур болгон ашиглах боломжтой уг сандлын санаа үнэхээр мундаг болжээ. Үргэлж юмыг эрлхийлж, туршиж байдаг хүмүүс л биднийг авч явах юм даа.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Хятадад байдаг “аймшигтай шат”

Энэ мушгиа хэлбэрийн өвөрмөц шатыг нэгэн өндөр уулын хавцалд байрлуулсан байна. Өндрөөс айдаггүй экстремд дурлагчид, энэ шатаар явахад үнэхээр жаргалтай байх болов уу. Харин миний хувьд амшигтай харагдаж байна.
Хятадад байдаг “аймшигтай шат” Хадгалах
2014-01-23, 21:02

Рашаан сувилалын газрыг ингэж өөрчилжээ

Словакийн нийслэл Братислав дахь нэгэн рашаан сувилалын газрыг Аrchitekti.sk компаний залуус өргөтгөн янзалсан байна. Тэд үнэхээр танигдахын аргагүй өөрчилсөн бөгөөд эзэд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Рашаан сувилалын газрыг ингэж өөрчилжээ Хадгалах

Арал дээрх аюулгүй байшин

“Designs Northwest Architects” студийн залуус “Tsunami House” төслийг танилцуулсан байна. Энэ хувийн байшин нь Америкийн нийслэл Вашингтон хотын Камано арлын яг эрэг дээр нь байрладаг ажээ. Усанд автах өндөр эрсдэлтэй холбоотойгоор тэр байшин нь зориуд далайн түвшинээс дээш өндөр байрлалтай бөгөөд далайн шуурга болсон тохиолдолд хүчтэй далайн давалгааг тэсвэрлэх чадвартай юм байна.
Арал дээрх аюулгүй байшин Хадгалах
2014-01-29, 00:02

Австрали хаус

Архитектор Luigi Rosselli-ийн загварыг нь гаргаж, бүтээсэн "High Country House" хэмээх модерни стилийн хаусыг танилцуулж байна. Уг байшин нь Австралийн Армидэйлед байрладаг байна. Санаа авах олон зүйл байна даа.
Австрали хаус Хадгалах
2014-02-14, 21:15