АРХИТЕКТУР

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ?

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж хүн бүр л өнөөдөр хэрхэн мөнгөө хэмнэх вэ? гэж бодох болсон билээ. Харин та бүхэндээ хуучин зүйлсээ хаялгүйгээр шинэхэн мэт болгон янзалж, мөнгөө хэмнэх гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр нь гэрт тань өнгө үзэмж нэмэхээс гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аж. Ингээд хамтдаа хуучин тавилгыг шинэ мэт болгож хувиргах аргуудтай танилцъя. 

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ? Хадгалах

Орон сууц түрээслэхийн өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлс!

Залуу хосуудын хувьд өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг хамгийн том асуудал байдаг. Өөрсдийн гараар амьдралаа босгох гэж зүтгэж яваа тэдний цуг амьдарч, хамтдаа бүхнийг эхлүүлэх үндэс нь түрээсийн байр байдаг гэхэд буруудахгүй юм. Харин та орон сууц түрээсэлж суухаасаа өмнө юуг анхаарах ёстой болохыг мэдэх үү? Арай орон сууцных нь гадна, дотор талаас нэг хармагцаа шууд түрээсэлдэг юм биш биз? Тийм бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулж, орон сууц түрээслэхээсээ өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлстэй танилцаарай. 

Орон сууц түрээслэхийн өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлс! Хадгалах

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд

Гэр орон тухтай, үзэмж сайтай байх нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүн бүрийн анхаарлыг татдаг. Энэ нь гэрийн эзэгтэй нарын нарийн нандин мэдрэмж, бүтээлч байдал зэргийг илтгэдэг билээ. Гэхдээ гэрээ гоёмсог болгоно гэдэг нь тийм ч сүртэй, нүсэр ажил хийхийг хэлдэггүй бөгөөд ердөө ганц жижиг чимэглэлийг өөрчлөхөд л танигдахын аргагүй болгох шидтэй байдаг ажээ. Иймд бид та бүхэндээ гэрийг цэгцтэй, үзэмжтэй харагдуулах интерьер дизайны шийдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай санаанууд Хадгалах

Дэлхийн хамгийн өвөрмөц барилгууд

Техник, технологи хөгжихийн зэрэгцээ хүн төрөлхтөн өдөр ирэх тусам сонин содон, өвөрмөц зүйлсийг сэдэж, бодит амьдрал дээр бүтээн байгуулж байгаа билээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ сүүлийн жилүүдэд барилгын салбарт цоо шинэ хувьсал авчирсан архитектурын гайхалтай шийдэл бүхий байшин, барилгуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн өвөрмөц барилгууд Хадгалах

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга

Ням гараг бол амралтын гэхээсээ илүүтэй их ажлын өдөр билээ. Хүн бүр л гэрээ цэвэрлэж, хөнжил гудсаа угааж бэлтгэдэг. Иймд бид та бүхнийхээ их ажлын өдөрт зориулан гэрээ эмх цэгцтэй байлгах гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Доор дурдах аргууд нь таны гэрийг цэвэрхэн атлаа цэгцтэй харагдуулах төдийгүй эзэгтэй нарын уурыг бардаг олон асуудлыг хөнгөвчилж өгөх давуу талтай юм. 

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга Хадгалах

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай 20 санаа

Орой сургууль, ажлаа тараад ирэх үед гэр орон шиг халуун дулаан уур амьсгалтай газар энэ дэлхийн өөр хаана ч байхгүй биз ээ. Тэгвэл бид та бүхэндээ өөрийнхөө гэр орныг одоо байгаагаас нь хэд дахин илүү сайхан харагдуулж, тохижуулах гайхалтай санаануудыг хүргэж байна.

Гэрээ танигдахын аргагүй өөрчлөх гайхалтай 20 санаа Хадгалах

“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив

Дэлхийн алдарт спортын брэнд болох "Nike" нь нэр хүнд, чанар зэргээрээ залуусыг татаж, ашиг орлого ихээр олж байдаг. Харин саяхан АНУ-ын Нью Йорк хотод цоо шинэхэн "Nike" брэндийн салбар нээгдсэн бөгөөд энэхүү тансаг зэрэглэлийн дэлгүүр спорт сонирхогч залуус төдийгүй охидыг ч алмайруулж, цахим сүлжээгээр шуугиан тариад байгаа юм. Ингээд хамтдаа тус өвөрмөц дэлгүүртэй танилцъя. 

“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив Хадгалах

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу?

Анир чимээгүй, нам гүм орчинд юунд ч санаа зоволгүй, амар тайван амьдрахыг хүсдэг л биздээ? Тэгвэл танд яг тийм мэдрэмжийг төрүүлэх байгалийн сайханд байрласан мөрөөдлийн тань алсад жигүүрлэдэг, гэр бүл, халуун ам бүлээрээ амьдрах байшинг тань харуулахыг хүслээ. Эдгээр байшингуудын зургийг үзсэн хүн бүрт гэгээлэг, эерэг мэдрэмж өөрийн эрхгүй төрөх аж.

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу? Хадгалах

Арабууд дэлхийг дахин гайхшруулахаар шийджээ

Эх орны баялгаа зөв ашиглаж, хөгжил дэвшиж, сайхан амьдарч болохыг жинхэнэ утгаар нь харуулж байгаа Дубайчууд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өндөр барилга болох "Burj Khalifa"-ийг барьж, дэлхийн дээд амжилтын эзэд болцгоосон билээ. Харин тэд одоогоос 4 жилийн дараа буюу 2020 онд уг амжилтыг дахин шинэчлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Арабууд дэлхийг дахин гайхшруулахаар шийджээ Хадгалах

Хятадын хамгийн шилдэг цэцэрлэг

Манай урд хөрш Хятад нь сүүлийн жилүүдэд хамгийн гайхалтай бүтээн байгуулалтуудыг барьж, өөрийн улсын өнгө үзэмж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулсаар байгаа билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ Хятадын Хуйшан хотод  байдаг нэгэн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг танилцуулж байна. Тус цэцэрлэг нь 2014 онд баригдаж дууссан бөгөөд нийт 7891.1 метр квадрат хэмжээтэй.

 

Хятадын хамгийн шилдэг цэцэрлэг Хадгалах

Хойд Солонгосын хамгийн гайхалтай бүтээн байгуулалтууд

Хойд Солонгос улсыг бид бүхэн хөгжил буурай, хагас цэрэгжилтийн байдалтай амьдардаг төдийгүй  улсын хөрөнгөө зэр зэвсэг, тоног төхөөрөмжинд л зарцуулдаг хэмээн бодсоор ирсэн. Энэ нь ч үнэнийн ортой билээ. Тус улс нь саяхныг болтол ард иргэдээ интернэт ашиглахыг нь хориглож, тэрчлэн нутгаасаа түр хугацаанд явахдаа ч, зөвшөөрөл авсан байх ёстой хэмээн үздэг байсан. Харин сүүлийн үед ард иргэдээ хэд хэдэн интернэт хөтөч ашиглахыг нь зөвшөөрч, улсынхаа өнгө үзэмжинд ч мөн анхаарлаа хандуулж эхэлжээ.

Хойд Солонгосын хамгийн гайхалтай бүтээн байгуулалтууд Хадгалах

Зай багатай байрыг тохижуулах гайхалтай санаанууд

Сүүлийн үед хүмүүс байрны метр квадратад онцын чухал ач холбогдлыг өгөхөө байсан. Энэ нь мөнгөний бололцоо, санхүүгийн хямралтай дам холбоотой юм. Ямар ч жижигхэн байрыг зөв зүйтэй тохижуулж, орон зайгаа зөв тооцоолж чадвал гайхалтай сайхан харагддыг доорх жишээнээс хараарай.

Зай багатай байрыг тохижуулах гайхалтай санаанууд Хадгалах